"Монголоо сонсъё" аянг аравдугаар сард дахин эхлүүлнэ | News.MN

"Монголоо сонсъё" аянг аравдугаар сард дахин эхлүүлнэ

"Монголоо сонсъё" аянг аравдугаар сард дахин эхлүүлнэ

"Монголоо сонсъё" аянг аравдугаар сард дахин эхлүүлнэ

Ардчилсан нам “Монголоо сонсъё” аянг өнгөрсөн хавар зохион байгуулсан. Тэгвэл ирэх намар энэхүү аянг дахин явуулахаар болжээ. ‘Монголоо сонсъё’ хоёрдугаар аяныг ирэх аравдугаар сараас эхлүүлэх гэнэ. Өнгөрсөн хавар зохион байгуулсан аянд  нийтдээ 220 гаруй мянган иргэн оролцож, өнөөгийн эрх баригчдын бодлого, шийдвэр, нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар санал, бодлоо илэрхийлжээ. Аянд хамрагдсан иргэд МАН-ын засагт сэтгэл дундуур, шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлжээ.

Аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг эрэмбэлэн, ангилж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, холбогдох төрийн захиргааны байгууллагууд, НЗДТГ, орон нутгийн захиргаанд хүргүүлэх гэнэ.

Б.БАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ дарга д 2018-08-07 150.129.143.69

Та энэ намыг өөрчлөх шинэчлэх талаар маш их хүчин чармайлт гаргаж, маш зөв бодлого, үйл ажиллагаа явуулж байна. Энэ сайн хэрэг. Магтан дуулах нь танд урам өгөх гэснийх гэдгийг зөв ойлгоорой. Харин танд маш их хэрэг болох ганц хоёр зүйлийг хэлье. Сонсоод авахад илүүдэхгүй байх аа. 1.Нам дотор таныг тойрон хүрээлсэн, зөвхөн албан тушаал бодсон хэсэг бүлэг залуучууд бий болчихоод намын гишүүд, дэмжигчдээс, намын ахмадуудаас таныг салгаж ваакуумжуулах шинжтэй болоод байна шүү. Та бол намын бүх гишүүдэд алагчлалгүй шударга адил тэгш хандах ёстой шүү гэдгийг байнга санаж энэ асуудалд анхаарлаа хандуулаарай. Миний хэлж байгаа санаа бол эдгээр залуучууд муу буруу санасандаа биш, зүгээр л нам дотор, таны эргэн тойронд албан тушаалын сохор өрсөлдөөн бий болчихоод эдгээр залуучуудыг оволзуулаад байгаа учир тэднийг зөв залж зөв ажиллуулахгүй бол намын эв нэгдэлд нөлөөлөхдөө тулах вий гэсэн болгоомжлол юм. 2 дугаарт, намын дотоод ажил сайн явах нь, нам эв нэгдэлтэй байх нь маш чухал боловч сонгогчидтойгоо ажиллах ажил маань үлбэгэр сул байна шүү. Улстөрийг олгитойхон хийхгүй байна. Сонгогч олон түмэнд хандсан ажилруу хүчээ төвлөрүүлж хандуулмаар байна шүү. 3 дугаарт, АН-ын толгойд олон жил байсан "том толгой лам" нартайгаа үг хэлээ ололцож, тэднийг намруугаа татаж авчирах цаг болсон шүү. Намын нэг ч ажилд оролцохгүй л шүүмжилчихээд яваад байхын Алтанхуяг, Бат-Үүл, Амаржаргал, гэх мэт манай намын томчууд. Сонгууль тулаад ирэхээр гэнэт гарч ирээд баатарын дүр эсгээд унана шүү гэдгийг бодолцож учраа ололцсон нь дээр шүү. АН-д үе солигдож байгаа энэ мөчид энэ асуудал өндөр эрсдэлтэй шүү

Avatar

АН-ын гишүүн. 2018-08-07 150.129.143.69

Сонгогчид бол хар пиарт л итгэдэг шүү дээ. МАН манайхыг бүтэн 4 жил зөвхөн хар пиараар нүдсэний хүчинд АН-ыг ард түмэн улс орны дайсан болгож харагдуулсны хүчинд үнэмлэхүй ялалт авдаг. Энэ бол удаа дараа давтагдсан зүйл. Одоо өөрсдийнх нь байгаа царайг хардаа. Яагаад улс төр хийхгүй дуугүй байгаад байна аа. Мэдэгдэл хийж байгаа 3 хүнийг нь хардаа. Хэн ч тоож анхаарахгүй юм.

Avatar

zochin 2018-08-07 59.153.113.33

ANam teriin erkh barisan 4 jild ulsyn herengiig tselmeed, erend oruulaad bultsanyg hen ch martaagui bna. Gedsendee helee hiihee boliochee

Avatar

Зочин 2018-08-07 66.181.161.35

Монголоо сонсчихлоо!! гэж хэлээд идэж ууж, хулгайлж луйвардаж, нурааж царцааж байх шалтагтай болох гэжуугаа юм уу?! Бас нэг шинэ хувьсгал хий!! гэж олонх нь хэллээ гэж гердеед иргэний дайн едееж ч мэдэх гарууд даа!!

Avatar

Зочин 2018-08-07 84.240.217.111

монголоо сонсоод яадаг ийн юу хийх ийн хэд сосов та нар хайран АН нэр хүнд

Avatar

Зочин 2018-08-07 103.229.120.134

Монголоо тонгоръё Монголчуудаа ходоръё гэвэл АН-ын уриа гэж итгье

Avatar

Зочин 2018-08-07 185.89.216.161

"Mongol" oo sonsoyo geh uu Mongolchuudaa sonsoyo geh uu? Mongol yalna gehuu Mongolchuud yalna geh uu...

Avatar

Зочин 2018-08-07 107.77.173.11

Монголоо сонсох биш дотроо цэвэрлэгээ хий,Ардчилалын нэрийг гутаасан,намын нэр баа ст сан эрдэнэ ван женко зика мэтээсээ үтэр түргэн сал!

Avatar

Зочин 2018-08-07 150.129.143.69

Жэнко Баттулгад атаархаад яахын бэ одоо. Улсын Ерөнхийлөгч болчихсон хүн шүү дээ. Ард түмэн алдаа гаргадаггүй юм шүү дээ. Монголын нэг том лидер хүн гэдгийг хүссэн ч хүсээгүй ч хүлээн зөвшөөрөхөөс өөр яахын бэ? Аргагүй юм аргагүй шдээ. АН монголын ардчилалын нэг том үнэт капитал бол Баттулга Ерөнхийлөгч мөн. З.Энхболд ч гэсэн энэ цагт төрсөн шударга, шийдэмгий, хатуу, зоригтой улстөрч. Авилгад нэр холбогдоогүй хоёрхон хүний нэг. Тийм учир атаархагчид нь дэмжигчдээсээ олон байдаг байх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж