‘Винни Пүх’-ийн киног Хятадад гаргахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

‘Винни Пүх’-ийн киног Хятадад гаргахыг хоригложээ

‘Винни Пүх’-ийн киног Хятадад гаргахыг хоригложээ

Александр Милний зохиолоос сэдэвлэсэн, ‘Disney’ кино компанийн бүрэн хэмжээний бүтээл Винни Пүх баавгай ба түүний найзуудын тухай өгүүлэх ‘Christopher Robin’ киног Хятадын засгийн газар гаргахаас татгалзжээ. Учир нь Ерөнхийлөгч Си Жиньпинийг Пүх баавгайтай адилтгасан зургууд тарсан юм.  

Учир нь Хятадын ерөнхийлөгч Си Жиньпин 2013 онд АНУ-д айлчлах үеэр ерөнхийлөгч асан Барак Обаматай хамт алхаж байгаа зургийг нь Пух баавгай, барын зурагтай харьцуулснаас үүдэлтэй аж.

Дараа нь 2014 онд Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзсаны дараа Винни Пүх, Иор илжигний зурагтай харьцуулсан зураг интернетэд тарсан юм.

Үүний дараа 2017 онд Хятадын засгийн газар цахим сүлжээнд дэхь бүх Винни Пүхтэй зургуудыг устгуулсан байдаг.

Дисней компани анхны хувилбар болох  хүүхэлдэйн киногoo 1966 онд “Winnie The Pooh” нэрээр гаргаж байжээ.  

Эх сурвалж: theguardian

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж