Ардчилсан нам “Монголоо сонсъё” аянг өнгөрсөн хавар зохион байгуулсан. Тэгвэл ирэх намар энэхүү аянг дахин явуулахаар болжээ. ‘Монголоо сонсъё’ хоёрдугаар аяныг ирэх аравдугаар сараас эхлүүлэх гэнэ. Өнгөрсөн хавар зохион байгуулсан аянд нийтдээ 220 гаруй мянган иргэн оролцож, өнөөгийн эрх баригчдын бодлого, шийдвэр, нийгэм, эдийн засгийн байдал, Засгийн газрын үйл ажиллагааны талаар санал, бодлоо илэрхийлжээ. Аянд хамрагдсан иргэд МАН-ын засагт сэтгэл дундуур, шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлжээ.
Аяны хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг эрэмбэлэн, ангилж Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, холбогдох төрийн захиргааны байгууллагууд, НЗДТГ, орон нутгийн захиргаанд хүргүүлэх гэнэ.
Б.БАЯР