Шинэ төмөр зам байгуулах тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Шинэ төмөр зам байгуулах тухай хэлэлцэнэ

УИХ-аас Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг өнгөрсөн зургадугаар сард батлан гаргасан юм. Ингэснээр эхний ээлжинд Тавантолгой-Сайншанд-Замын-Үүд чиглэлд нийт 1100 км төмөр зам тавих тухай асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болоод буй. Энэ дагуу Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас маргааш шинэ төмөр зам байгуулах тендерийн өмнөх зөвлөлдөх уулзалт хийхээр төлөвлөжээ. Зөвлөлдөх уулзалт “Чингис хаан” зочид буудалд болох аж. Түүнд гадаадын 10 гаруй орны төлөөлөгчдөөс гадна шинэ төмөр замд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байгаа гадаад, дотоодын компанийн төлөөлөгчид, мөн Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Төрийн өмчийн хорооны удирдлагууд оролцож, илтгэл тавих юм байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж