APPLE-ийн үнэлгээ $1 их наядыг давлаа | News.MN

APPLE-ийн үнэлгээ $1 их наядыг давлаа

APPLE-ийн үнэлгээ $1 их наядыг давлаа

APPLE-ийн үнэлгээ $1 их наядыг давлаа

Хоёрхон сарын өмнө их наядын төлөөх өрсөлдөөн эхэлсэн боловч Apple компани энэхүү түүхэн босгыг давж, Alphabet, Amazon, Microsoft зэрэг өрсөлдөгчдөө ардаа хол орхилоо. Пүрэв гарагийн арилжааны дундуур тус компанийн хувьцааны үнэ 207.05 ам.долларт хүрчээ. Энэ нь iPhone-ы амжилттай борлуулалт болон хэдэн зуун тэрбумын хөрөнгө татах хөтөлбөрөөс шалтгаалсан байна. Компанийг үндэслэгчийн нэг Стив Жобс буцан ирж, iPod, iTunes, iPhone, App Store гэх мэт амжилттай бүтээгдэхүүн, үйлчилгээний суурийг тавьсан явдал тус компанийг ийм өндөрлөгт хүргэлээ гэж шинжээчид үнэлэв.

Бээжин АНУ-ын $60 тэрбумын бараанд тариф ногдуулна

Ноён Трамп өнгөрсөн долоо хоногт Хятадын бараанд тариф тогтоохоор сүрдүүлсний хариуд Хятад улс яаралтай арга хэмжээ авч АНУ-ын онгоц, шингэрүүлсэн хий гэх мэт 60 тэрбум ам.долларын өртөгтэй импортод тариф ногдуулахаа мэдэгдлээ. Дэлхийн эдийн засгийн хоёр их гүрний худалдааны зөрчил хурцдах явцад Хятадын худалдааны яам энэхүү шийдвэр нь Америкийн талаас Хятадын 200 тэрбумын бараанд 25 хувийн тариф тогтооно хэмээн өмнөхөөс 15 хувиар нэмсний хариу алхам гэж мэдэгдэв. Энэ тарифыг ирэх сараас эхлэн хэрэгжүүлж магадгүй байгаа аж. Яамны мэдэгдэлд “Манай тарифын хэрэгжүүлэлт ба огноо нь АНУ-ын үйлдлээс шалтгаална” гэжээ. Худалдааны маргаан дэлхийн зах зээлийг доргиож, нийлүүлэлтийн сүлжээг бусниулж буйг үл харгалзан Бээжин ийнхүү мэдэгдсэн нь хоёр талын зөрчил ирэх саруудад улам хурцдах дохио болж байна. Цагаан ордон үүнийг “буруу тооцоо” хэмээн нэрлэв. Трампын үндэсний эдийн засгийн зөвлөлийн тэргүүн Ларри Кудлоу Fox Business нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч юу бодож байгааг би мэднэ.

Тэр хатуу зогсох болно” гэсэн юм. Иймэрхүү үйлдлүүд бүхнийг хамарсан худалдааны дайны хамгийн муу хувилбар руу түлхэж, дэлхийн эдийн засгийг замаас нь гаргана гэж ОУВС анхааруулсан. 200 тэрбум ам.долларын тарифыг дээшлүүлсэн явдал Хятадын өмнөх арга хэмжээнд өгсөн хариу юм. Вашингтоны хатуу бодлоготнууд шахалтаа чангаруулах нь Хятадын бодлогыг өөрчлөх цорын ганц арга гэж үздэг. Үүнд аж үйлдвэрийн татаасыг зогсоох, Америкийн технологийг хулгайлахыг болиулах зэрэг асуудал орж байна. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ” Хятад улс хариу арга хэмжээ авахын оронд Америкийн сэтгэлийг зовоож буй асуудлуудыг авч үзэх ёстой байсан” хэмээв. Гэвч Бээжин улс төрийн хувьд эмзэг АНУ-ын экспортыг онилж, ноён Трамп дотоодын бизнес ба фермерийн холбоодын зүгээс шахалт, шүүмжлэлтэй тулгарав. Тухайлбал, Хятад шингэрүүлсэн хий импортлох тарифыг нэмэх тухай сүрдүүлэг нь Техас, Луизиана, Аляск муж улсуудын байгалийн хийн нөөцөд хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн компаниудад цохилт болно. Хятад улс шингэрүүлсэн хийн импортоор дэлхийд хоёрт бичигддэг ба АНУ-ын хийн экспортын гурав дахь том зах зээл юм.

Түүнчлэн ирэх арван жилд нэмэлт эрэлтийн хамгийн том сурвалж болох төлөвтэй байгаа. АНУ-ын LNG салбарын төлөөлөгч Чарли Ридл “Хэрэв ийм тариф хэрэгжвэл хятад улс зах зээлийн дутагдлыг нөхөхөд бэлэн байгаа бусад орноос LNG авна” гэж анхааруулав. Энэ нь Америкийн үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж, асар том боломжийг алдана. Баасан гарагт нийтлэгдсэн АНУ-ын худалдааны сүүлийн тайлангаас үзэхэд ноён Трампын бодлогыг үл харгалзан Хятадтай хийдэг худалдааны алдагдал өссөөр байгаа аж. Оны эхний зургаан сард АНУ-ын бараа эргэлтийн алдагдал 185.5 тэрбум ам.долларт хүрсэн бол өмнөх оны мөн үед 171.1 тэрбум байсныг Статистикийн товчоо мэдээлжээ. Хятадын худалдааны яам 5-25 хувийн тариф тогтоохоор төлөвлөж буйгаа учир шалтгаантай, хязгаартай, шаталсан арга хэмжээ гэж нэрлэжээ. Гэхдээ Хятадын тал цаашид нэмж тариф тогтоох эрхийг өөртөө үлдээнэ гэж мэдэгдсэн. Бээжингийн тарифын шинэ жагсаалтад 5207 нэр төрлийн бараа орсны дотор жижиг ба дунд оврын онгоц, шингэрүүлсэн хий, шар буурцгийн тос, мод болон машины сэлбэг багтаж байна. Эдгээрээс 2493 бараа буюу ихэнх хэсэгт нь 25 хувийн тариф ногдуулах аж. Хятад дахь ОУВС-гийн тэргүүн асан Корнвелийн их сургуулийн профессор Эсвар Прасад эл байдлыг “Хоёр тал байр суурин дээрээ зоогдчихоод эдийн засгийн хохирлыг үл харгалзан, хэн нь ч ухрах хүсэлгүй байна” хэмээн тайлбарлав.

Японы хөрөнгийн зах зээл байр сууриа буцаалаа

Хятадын хөрөнгийн зах зээл нэгдүгээр сарын дээд түвшнээс хойш 2.29 их наяд ам.доллараа алдсан тул дэлхийн хоёр дахь том хөрөнгийн зах зээл гэдэг алдрыг Япон улс эргүүлэн авчээ. Bloomberg-ийн мэдээнээс үзэхэд пүрэв гарагийн арилжаа хаагдахын өмнөхөн Японы зах зээлийн үнэлгээ 6.16 их наяд ам.доллар байсан бол Хятадынх 6.09 их наяд болжээ. Харин АНУ 31 их наяд ам.долларын үнэлгээгээр нэгдүгээрт бичигдэж байна. Энэ үзүүлэлт бол 2014 оны арваннэгдүгээр сард Хятад хоёрт бичигдэж эхэлснээс хойш анх удаа уруудсан хэрэг юм.

Венесуэлийн Ерөнхийлөгчийг хөнөөхийг оролдов

Бямба гарагт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өөрийг нь хөнөөх дайралтаас мултарлаа хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр цэргийн жагсаалын үеэр үг хэлж байхад нь бөмбөг зүүсэн дрон дэлбэрсэн гэнэ. Ноён Мадуро уг дайралтыг Колумбын төрийн тэргүүн Хуан Сантос зохион байгуулсан хэмээн буруутгав. Тэрбээр уг явдлын дараа хэлсэн үгэндээ “Үг хэлж байтал агаарт хүчтэй дэлбэрэлт болсон. Ёслолын хэсэг юм болов уу гэтэл дахиад дэлбэрсэн” хэмээн ярьжээ. Уг хэрэг явдалд холбоотой гэж сэжиглэгдсэн хэд хэдэн хүнийг баривчлаад байгаа аж.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-07 107.77.173.11

3 августа рыночная стоимость Apple превысила 1 трлн долларов США. Это знаковый момент не только для бизнеса, созданного Джобсом, но и для капитализма в целом: ни одна американская компания в истории не стоила так дорого.\n\nЧтобы оценить масштаб, стоит упомянуть, что ВВП России в последние годы в долларовом эквиваленте оценивалось в сумму около 1,5 трлн долларов США.\nБизнес, созданный в конце 70-х годов двумя компьютерщиками, за четыре десятилетия получил стоимость, сопоставимую с результатами труда огромной страны в течение года.\n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж