Багачууд гар утсанд донтож байна

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Багачууд гар утсанд донтож байна

Багачууд гар утсанд донтож байна

Ухаалаг утсанд донтох хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тэдний хувьд компьютерийн тоглоом, ухаалаг утас, фейсбүүк зэргээс болж сэтгэцийн хувьд асуудалтай болж байгаа юм. Эхэн үедээ өөрийгөө зугаацуулах гэж тоглоом тоглосон хүүхдүүд эцэст нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд очихоос өөр аргагүйд хүрч байгааг эрүүл мэндийн салбарынхан сануулдаг. Тус төвийн эмчийн хэлж буйгаар дэлгэцийн донтолтод 10-21 насны хүүхэд, залуус хамгийн ихээр өртөж байгаа аж. Мөн  цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд гар утасны тоглоомд ихээр донтож, ядаргаанд орж улмаар эмчлүүлэхээр ирэх болжээ. Тус эмнэлгийн тухайд сурагчдын амралтаар илүү их ачаалалтай болж, дэлгэцийн донтолтод өртсөн хүүхдүүдээр ор нь дүүрдэг байна.

Дашрамд дуулгахад, 2017 онд 2100 хүүхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд СЭМҮТ хэвтэн эмчлүүлснээс 357 хүүхэд РС тоглоом, дэлгэцийн донтолтоос хамааралтай гэсэн оноштой байжээ. Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, эрэгтэй хүүхэд  РС тоглоомд, харин  охид фейсбүүк нийгмийн сүлжээнд их орсноор дэлгэцэд донтдог байна.  

Дэлгэцийн донтолт  гэдэг нь телевиз удаан хугацаагаар үзэх, гар утсаар удаан оролдох, компьютерийн тоглоом хэт их тоглохыг дэлгэцийн донтолт гэнэ. Таны хүүхдэд дараах шинж тэмдэг илэрвэл эмчид даруй хандаарай. Хүүхэд уур уцаартай болох,  орчин тойрноосоо тасрах, зожгирох, гар нь чичрэх, нойр нь муудах, зэрэг шинж тэмдгүүд илэрдэг аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж