Бохирын төвлөрсөн шугаман дээр барилга барьж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Бохирын төвлөрсөн шугаман дээр барилга барьж байна

Бохирын төвлөрсөн шугаман дээр барилга барьж байна

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12-А, 12-Б байрны оршин суугчид өнөөдөр /2018.08.07/ хэвлэлийн бага хурал хийлээ. Тус орон сууцны хажууд зөрчилтэй таван давхар барилга барьж байгааг тэд эсэргүүцэж байна.  Барилга хоорондын зай 15-40 метр байх ёстой байхад уг барилга долоон метр зайд баригдаж байгаа гэдгийг оршин суугчид тодотгов. Түүнчлэн тус барилга нь 32 айлыг нар үзэх эрхгүй болгож, бохирын төвлөрсөн шугамын дээр баригдаж буйг шүүмжилсэн юм.

“Денверийн 12-А байрны зүүн талд баригдаж буй барилга нь бохирын төвлөрсөн шугамын дээр байрлаж байгаа. Хэрэв бохирын шугам задарвал асуудал үүснэ.  Уг барилгын ажил өглөөний 06.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл үргэлжилж оршин суугчид амарч чаддаггүй Мөн тэд барилга хоорондын зайны стандартыг зөрчиж байна. Бид анхааруулсан боловч хүлээж аваагүй. Хотын захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. Мөнхдөл барилгын компанийн талд орсон.  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайхан, хотын захирагч С.Батболд хууль бус зөвшөөрөл олгосон ажилчиддаа хариуцлага тооцохыг сануулж байна” гэж 12-А байрны оршин суугч Ц. Галбаатар онцлов.

С. ОРХОНШҮР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж