Итали улсын хойд зүгт орших Болонья хотын хурдны замд дэлбэрэлт болж хоёр хүн амь үрэгдэж, 55 хүн бэртэж гэмтжээ. Тодруулбал, “Борго Панигале” хотын захын дүүргийн хурдны зам дээр шатахуун тээвэрлэж явсан автомашины жолооч өмнө нь зогсож байсан машиныг мөргөж осол гаргасны улмаас дэлбэрэлт болсон байна.
Тодруулбал, ослын үеэр урссан шатахуун улмаар гал авч зам дээр зорчиж байсан бусад автомашинуудад оч үсэрч их хэмжээний дэлбэрэлт болжээ. Мөн дэлбэрэлт болсон хурдны замын доор автомашины зогсоол байсан бөгөөд гал авалцан дэлбэрчээ.
Гарсан дэлбэрэлтийг унтраахаар зуу гаруй гал сөнөөгчид ажилласан бөгөөд гурван цагийн дараа галыг унтрааж чадсан байна.
Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: RT, Time