Бразил Венесуэл улстай хиллэх  хилээ хаажээ

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Бразил Венесуэл улстай хиллэх  хилээ хаажээ

Бразил Венесуэл улстай хиллэх  хилээ хаажээ

Бразил улсын хойд зүгт орших Рорайма муж Венесуэлтай хиллэдэг. Тэгвэл Бразил улс түр хугацаагаар хилээ хаах шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг Рорайма мужийн захирагч Суело Кампосын хүсэлтээр Бразил улсын дээд шүүгч Хэлдер Баррето гаргасан байна. Учир нь тус улс Венесуэл улсаас ирэх цагаачлагчдыг хүлээн авч дийлэхгүй байгаа аж. Цагаачлагчдад үзүүлэх хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ хүрэлцэхгүй байгаагийн улмаас ийм шийдвэр гаргахад хүрчээ. Венесуэл улсын цагаачдыг Бразил улсын нутаг дэвсгэрт хөл тавьсан даруйд өөр газруудад шилжүүлэх арга замыг боловсруулж байна. Цагаачдад хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ хүрэлцэхүйц болсон үед хилийг дахин нээх гэнэ.

Өдөрт 500 зуу гаруй Венесуэлийн дүрвэгч Бразил руу цагаачлах гэж хил давдаг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд арван мянга гаруй хүн Венесуэл улсаас дүрвэж ойролцоох орнууд болох Колумб, Бразил, Перу болон Чили улс руу цагаачилсан гэж тэмдэглэжээ.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: DW

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж