Өдгөө 45 настай Египетийн шигшээ багийн хаалгач Эссам Эль-Хадари шигшээ багаасаа албан ёсоор зодог тайллаа. 1996 онд Египетийн шигшээ багийнхаа дебьют тоглолтондоо оролцож байсан Э.Эль-Хадари Африкийн цомд 4 удаа түрүүлж, 2006 оны Африкийн цомын шилдэг хаалгачаар шалгарч байсан. Мөн тэрээр өнгөрсөн 6 сард ОХУ-д болсон ДАШТ-нд шигшээ багийнхаа хамтаар оролцож дэлхийн аваргад хамгийн ахимаг насандаа оролцсон тоглогч болсон.
Тэрээр зодог тайлах болсон тухайгаа “22 жил, 4 сар, 12 өдрийн дараа бээлийгээ хананд өлгөх тааламжтай мөч” хэмээн ярьжээ. Египет хаалгач Э.Эль-Хадари 1996 оноос хойш Египетийн шигшээ багийнхаа төлөө 159 тоглолтонд оролцсон. Харин клубын түвшинд карьераа Арабын улсуудын лигт өнгөрүүлсэн ажээ.
Б.БЯМБАБАЯР