Нийт 87 удаагийн дуудлагаар 92 хүний амь насыг авран хамгаалжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийт 87 удаагийн дуудлагаар 92 хүний амь насыг авран хамгаалжээ

Нийт 87 удаагийн дуудлагаар 92 хүний амь насыг авран хамгаалжээ

Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлага ирсэн байна.

Дуудлагын дагуу  нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги  байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 92 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 3 дахин, объектын гал түймрийн дуудлага 28,5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн НОБГ-ын Нийслэлийн аврах анги-105-ын аврагчид болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагатай хамтран завьт эргүүлийг Туул гол дагуу ажиллуулж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх  санамж, сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч ажиллаж байна.

Түүнчлэн үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах ил, далд шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор БЗД-ийн 21-р хорооны 1,8 км, СБД-ийн18 дугаар хорооны 1,4 км, ЧД-ийн 7-16 дугаар хороонуудын даланг тус тус цэвэрлэх, ХУД-ийн 11, 14 дүгээр хорооны сэтэрсэн даланг сэргээн засварлах, 12-р хорооны далангийн тунгаагуур хэсэгт дүүрсэн шороог гаргах зэрэг ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!