Дэлхийн аваргад тоглосон хамгийн ахмад хаалгач Эссам Эль-Хадари зодог тайллаа | News.MN

Дэлхийн аваргад тоглосон хамгийн ахмад хаалгач Эссам Эль-Хадари зодог тайллаа

Дэлхийн аваргад тоглосон хамгийн ахмад хаалгач Эссам Эль-Хадари зодог тайллаа

Дэлхийн аваргад тоглосон хамгийн ахмад хаалгач Эссам Эль-Хадари зодог тайллаа

Өдгөө 45 настай Египетийн шигшээ багийн хаалгач Эссам Эль-Хадари шигшээ багаасаа албан ёсоор зодог тайллаа. 1996 онд Египетийн шигшээ багийнхаа дебьют тоглолтондоо оролцож байсан Э.Эль-Хадари Африкийн цомд 4 удаа түрүүлж, 2006 оны Африкийн цомын шилдэг хаалгачаар шалгарч байсан. Мөн тэрээр өнгөрсөн 6 сард ОХУ-д болсон ДАШТ-нд шигшээ багийнхаа хамтаар оролцож дэлхийн аваргад хамгийн ахимаг насандаа оролцсон тоглогч болсон.

Тэрээр зодог тайлах болсон тухайгаа “22 жил, 4 сар, 12 өдрийн дараа бээлийгээ хананд өлгөх тааламжтай мөч” хэмээн ярьжээ. Египет хаалгач Э.Эль-Хадари 1996 оноос хойш Египетийн шигшээ багийнхаа төлөө 159 тоглолтонд оролцсон. Харин клубын түвшинд карьераа Арабын улсуудын лигт өнгөрүүлсэн ажээ.  

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж