“Ньюкасл” өвчний вирус илрээгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

“Ньюкасл” өвчний вирус илрээгүй байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, дөрөвдүгээр хэсэг, Туул тосгонд шувууны халдварт “Ньюкасл” өвчин  дахин илэрсэнтэй холбоотойгоор “Ука”, “Ти Эс Ти”, “Их жигүүр” компаниудын аж ахуйн нэгжийн шувуунаас авсан эд, эсийн шинжилгээний урьдчилсан хариу өчигдөр орой гарлаа. Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос ирүүлсэн шинжилгээний хариугаар дээрхи гурван аж ахуйн шувуунаас “Ньюкасл” өвчний вирус илрээгүй байна. Гэхдээ мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд дээрх гурван аж ахуйн нэгжид дахин үзлэг тандалт явуулах, эмнэл зүй, клиник үзлэг хийж, вирус илрээгүй гэсэн дүгнэлтийг лавшруулан шалгах шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Одоогоор дээрх гурван аж ахуйн үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарласан бөгөөд мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг харгалзан үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж