Оскарын шагналт, жүжигчин Роберт Редфорд 81 насандаа тэтгэвэрт гарлаа

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Оскарын шагналт, жүжигчин Роберт Редфорд 81 насандаа тэтгэвэрт гарлаа

Оскарын шагналт, жүжигчин Роберт Редфорд 81 насандаа тэтгэвэрт гарлаа

Оскарын шагналт жүжигчин, дэлгэцийн урлагийн амьд домог гэгдэх  Роберт Редфорд 81 настайдаа жүжигчний карьериа өндөрлүүлж, тэтгэвэрт гарч байгаагаа зарлалаа.

Тэрбээр хамгийн сүүлд ‘The Old Man & The Gun’ кинонд банк дээрэмдсэн хэргээр шоронд орсон хэрэгтэн 60 жилийн дараа шоронгоос оргосон  хөгшин эрийн дүрд тоглосон байна.

Жүжигчин, найруулагч, продьюсер, ‘Sundance institute’-ийн үүсгэн байгуулагч тэрбээр жүжигчний карьериа 60 жилийн өмнө буюу 1958 оноос эхлүүлж байжээ. 21 настайдаа хамгийн анхны кинондоо тоглож байсан гэнэ. Кинонд тоглохоос өмнө хэд хэдэн кинонд найруулагчаар ажиллаж байсан аж.

Роберт “Жүжиглэх урлагт аль 21 настайгаасаа хүчин зүтгэсэн цаг хугацаа миний хувьд үгээр хэлэхийн аргагүй гайхалтай аялал байлаа. Одоо хангалттай гэж бодож байна. Тэтгэвэрт гарах цаг болсон’ гэжээ.

Роберт Редфорд 1965   онд ‘Алтан бөмбөрцөг’ наадмаас ‘Inside Daisy Clover’ киногоор ‘Шилдэг залуу жүжигчин’ шагналыг хүртэж байжээ. 1980 онд ‘Ordinary People’ киногоороо шилдэг найруулагч номинациар Оскарын шагнал хүртэж байжээ. Нэрлээд байвал мундахгүй олон шагнал түүнд бий. Мөн түүнчлэн томоохон кино наадмуудаас шилдэг эрэгтэй жүжигчин, найруулагч шагналыг хүртэж байсан аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж