Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулна

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулна

Ипотекийн зээлийн урьдчилгаа, хүүг бууруулна
Ипотекийн зээлийн асуудал иргэдийн анхаарлыг татсан гол сэдэв байсаар байна. Зээлийг хэрхэн үргэжлүүлэхээс гадна урьдчилгаа төлбөр, хүү, журмын асуудлыг эргэн харахыг иргэд болон барилгын компаниуд сануулсаар байгаа билээ.  Тэгвэл энэ асуудлыг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан толгой мэдэн шийдэж чадахгүй нь. Учир нь энэ асуудлыг ОУВС-гийнхантай хэлэлцэж шийдэх аж.   Ипотекийн хөтөлбөрийг ирэх есдүгээр сарын сүүл гэхэд Засгийн газарт шилжүүлэх юм байна.

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн хөтөлбөр Засгийн газрын удирдлага дор хэрэгжиж эхлэх юм. Тиймээс төв банкны тайлан балансад туссан ипотекийн зээлээр баталгаажсан 2.2 их наяд төгрөгийн үнэт цаасыг Засгийн газарт үе шаттай шилжүүлэх талаар Монголбанкнаас мэдээлж буй.

Үүнээс гадна ипотекийн зээлийн урьдчилгааг бууруулж, сонгуулийн өмнө иргэдэд боломж олгохоор МАН-ын засаг төлөвлөж байгаа бололтой.  Учир нь  ипотекийн шинэ журмаар анх удаа орон сууцтай болж буй иргэдийн зээлийн урьдчилгаа төлбөрийг таван хувиар бууруулж 25 хувьд хүргэхээр судалж байгаагаа Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлсэн.  Хэрэвзээ зээлийн урьдчилгааг бууруулснаар ипотекийн зээлд хамрагдах чадвартай өрхийн тоо 31 мянган болж өсөх гэнэ.  Монголбанкны тайланд дурдсанаар  энэ оны зургадугаар сард 1100 гаруй иргэнд 82 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Үүний 42 хувийг хөтөлбөрийн, 58 хувийг банкуудын өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлж байна. Он гарсаар Сангийн яамнаас нийт 60, Монголбанкнаас 96 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд олгожээ. Улаанбаатар хотын 152 хооронд орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа явуулахад 252 мянган өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэйгээ илэрхийлжээ. Үүнээс арилжааны банкны шалгуурыг 13 мянга өрх хангаж байгаа аж. Мөн нийслэлийн хэмжээнд 33 мянга гаруй орон сууц борлогдоогүй байна.
 Б.БАТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж