Японы жүдо бөхийн өнөө цагийн шилдгүүдийн нэг, Парисын алтан медальт Нацүми Цүнода зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр 2024 оны зуны наадмын эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд алтан медаль хүртэж, Японы жүдогийн түүхэн дэх хамгийн ахмад олимпын аварга болсон юм. Цүнода алтан медаль авахдаа 32 нас хүрэхэд нэг сар дутуу байв.
Цүнода өөрийн төрөлх Чиба мужид хэвлэлийн бага хурал хийх үеэрээ "Лос Анжелесын олимп хүртэл өөрийгөө барилдаж байгаагаар харахгүй байна. Надад урам зориг алга. Олимпод ийм сэтгэл зүйтэй барилдана гэж байхгүй. Би цаашдаа жүдогийн гэр бүлийн гишүүнээр амьдармаар байна" гэжээ.

Цүнода Парисын олимпын алтан медалийн төлөөх барилдаанд Монголын Б.Баасанхүүг ялсан билээ.
Цүнода Парисын олимпоос хойш ганцхан Бакугийн Их дуулгад л барилдсан юм.
3,576.02






















































Нэргүй 2026-02-01 59.153.112.94
Японы тамирчид бидэнд хамаагүй.
Мөнхжаргал 2026-02-01 103.57.94.134
Манай хүнд амар болох нь дээ.
Нэргүй 2026-02-01 202.9.47.50
баасанхүү хүүхэд гаргаад одоо явцгүй болсон