Ховд аймгийн хөвгүүд 16 насны "Үндэсний цом"-ын анхны аварга боллоо | News.MN

Ховд аймгийн хөвгүүд 16 насны "Үндэсний цом"-ын анхны аварга боллоо

Ховд аймгийн хөвгүүд 16 насны "Үндэсний цом"-ын анхны аварга боллоо

Ховд аймгийн хөвгүүд 16 насны "Үндэсний цом"-ын анхны аварга боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон 16 насныхны ‘Үндэсний цом’ анхдугаар тэмцээний медалийн эзэд болон шилдэг тоглогчид өчигдөр тодорлоо.

Хожсон нь медалийн оосроос атгах гурав дугаар байрын төлөөх чухал хариуцлагатай тоглолтод Баян-Өлгий аймгийн баг Сүхбаатар аймгийг 4:1-ээр буулган авч хүрэл медалийг энгэртээ гялалзуулав.

Аваргын алтан төлөөх тоглолт Дархан-Уул, Ховд аймгийн багуудын хооронд болоход Ховд аймгийн залуу хөлбөмбөгчид хоёр бөмбөгний зөрүүгээр хожигдож яваад эргэн ирэлт хийж, үндсэн цагт 3:2-оор хожлоо. Ингэснээр анхны 16 насны ‘Үндэсний цом’-ын аваргын цомыг Ховд аймгийн шигшээ багийн хөвгүүд өргөсөн юм.

Баянхонгор аймагт 08 сарын 01-ээс 06-ы хооронд болсон 16 насны ‘Үндэсний цом’-ын шилдгүүдийг тодруулахад

Шилдэг хаалгач: Т.Серлан /Баян-Өлгий аймаг/

Шилдэг хамгаалагч: Н.Бямбадорж /Ховд аймаг/

Шилдэг хагас хамгаалагч: С.Цэрэндорж /Дархан-Уул аймаг/

Шилдэг довтлогч: Е.Ерханат /Баян-Өлгий аймаг/ нар тус тус нэрлэгдлээ.

Монгол улсын 21 аймагт хөлбөмбөгийн спортыг жигд хөгжүүлэх бодлогоор зохион байгуулдаг үндэсний цом тэмцээн энэ жил анх удаа 16 насныхны дунд Баянхонгор аймагт амжилттай боллоо. Тэмцээнд оролцсон баг тамирчид, албаныхан, Баянхонгор аймгийн Хөлбөмбөгийн Холбоо, Засаг Даргын Тамгын газрын хамт олонд гүнээ талархаж, цаашдын ажил хөдөлмөр, спортын замналд нь амжилт хүсье.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж