С.Батцэцэг маргааш эх орондоо ирнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

С.Батцэцэг маргааш эх орондоо ирнэ

ОХУ-ын нийслэл Москва хотноо үргэлжилж буй бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд аваргын алтан медаль хүртсэн  Соронзонболдын Батцэцэг маргааш 19,00 цагт эх орондоо ирэхээр болжээ.
Тэрээр хэдхэн цагийн өмнө дэлхийн аваргын төлөөх шийдвэрлэх тулаанаа хийж, БНХАУ-ын тамирчин Жан Ланьтай аваргын төлөө барилдаж,  8:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан байна. Тэрбээр ийнхүү чөлөөт бөхийн дэлхийн аваргаас медаль хүртсэн Монголын зургаа дахь эмэгтэй, харин аваргын алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж