
Тэрээр хэдхэн цагийн өмнө дэлхийн аваргын төлөөх шийдвэрлэх тулаанаа хийж, БНХАУ-ын тамирчин Жан Ланьтай аваргын төлөө барилдаж, 8:0 харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан байна. Тэрбээр ийнхүү чөлөөт бөхийн дэлхийн аваргаас медаль хүртсэн Монголын зургаа дахь эмэгтэй, харин аваргын алтан медаль хүртсэн анхны эмэгтэй тамирчин болж байна.
П.Наран