Машин шатаж нэг иргэн нас баржээ

Машин шатаж нэг иргэн нас баржээ

Машин шатаж нэг иргэн нас баржээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.26-2026.02.01/ нийслэлийн долоон дүүрэг, 16 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 74 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Нийт дуудлага, мэдээллийн 90 гаруй хувийг обьектын гал түймрийн дуудлага эзэлж байгаа аж. Мөн гал түймэрт өртөж 38 настай иргэж нас баржээ.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, хоёр иргэний амь насыг авран хамгаалжээ. Нийт дуудлагын 93 хувь буюу 69 нь обьектын гал түймэр, 3 хувь буюу 2 нь газар хөдлөлт,  таван хувь буюу гурав нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Цагаан-Овоо багийн “Замын бор толгой” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн урд зүгт 112 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 2-ны өдрийн 03:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “SX4255JV344” загварын зүтгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Уг гал түймэрт тухайн автомашины жолооч 38 настай, эрэгтэй З өртөж нас барсан тул Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 10:55 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Хонхор”-ын "Задгай"-д худаг шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 14:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х3 метрийн хэмжээтэй худаг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Хайрхан багт хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход нийтийн орон сууцны 1 давхрын 2х1 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшинд дугуй засварын компрессор шатаж байсныг унтраасан.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэх дуудлагыг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 5 ханатай гэр эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны “Гүнтийн даваа”-нд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Фургон загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд хогийн цэгт хог  шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 18:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х3 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 5 ханатай гэр, иргэн Ц-гийн эзэмшлийн 2х2 метрийн хэмжээтэй нүүрсний амбаарын баруун талын хэсэг болон иргэн А-гийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 1-ний өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 2-ны өдрийн 02:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж