Доктор, профессор Ц.Төрбат: Буган хөшөөг дэлхийн өвд бүртгүүлэхэд С.Чулуун, Ч.Номин сайдын үед том ажлууд хийгдсэн

Доктор, профессор Ц.Төрбат: Буган хөшөөг дэлхийн өвд бүртгүүлэхэд С.Чулуун, Ч.Номин сайдын үед том ажлууд хийгдсэн

Доктор, профессор Ц.Төрбат: Буган хөшөөг дэлхийн өвд бүртгүүлэхэд С.Чулуун,  Ч.Номин сайдын үед  том ажлууд хийгдсэн

МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Ц.Төрбаттай ярилцлаа.

-ЮНЕСКО-гийн дэлхийн өвд манай улс буган чулуун дурсгалаар 2023 онд бүртгүүлж чадсан. Одоо нийт хичнээн өв дурсгал бүртгүүлээд байна вэ?

-Энэ оны байдлаар дэлхийн өвд 1248 өв бүртгэгдсэн. Зарим улс нэлээн олон өв бүртгүүлдэг ч зарим орны хувьд нэг ч өв бүртгүүлээгүй байдаг. Монгол Улсаас одоогийн байдлаар 6 өвийг дэлхийн өвд бүртгүүлсэн. Энэ тоон үзүүлэлтээр дэлхийн улс орнуудаас эхнээсээ 50 орчим байранд явж байна. Хүн төрөлхтний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, соёлын өвөөр Монгол өөрөө агуу их түүхтэй улс. Уудам газар нутагтай. Үүнээс ч олон өв бүртгүүлэх нөөц чадамжтай улс. Одоогийн байдлаар ЮНЕСКО-д Увс нуурын ай сав газар, Дагуурын ландшафт гэсэн хоёр өв байгалийн өвд бүртгэлтэй. Орхоны хөндийн дурсгалт газар, Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар, хамгийн сүүлд 2023 онд “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” гэсэн соёлын дөрвөн өв бүртгүүлсэн. Үүнээс байгалийн хоёр өв хил дамнасан. Тэр утгаараа ОХУ-тай хамтарсан өвд орж байгаа.

Дэлхийн өвд бүртгүүлэх өндөр үзүүлэлт шалгуурыг хэрхэн давав?

-Тухайн улс үндэстний нэр хүндийг олон улсад харуулдаг чухал үзүүлэлтэд дэлхийн өвд хэр олон өв бүртгүүлсэн байх хамаарах нь бий. Хүн төрөлхтний хувьд ямар хэмжээний соёлыг бүтээсэн улс орон вэ гэдгийг нь өвийн бүртгэлээс нь баримжаалчихаар чухал  үзүүлэлт болдог. Манай улс Хүннүгээс өмнөх соёл иргэншлийн бэлгэдэл болох буган чулуун хөшөөг ЮНЕСКО-д бүртгүүлснээр өнө эртний түүхт соёлын өлгий нутгийн баталгаа болж байгаа юм. Дэлхийн өвд бүртгүүлснээр олон улсын тавцанд манай улсын нэр хүнд улам өсч олон талын ач холбогдолтой. Одоогоос 3000 жилийн түүхтэй буган хөшөө хүрэл зэвсгийн үеийн урлагийн онцгой бүтээл.  Дэлхий дээр 1600 гаруй бий.  Үүний  1400 нь буюу  80 хувь нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байдаг. Манай улсын хил залгасан Орос, Хятад улсад буган хөшөөн дурсгал байдаг ч дэлхийн өвийн бүртгэлд хил дамнуулаагүйгээр Монгол ганцаараа бүртгүүлж чадсан нь бахархам амжилт юм. Буган хөшөөг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх номинацийн файл боловсруулах ажил 2016 оноос эхэлсэн. Судалгааны өргөн хүрээний баг ажилласан. Хамтран зүтгэгчдийнхээ хамтаар буган хөшөөгөөр гурван боть ном гаргасан.

-ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй болсноор улс орны нэр хүнд өсч, аялал жуулчлал нэмэгдэх, гадаад улсад сурталчлахад давуу талууд бий болно. Өнгөрсөн хугацаанд Соёлын яамнаас ЮНЕСКО руу чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлж ирэв?

-Бодлогын хувьд Засгийн газар гол бодлого барьж ажилласан. Соёлын сайдаар ажилласан Ч.Номингийн хувьд хийсэн ажилтай нь  хэн ч маргах аргагүй, олон талын ажил хийсэн хүн. Жишээ нь гэхэд, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг олон улсад таниулан гаргаж ирлээ. Энэ нь соёл иргэншлийн аюулгүй байдлыг өвлүүлэн үлдээх, Монгол нүүдлийн брэндийг бий болгоход маш чухал ажил болсон гэж би хардаг. Олон улсаас хүмүүс зорьж ирдэг юм билээ. Ер нь үе үеийн Соёлын яам бусад холбогдох яамд өв соёлоо түгээн дэлгэрүүлэх  ажлыг онцгойлон анхаарч ажилладаг. ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэх үйл явц нь  цаг хугацаа, төсөв зардал бас шаардагддаг. Олон улсын экспертүүд ирж газар дээр нь шалгадаг гэх мэт зардал төсөв ихтэй ажил. Дэлхийн өвд бүртгүүлэхэд С.Чулуун,  Ч.Номин сайдын үед томоохон гол чухал ажлууд нэлээн хийгдсэн. Олон улсын судалгаа, экпертүүдийн аналазууд өргөн хүрээнд хийгдсэн. Соёлын өвөө дэлхийд бүртгүүлэх нь салбарын амжилтын гол үзүүлэлт төдийгүй монгол өв соёлоо олон улс руу таниулах, хэр амбицтай “тоглолт” хийж чадаж байгааг харуулж буй тод кейс. Монголын соёлын өв олон улсын түвшинд гарч байгаа томоохон ахиц юм.

-Дэлхийн өвд Алтайн нуруу уулсыг бүртгүүлэхээр өгсөн гэсэн. Энэ ямар явцтай яваа юм бол?

-Дэлхийн өвд бүртгэгдэх номинацид “Алтайн өндөр уулс” байгаль соёлын хосолсон өвийн жагсаалтад орсон байгаа. 2023 оны дэлхийн өвийн хорооны хурлаар шийдвэрлэхдээ байгалийн чиглэлийн зарим нэг асуудал шийдэх ёстой гэх үндэслэлээр түр түдгэлзүүлсэн гэсэн. Хэрвээ энэ өв батлагдвал дэлхийн өвийн бүртгэлийн 7 дахь нь болно. Мөн манай улсын хувьд байгаль болон соёлын холимог анхны өвтэй болох юм.

Олон улсын түвшинд харахад дэлхийн өвд бүртгэгдэх үйл явц дунджаар 5-10 жилийн хугацаанд шийдэгддэг. Урьдчилсан жагсаалтад багтаж орно гэдэг нь бас амжилт. Тэр дундаа байгалийн болон соёлын холимог өвийн хувьд нэлээн их процесстойгоор шийдвэрлэгддэг юм билээ. Дэлхийн өвд бүртгэхийн тулд шинжээчид ирж Монголд ажилладаг. Ч.Номин сайдын үед Соёлын яамнаас Монгол Алтайн соёлын өв дээр маш сайн дэмжиж ажилласан. Тухайлбал, Соёлын яамны газрын дарга Б.Даваацэрэн тэргүүтэй албаны хүмүүс дэлхийн өвийн эксперт мэргэжилтнүүдийг дагуулан явж танилцуулж ажиллаж байлаа. Онгон дагшин байдлаа хадгалсан Монголын үзэсгэлэнт сайхан газрын нэг Алтайн их нуруу хил дамнасан бүс нутагт байрладаг хэдий ч Монгол Улс дангаараа дэлхийн өвд бүртгүүлэх гэсэн том амбицтайгаар ажиллаж байгаа. ЮНЕСКО-д бүртгүүлэх нь өв соёлоо таниулан хамгаалах төдийгүй геополитикийн хүртэл олон талын ач холбогдолтой юм.

Буган хөшөөгөө бүртгүүлсэн баяртай мэдээ сонссон ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн 2023 оны хурлын талаар сонирхуулаач?

-Саудын Арабад 2023 оны есдүгээр сард  болсон ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганд Ч.Номин сайд оролцсон. Монгол Улсаа төлөөлөн дэлхийн өвд бүртгэгдсэнд талархлын үг хэлж байсан. Дэлхийн өвийн чуулган дээр олон орны Соёл хариуцсан сайд нар ирдэг. Манай улс тэр болгон оролцоод байдаггүй ч Ч.Номин сайдын хувьд анхаарлаа хандуулан идэвхтэй оролцсон. Ингэснээр дэлхийн өвийн ач холбогдлыг өндөр түвшин гаргаж ирсэн болов уу гэж би боддог юм. ЮНЕСКО-гийн түвшинд манай улс оролцоотой сайн ажиллаж байгаа. Үүний нэг үзүүлэлт нь манай улс түүхэндээ анх удаа ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хорооны гишүүн улс орноор 2025 онд сонгогдож чадлаа. Дэлхийн өвийн хорооны гишүүний сонгуульд Монгол Улс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, тус хороонд 2025-2029 онд дөрвөн жилийн хугацаанд ажиллах гишүүнээр сонгогдсон нь том боломж. ЮНЕСКО-д нэгдэн орсон 196 улс орноос 21 улс нь дөрвөн жил тутам ээлжээр сонгогдож, дэлхийн  өвүүдийг бүртгэх, өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, төсөл хөтөлбөр менежмэнтэд оролцон ажилладаг. Нэг талаар олдож буй энэ том боломжийг Монголын соёлын өвийг олон улсад улам таниулах, дэлхийн өвд бүртгүүлэх ажлаа эрчимжүүлэхэд ашиглах хэрэгтэй.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-01-31 66.181.178.52

Бүртгүүлэх яахав. Хамгаалж чаддаг юм уу.

Avatar

Нэргүй 2026-01-31 76.157.240.254

manai tuuh arheologiin ner hundred garuud n hyatad solongosuudad mungunii tuluu tuuh oldvoroo hudaldsan hog shaarnuud ih bii.Zarim n halter turkuudud ih yum gargasan l gedeg yum.

Avatar

хүннү 2026-01-31 202.9.46.111

Хэнч таниж мэлэхгүй түүхэн дурсгал, ахеологийн үнэт зүйлсээ дэлхийд данстай болгоно гэдэг олон жилийн нөр их ажил. Энэ нь Хүннүгийн үеээс 1000 шахам жилээр манай түүх урагшилж байна гэж санагдлаа. Бид Хүннү гүрэн байгуулагдсаны 2200 жил гэж ярьдаг. Одоо бид монгол нутант төрт улс байгуулагдсаны 3000 жил гэж ярьж болох нь. Буган хөшөөн дээрх дүрс нь тэр үеийн соёлыг илэрхийлдэг байх нь. Соёл байна гэдэг нь төрт улс байсны нотолгоо гэсэн ойлголоо.

Avatar

Нэргүй 2026-01-31 202.9.41.20

х***а манжхуулт гэх х***а манж хэргслээр хэсг бүлг х***а манжууд толгойд шааж толгойд гассн х***а манжуудмхулгай шааж бооаоох х***а манж хуул гэгч хэргслтыг хийснсбхгүй тэгээд х***а манжууд толгойд шаахнээд толгойд шаахгээд толгойл шасн х***а манжууд толгойтоы шаачаадзуурлдаадбдг бдг бхгүй юуу.хужааманж хэргслтэйхолбоотой.хужааманж бодлго хэргсл санаадгүй юм гэжбхгүй айхтр х***а манж атгаг бодлгтой шаасн.

Avatar

Юнеско бүртгэхээр мундаг болдог юм огт үгүй. 2026-01-31 202.9.46.76

Хоцргдож дампуурсан Монгол л Юнеско-г дээдлэн шүтэх юм. АНУ уг байгууллгыг хаяж гарснаас хойш мөнгөгүй болж дампуурч тоодог улс орон бхгүй болж бна. Юнеско -г 30-40 жилийн өмнө нэр төртэй бхд нь Мнглын ГХя .. холбгдох газрууд түүнтэй хамтран ажиллаж хөөмий . Дээл хувцс…морин хуур …мэт мнглын онцлогтой бүгдийг ээлж дараагаар жил бүр нь бүртгүүлж ирсэн. Энэ хөшөө ч энэ жагсаалтад орж бүртгүүлэх ээлжээ хүлээж бсн цаг хугацааны асуудал бв. Номин Чулуун нарт падлий ч үгүй. Гматэнгүүд цайрах гэж эл

Avatar

Нэргүй 2026-01-31 202.9.46.111

Битгий улны юм яриад бай. Соёлж, нийгэмш.

Avatar

Ха 2026-01-31 124.158.104.48

Туухт эртний ганц Богд уулаа хамгаалж чадахгуй байж том том хуцаад яахав дээ. Хэдхэн жилийн дараа негее хулгайчууд нь хувийн хаусаа бариад авна. Ингэж олон улсын доог болосонд орвол чимээгуй л суу.

Avatar

Нэргүй 2026-01-31 202.126.88.79

Номин сайдыг хийж байсан ажилд нь эргүүлэн томилохгүй юмуу УИХ -ын гишүүдээ…

Avatar

Хотын уугуул иргэн 2026-01-31 66.181.179.97

ЮН0СКО-д 6-хан өвөө бүртгүүлсэн гэдэг бол чамлахаар тоо. Монгол шиг баялаг түүхтэй улс дэлхий дээр цөөн байгаа. Гэтэл, манайх шиг баялаг түүхтэй Итали 61 өвийг, Хятад 60 өв, Орос 33 өвийг , Грек 19 өвийг тус тус бүртгүүлсэн байна. Тэгэхэл, Монгол 6 -хан өвөө бүртгүүлжээ. Соёлын яам, ЮНЕСКО-ийн Үндэсний комисс, Соёлын өвийн үндэсний төв г.м. засгийн байгууллагууд ажлаа хийхгүй, ажлын ямарч уялдаа байхгуй. 3-4 жилд ганц өв бүртгүүлчихээд түүнийгээ нэг их ажил хийсэн юм шиг ярьдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж