Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Солонгос номын булан”-тай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Солонгос номын булан”-тай боллоо

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан “Солонгос номын булан”-тай боллоо

Нийслэлийн Соёл, урлагийн газар, БНСУ-ын Намянжу хотын захиргаатай хамтран “Солонгос номын булан”-г 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд нээж 500 ширхэг хүүхдийн үлгэрийн номыг бэлэглэлээ.

Хүүхэд, багачуудын унших дуртай үлгэрийн зурагт номуудыг хоёр хотын найрамдалт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө сайн дураар нэгдсэн Намянжу хотын иргэдийн Rainbow Harmony Working Group (RHWG) нийгэмлэгээс хандивлав.

Энэхүү арга хэмжээг манай газраас санаачлан 2017 оны 01 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний 7 хоногийн Бямба гарагт уламжлал болгон зохион байгуулж буй “Номоо солилцъё” өдөрлөгийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд номоо солилцохоор хүрэлцэн ирсэн Улаанбаатар хотын иргэдэд Солонгосын соёлыг танилцууллаа. Арга хэмжээний хүрээнд Солонгосын үндэсний хувцас өмсөж, даавуун торон дээр Солонгос үсэг бичиж, оролцсон хүмүүст Солонгос ном тараасан юм.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь хүрэлцэн ирсэн Намянжу хотын захиргаа болон иргэдийн төлөөлөлд номын сангийн үйл ажиллагаагаа танилцуулж хойшид хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал бодлоо солилцлоо.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж