Тэмээчин Н.Байгалмаа Рой Страйдерийг шүүхэд  ялжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Тэмээчин Н.Байгалмаа Рой Страйдерийг шүүхэд  ялжээ

Тэмээчин Н.Байгалмаа Рой Страйдерийг шүүхэд  ялжээ

Цэнхэр үст Цэрэн хэмээн алдаршсан Э.Цэрэндолгорын бэр, тэмээчин бүсгүй Н.Байгалмаа шүүхэд ялжээ. Эстони улсын иргэн Рой Страйдер нь Н.Байгалмаад 57 мянган еврогоо залилуулсан гэх гомдлыг шүүхэд гаргаад байсан юм. Харин шүүхээс дээрх маргаанд Н.Байгалмаа ялсан болохыг нөхөр И.Нямдорж нь өнөөдөр  /2018.8.7/ фейсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр “Н.Байгалмаагийн фэйсбүүкээр бичлэг хийж байгааг уучлаарай. Сүлжээгүй газар олон хоног явж байтал өнөө өглөө манай өмгөөлөгчөөс олон дуудлага ирсэн байсан. Эргүүлээд түүн рүү залгатал их сайхан мэдээ сонслоо. Н.Байгалмаа 2017 оны долдугаар сарын 20-нд 10 эмгэг тэмээ аваад өөрөө сургаж, арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатараас аялалд хөдөлсөн. Ингээд Монголын идэр есийг туулах үед нь олон сөрөг мэдээлэл түүнийг дагаж, хувийн мэдээллийг нь хакердаж, зургийг нь зарж байсан. Мөн мөнгө луйвардсан зэрэг мэдээлэл тарсан. Ингээд гүжирдсэн, худал мэдээллийн эсрэг шүүхэд мэдүүлсэн.  Бид шүүхийн шийдвэрийг хүлээгээд өдийг хүртэл нэг ч үг дуугараагүй.  Өмгөөлөгчтэй утсаар ярихад шүүх хурал даваа гаригт /2018.8.6/ болсныг дуулгаад Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хурлаар хүн луйвардаагүй, гэрээ хийгээгүй  гэдэг нь батлагдсаныг хэлсэн. Энэ мэдээг дуулгахаар лайв хийж байна. Худал мэдээлэл тараасан хүмүүс Н.Байгалмаа болон манай гэр бүлээс уучлал гуйх ёстой. Мөнгө луйвардуудсан гэж байгаа Эстони улсын иргэн Рой Страйдер нь 2006 онд надтай танилцсан юм. Тэр надтай хамт 2010 онд Говь-Алтай аймгийн Бигэр рүү алтны нинжа нарын талаар мэдээлэл хийхээр аялалд явсан. Ингээд 2015 он хүртэл манайхаар орж, гарч найз шиг байсан хүн л дээ. Гэтэл бусдаас мөнгө авахын төлөө Н.Байгалмаагийн эсрэг худал мэдээлэл цацсан. Үүний ард байгаа хүнийг бүгд мэдэж байгаа байх. Тиймээс дурдаад хэрэггүй биз. Өөрийг нь элдвээр хэлж, гүтгэж байхад Н.Байгалмаа эмэгтэй хүний хатан зоригийг харууллаа. Энэ бүхнийг өөрийн нүдээр хараад түүнийг биширч, шаналлыг нь яаж зогсоох вэ гэж дотроо эмтэрч байсан… Одоогоор Н.Байгалмаа Шинжян Монголд яваа. Сүлжээтэй болохоор нь түүнд энэ мэдээг дуулгана… Н.Байгалмааг сайн явааг харж чадахгүй байгаа, хар санаатай авгай нар одоо боль. Та нарын тараасан худал мэдээлэл үнэнд ялагдлаа” гэлээ.

Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа нь Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган километр замыг тэмээгээр туулах аялал эхлүүлээд байгаа юм.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж