Хашир сайд ч хардаж сууна

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Хашир сайд ч хардаж сууна

Хашир сайд ч хардаж сууна

“Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан асуудал улам бүр ойлгомжгүй болж байна. Турк улс Вэйсел Акчайн асуудалтай ямар ч хамаагүй гэдгээ аль эрт мэдэгдсэн. Гэтэл Элчин сайд нь түүнийг эрэх сурвалжлагдаж байгааг сэтгүүлчдэд хандан мэдээлсэн. Фето террорист бүлэглэлийн хүн гэдгийг нь тодотгосон. Монголын Гадаад харилцааны яамнаас  “Хуулийн байгууллага шалгаж байгаа тул манай яам байр сууриа илэрхийлэхгүй” гэх тайлбарыг хэлээд буй. Эцэст нь шалгаж байгаа хуулийн байгууллага нь ч үг дуугарсангүй.

Ийм л ойлгомжгүй, нууцлаг байдлаас үүдэж, олон нийт янз бүрийн асуулт, хардлага, таамаг дэвшүүлээд байгаа билээ. Энэ олон эргэлзээн дундаас “Монгол Улсын тагнуулчид оролцсон байж болзошгүй” гэх таамаг нэлээд газар авав. Тагнуулчид үнэхээр оролцсон эсэх дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь ч баттай хариулт хэлсэнгүй. Тэрбээр хэвлэлд өгсөн яриандаа “Ер нь Вейсел Акчайн асуудалд тагнуулын байгууллага оролцсон гэх хардлага бий” хэмээн бөөрөнхийлөөд орхижээ. Хашир сайд ч хардаж байхыг бодоход олны үг ортой бололтой.

Т.НОМИН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж