Ш.Батхүүгийн авсан 98 сая долларыг "Эрдэнэт" төлнө

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Ш.Батхүүгийн авсан 98 сая долларыг "Эрдэнэт" төлнө

Ш.Батхүүгийн авсан 98 сая долларыг "Эрдэнэт" төлнө

Өмнөд Африкийн ‘Стандарт’ банкнаас зээл авахдаа ‘Эрдэнэт’ үйлдвэрийг барьцаанд тавьсан ‘Жаст’-ын Ш.Батхүүгийн  асуудал дотоодод улс төр, эдийн засаг багагүй хэрүүл талцал үүсгээд буй. Түүнийг АТГ цагдан хорьж шалгаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргасан. Тэгвэл түүний тарьсан хэрэг Монголд багагүй өр төлбөр учруулсан талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү онцлоод буй. Тэр ч бүү хэл Монголын Засгийн газарт багагүй өр төлбөр тавьсан арбитрын шүүхийн шийдвэрийг Ардын засаг нууж байгааг ч хэлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудал Монголд таагүй байдлаар эргэлээ гэж мэдэгдсэн.

Тодруулбал, өнгөрсөн долдугаар сарын 6-нд Английн Лондон хотод арбитрын шүүх хурал болж, “Эрдэнэт” үйлдвэрээс ‘Стандарт’ банкинд 98 сая ам.доллар төлүүлэх 2016 оны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Ийнхүү шүүхийн шийдвэр Стандарт банкны талд гарсан тулд “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудыг хаа байгаа газраас нь саатуулах, тус үйлдвэрийн өмч хөрөнгийг нь хураах нөхцөл байдал үүсч болзошгүйг О.Баасанхүү гишүүн анхааруулсан билээ.

Монгол Улсын “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудал ийнхүү эрсдэлд ороод байхад эрх баригч намаас нэг ч үг дуугарсангүй. Иймээс ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас арбитрын шүүх хуралтай холбоотойгоор товчхон тодруулга авлаа. Тэрбээр “ажлын хэсэг хуралдаад Английн Лондон хотод арбитрын шүүх хуралд УИХ-аас төлөөлөл явуулах шаардлагагүй, хуулийн байгууллагаас төлөөлөл явуулъя гэж шийдсэн. Ингээд төрийн мониторинг хийлгэх үүднээс АТГ-ын нэг төлөөлөгч, хуулийн байгууллагын нэг төлөөлөл явуулсан. Шүүхийн шийдвэр монголд таагүй гарсан” гэдэг тайлбарыг өглөө. Тэрбээр   УИХ-ын гишүүн Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард М.Энхболдын захирамжаар байгуулсан билээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж