Баянхонгорын Засаг дарга хууль бус компаниудыг даврааж байна гэв | News.MN

Баянхонгорын Засаг дарга хууль бус компаниудыг даврааж байна гэв

Баянхонгорын Засаг дарга хууль бус компаниудыг даврааж байна гэв

Баянхонгорын Засаг дарга хууль бус компаниудыг даврааж байна гэв

Баянхонгор аймгийн Жаргалант сумын 3-р багийн малчин, ‘Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя’ ТББ-ийн тэргүүн А.Энхтөр өнөөдөр /2018.08.07/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Тэрбээр Баянхонгор аймгийн Жаргалант суманд хууль бусаар  алт олборлож байгаагаас байгаль орчинд ихээхэн хохирол учирч байна. Мөн тус сумын Засаг дарга уг компаниудад ямар нэгэн хариуцлага тооцохгүй, даврааж байгаа гэлээ. А.Энхтөр ярихдаа “Сумын байгаль орчны нөхөн сэргээлт нэрийн дор 2013 оноос хойш хууль бусаар алт олборлож, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж  уул, ус гол горхийг бохирдуулж  байна. Манай сумын иргэд  энэ хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохын тулд “Байдар нутаг усаа хайрлан хамгаалъя’ ТББ-ийг байгуулж тэмцсээр ирсэн.  Байдрагийн гол бол 300-аад километр урсдаг, Монгол Улсдаа томд тооцогддог. Үүнээс болж 5 сумын иргэдийн эрх ашгийг зөрчигдөж байна” гэв.

Тус төрийн бус байгууллагын гишүүн А.Энхдөлгөөн ‘Баянхонгор суманд хууль бусаар 2-3 компани алт олборлолт хийдэг. Эдгээр компани  нөхөн сэргээлт огт хийдэгүй, сумын удирлагуудад ханддаг боловч ямар ч хариуцлага тооцдоггүй, сум хөгжүүлэх санд 100 сая төгрөг төлдөг  боловч уг мөнгийг орон нутгийн удирдлагууд нь өөрсдөө захиран зарцуулж байна.  Бид  дөрвөн жилийн хугацаанд тухайн байгууллагуудтай тэмцсээр ирсэн, цаашдаа ч тэмцэх болно” гэлээ.

Жаргалант сумын Мандлын бөөрөг хэмээх газар 2013 оноос хууль бусаар алт олборлож эхэлсэн бөгөөд жил болгон нөхөн сэргээлт хийнэ гэдэг ч огт хэлсэндээ хүрдэггүй аж. Мөн тус сумын байгаль орчны хяналтын байцаагчийн зүгээс  “Агь хаарвист” ХХК болон “Оргил моунт” ХХК гэх  компаниудад   үйл ажиллагаагаа зогсоох шаардлага өгсөн боловч одоог хүртэл ямар нэгэн хариу өгөлгүй хууль бусаар олборлолт хийсээр байгааг ч тэд шүүмжиллээ.

Р.ЦЭНД  

"Болор дуран"-аар шалгав.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-07 66.181.160.9

Засаг даргаа огцруулах өлсгөлөн зарлаж чадах уу.

Зочин 2018-08-07 66.181.160.9

Энэ 4 хүнээс нэг нь л хөдөөнөөс ирсэн юм шиг байна. Бусад нь УБ хотод хор найруулж амьдардаг л нөхдүүд байх шив дээ.

Зочин 2018-08-07 66.181.160.9

Баянхонгорчуудаа засгийн газрыг АЛТ ХӨТӨЛБӨРӨӨ зогсоо гэдэг уриа лоозон бариад өлсгөлөн зарлаачээ. Шал худлаа эх орон ч хэлбэр үзүүлэхээ өөрсдөө ЗОГСОО. Ядуурал ямар байгаа, гадны зээл ямар байгаа зэргийг сонгосон УИХ-ын гишүүдээсээ асуугаачээ. Өвөл зуд болбол Засаг төрөөс ямар ч тусламж гуйхгүй гэдгээ Баянхонгорчууд амалвал танай нутгийг орхиод бусад аймгийн нутагт алт ухуулах боломж байна. Баянхонгорчууд жүжиг тоглож улс төр хийхээ ЗОГСОО. Аль намын л шоу болдоо. УБ хотод амьдарч байгаа хэдэн мянган Баянхонгоруудыг тэжээх гэж Засаг төр ажиллаж байна. Ухаад гаргаад ирснийг нь л алдчихгүй татвараа, нөхөн сэргээлтийн мөнгөө , авилгалаа авах зэрэгтээ хяналтыг баг сумын иргэд сайн гүйцэтгэ.

Зочин 2018-08-07 66.181.160.9

Хожим нь амаа барих вий гэсээр байтал харь орны хараат болоод хамаг нутгаа алдаж дууслаа. Хяналтаа сайн тавиад Норвеги улс шиг баялагийн санг аймаг сум баг бүрт бий болгочихвол монгол улсаа 28,000,000,000 долар буюу 69,020,000,000,000төгрөгийн өрнөөс гаргах ганц л зам бидэнд үлдээд байна. Харь улсын хүний газар болгочихоод малыг нь маллаад байж байх уу? та нар. Тэд эзэн нь болчихвол чамтай чамгүй хүчээр ухах л болно. Оюутолгойг хар. Тухайн нутгийн Малчид иргэд хамгаалах нэрээр харамлах биш гаргаж ирсэн баялагаас нь хүртэх санг яаралтай байгуулж гэрээ хийгээд л ухуулах, дуусгаад нөхөн сэргээлтийг нь урьдчилан байршуулсан мөнгөөр нь нутгийн ажилгүй иргэд хийдэг тогтолцоог дэмжээчээ.

Зочин 2018-08-07 66.181.160.9

10 малчин айлын 1000 малын төлөө засаг ажиллаад байна уу эсвэл нийт ядарсан монголчуудынхаа төлөө төр засаг маань , засаг төрийг төлөөлж байгаа сумын дарга нар ажиллаад байна уу. Учир нь олдохгүй боллоо. Шантаажилж мөнгө нэхсэн иалчид их болжээ. Шал худлаа нутгаа хамгаалж байна гэнэ. Зуд болохоор засаг төр ард түмэн минь авраач гэх жүжиг тоглоно. Байгаа эд баялагийг хэн хэнээс харамлаад байгаа юм болдоо Баянхонгорчуудаа. Хятад компаниудаас авилгал аваад ухуулаад байдаг, монгол компанийг ухуулахгүй гэдэг ажиллагааг ИХ-ын дарга, засаг дарга нар зохион байгуулаад байгааг АТГ тагнуул цагдаа илрүүлээч чаддаг бол.

Зочин 2018-08-07 66.181.160.9

Засгийн газар Алт хөтөлбөрөө эсвэл зогсоо, төрийн яам нь өөрсдөө хайгуул хий, олборлоод монгол банкинд алтаа тушаа, засгийн газар дэмжинэ, тэтгэвэрт гарсан хөгшидийнхөө цалинг тавьж чадахгүй болчихлоо, гэх мэтээр компаниудад зөвшөөрөл хууль журмын дагуу олгочихоод, хамгаалж ажлыг нь хийлгэдэггүй хор найруулж засгийнхаа эсрэг ажилагааг иргэдийг турхирч байгаа байдал Баянхонгор аймгийн сумын ИХ-ын дарга, засаг дарга нар их байгааг анхаараачээ. Мөнгө өгвөл зөвшөөрөлийг нутгийн иргэдээс авч өгнө гэдэг бизнес цэцэглэж байна шүү Ерөнхий сайдаа. Та л алт олборол гээд байгаа биздээ. Хамгаална гэсэн яалаадаа?????

Зочин 2018-08-07 66.181.160.64

одооноос зогсоохгүй бол хожим нь амаа барина шүү хүмүүсээ\n

зочин 2018-08-07 202.131.233.190

Баянхонгор нөхөн сэргээлт нэрийдлээр нилээд ухаж сэндийлдэг энийгээ болих хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж