Нийслэлд Бага насны хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрлээ | News.MN

Нийслэлд Бага насны хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрлээ

Нийслэлд Бага насны хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрлээ

Нийслэлд Бага насны хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрлээ

2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүрэгт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжиг илэрч, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамтарсан баг ажиллаж шуурхай хариу арга хэмжээ зохион байгуулан эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эмнэлзүй, лабораториор онош үгүйсгэгдлээ. 8 настай “Х” нь тарваганы түүхий давсаг 2 ширхэгийг залгисан, 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчилрхай томорсон гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хандсан байна.

Хэдийгээр энэ удаагийн тохиолдол онош үгүйсгэгдсэн ч тарваганы түүхий эд эрхтэнг эмчилгээний зорилгоор ашиглах нь амь насанд аюултайг мэргэжлийн байгууллага хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр сурталчилсаар байтал иргэдийн ухамсар мөчид үйл ажиллагаа, буруу хандлага зогсохгүй байна.

Тухайн тохиолдолд сэжигтэн  ээж аавын хамт өрхийн эмнэлэг, Интермед эмнэлэг, ХӨСҮТ-ээр дамжин үйлчлүүлсэн байгаа нь хэрэв өвчилсөн бол хичнээн тооны хүнд халдвар тараах байсныг таах аргагүй бөгөөд түүнээс гарах хор хохирол асар их  болохыг харуулж байна.

Хуулиар тарвага агнахыг 3 жилийн хугацаагаар хорьсон хэдий ч хууль хэрэгжихгүй байгаа, Нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар орж ирж байгааг энэ тохиолдол илэрхийлж байна.

Иймд хууль хяналтын байгууллагууд ард иргэд хамтран ажиллаж аюулт өвчний эрсдэлээс сэргийлэх нь чухал байна.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

"Болор дуран"-аар шалгав.

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хахуулиар 2018-08-07 27.123.214.102

Хан уулд хахуулиар гэнэт баяжсан эргуу малууд ихэвчлэн амьдардаг юм

Зочин 2018-08-07 202.131.225.197

Тарвага болон тарваганы мах хот руу хууль бусаар оруулж ирж буй хүмүүсийг ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧИНИЙГ санаатай бусаар ДЭЛГЭРҮҮЛЭХ оролдлог хийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй. \nОлон нийтийг хөнөөх халдварт өвчин тараах оролдлого ТЕРРОРИСТ үйл ажиллагааны нэг төрөл.

иргэн 2018-08-07 66.181.179.11

8 настай хүүхдэд 2-ын 2 ширхэг тарваганы түүхий давсаг идүүлсэн эцэг эхийг юу гэж ойлгох вэ? Гайхалтай сонин содон мэдээ байна шүү

zochin 2018-08-07

turj uheh gj bgaam shig huuheddee tarvaga ogch l bdg hariutslagagu etseg eh bn shd. hordoh durtaigaaraa oorsdoo l teriigee idne biz, huuhed zovoogood duraakuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж