Ховд аймгийн Мөст сумын харьяат, бөхийн холбооны тэргүүлэгч гишүүн, Хилийн цэргийн хурандаа, Монгол Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 128 бөхийн хүндэтгэлийн барилдаан боллоо. Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Төмөрцоож, дунд шөвөгт улсын харцага Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, улсын начин М.Амарсанаа, аймгийн арслан Л.Даваажамц нар үлдэв.

Нэрэмжит барилдаан зохион байгуулсан улсын заан Ц.Мягмарсүрэнд МҮБХ болон Ховд дэвжээ, нэгэн үед барилдаж явсан бөхчүүд, шавь нар, нутгийн олон, найз нөхөд зэрэг олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа.
3,576.02






















































Засуул 2026-02-01 103.229.122.198
Бөхийн бөгсөнд хүрэх нь над шиг гоомоо хүний хувьд яг тохирсон ажил. Аваргын бөгсөнд хүрч нэг хийморио сэргээх юмсан. Тэр сэлд мэлдийг нь ээ, үнэн тасархай.
БӨХ 2026-02-01 66.181.161.90
Өв соёлынхоо буянд хар бор ажилд нухлагдахгүй, солонгост махаа идэж зовлогоо зулгаан барин боолын хөдөлмөр хийх шаардлагагүй сайхан амьдарч байна даа. Өв соёлынхоо буянд тосонд умбаж торгон дээр хөлбөрч элбэг дэлбэг хангалуун сайхан амьдарч байна даа. Өв соёл маань үргэлж биднийгээ ивээж үргэлж хишиг буян үр өгөөжөө харамгүй хайрлаж байх болтугай! Хурай хурай! Багадаа жалгынхаа хүүхдүүдтэй барилдаж өссөний хэрэг ингэж гарах гэж
Нэргүй 2026-02-01 71.231.226.125
Буянтын өвөө аавынхаа өв соёлыг хадгалан ногоо тариж сайхан амьдарч байна аа