Хүүхдийн эрх зөрчсөн 68 иргэнийг 20 сая төгрөгөөр торгожээ

Хүүхдийн эрх зөрчсөн 68 иргэнийг 20 сая төгрөгөөр торгожээ

Хүүхдийн эрх зөрчсөн 68 иргэнийг 20 сая төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 20,597 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, 816 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ. Тодруулбал, хүний амьд явах эрхийн эсрэг 12, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 289, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 20, өмчлөх эрхийн эсрэг 312, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 11, хүрээлэн байгаа орчны эсрэг 15, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 142, бусад 15 хэргийг хүргүүлжээ. Мөн зөрчлийн шинжтэй 129,135 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 129,258 зөрчлийг шийдвэрлэсэн байна. Түүнчлэн, нийт шийдвэрлэсэн зөрчлийн 127,870 зөрчлийг эрх бүхий албан тушаалтнаас буюу цагдаагийн алба хаагч шийдвэр гаргаж, 1388 зөрчлийг шүүхээр шийдвэрлүүлжээ.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 68 иргэнд 20 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 278 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас хүний амь насыг хохироосон 186 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан аж. Өнгөрөгч 2025 онд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 16.1 хувь буюу 7659 гэмт хэргийг иргэд согтуугаар үйлджээ. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-02 202.126.89.75

Хүүхдийнх нь хоолны мөнгөөр торгочихдог болсон төр үү, арай л гаж, арай л тэнэг биш үү, наада өрхийн чинь хэрүүл үл ойлголцол улам даамжрахгүй юуу

Avatar

ХҮниий эрх 2026-02-02 202.70.43.34

Хүний эрх ийн асуудлыг компани, ААН, албан байгууллагуудаар явж сайн шалгамаар санагддагдаа. Монголд манай Нийгэмд, Ажил дээр Үнэхээр хэцүү харилцаатай хүмүүс байдаг, тэр бүхэн архи ууж шоудаж, амарч, Ном уншиж л Хүний Эрхийн асуудлаа шийдэж байгаа, Яг ярилцаад уудлаад, хууль стандарт хэрэгжиж байгаа эсэхийг хэн ч хянадаггүй

Avatar

зочин 2026-02-02 66.181.182.94

Манайд гэр бүлийн хүчирхийлэл тоймоо алдаж байна, Ялангуяа зарим залуус, архи согтуурах ундаа хэтрүүлэн хэрэглэж,улмаар авгай хүүхдийнхээ тамир тэнхээ сул дорой ашиглан дэндүү харгис хэрцгий зэрлэг хандаж байна, Ухамсар гээч юм алга,Зарим нь өөрийн боол мэт үзэх боллоо, Энэ бол манайд хүний эрхийн нэг түгээмэл зөрчил болоод байна Үүнд төр засгаас онцгой анхаармаар байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж