Наймдугаар сарын 11-нд нар хагас хиртэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 11-нд нар хагас хиртэнэ

Наймдугаар сарын 11-нд нар хагас хиртэнэ

Нэг сард хоёр хиртэлт болсон. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 13-нд нар хагас хиртэж, 27-нд сар бүтэн хиртсэн үйл явдал болж өнгөрсөн. Тэгвэл наймдугаар сарын 11-нд нар хиртэхийг дахин харж болох нь. Гэхдээ энэ удаад нар бүтэн биш, хагас хиртэнэ гэжээ. Нарны хагас хиртэлт Европын хойд болон зүүн хэсгүүдээр, Хойд Америкийн хойд хэсгээр, Азийн хойд болон баруун хэсгийн орнуудад илүү тодорхой харагдана гэжээ.

Нар хиртэлт гэдэг нь нар, дэлхий хоёрын хооронд сар орж, нар бүхлээрээ буюу зарим хэсэг нь  саранд халхлагдаж, харагдахгүй болох үзэгдлийг хэлнэ. Энэ үзэгдэл нь шинэ сартай үед л тохиолдоно.

Улаанбаатар хотод нар хиртэлт 29.84 хувьтай харагдах ба нарны хиртэлт нэг цаг 26 минут 49 секунд үргэлжилнэ гэж үзэж байгаа аж. Нар хиртэлт наймдугаар сарын 11-ний үдээс хойш 5:56 цагт эхэлж 7:23 цагт дуусна гэжээ. Хиртэлийн хамгийн дээд түвшин 6.40 цагт ажиглагдана гэжээ.

Эх сурвалж: timeanddate.com

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж