Канадын нээлттэй тэмцээн буюу Рожерс кап тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд эхний шатанд нэгэн сонирхолтой тоглолт боллоо. Энэ он гарсаар бэртлийн улмаас тогтвортой амжилт үзүүлж чадахгүйн улмаас чансаа доошлоод байсан Канад залуу М.Раонич тус тэмцээний №10-д эрэмбэтэй Бельгийн Д.Гоффинтой таарч тоглосон. М.Раонич өвдөгний бэртлийн улмаас Францын Их Дуулга тэмцээнийг өнжөөд байсан бол Уимблидоны дунд шөвөгт шалгарсан. Харин хамгийн сүүлд Штутгартын нээлттэй тэмцээнд оролцоод байв. Хэдийгээр бэртлийн асуудлаас болж формооо алдаад байгаа ч М.Раонич гэртээ хийсэн эхний тоглолтондоо Д.Гоффиныг 6-3, 6-4 харьцаатай буулгаж авснаар тэмцээний 2-р шатанд шалгарч байна.
Дээрх хоёр теннисчдээс гадна Канадын нээлттэй тэмцээний эхний шатанд хэд хэдэн сонирхолтой тоглолт хүлээж байна. Их Дуулга тэмцээний 3 цомтой Швейцарын С.Вавринка тус тэмцээний эхний шатандаа “ногоон” тивийн төлөөлөл Н.Киргьостой учраа таарсан. Хоёр теннисчин өмнө нь 4 удаа таарч тоглохдоо хоёр биенээ харилцан хоёр хоёр хожиж байжээ. Энэ удаа С.Вавринка мөн бэртлийн улмаас талбайн гадна багагүй хугацааг өнгөрүүлсэн тул чансаа буураад байгаа. Тэгвэл мөн дэлхийн экс №1 Н.Жокович Ази тивээс шинээр төрөн гарч ирж буй Өмнөд Солонгос залуу Чун Хёнтой тоглоно. Энэ тоглолт мөн л сонирхолтой тоглолт болно.
Б.БЯМБАБАЯР