12 хүртэлх насны хүүхдийн шүдийг аль ч эмнэлэгт үнэгүй эмчилнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

12 хүртэлх насны хүүхдийн шүдийг аль ч эмнэлэгт үнэгүй эмчилнэ

12 хүртэлх насны хүүхдийн шүдийг аль ч эмнэлэгт үнэгүй эмчилнэ

Засгийн газрын долдугаар сарын 9-ний хуралдаанаар  24 сараас 12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас (ЭМДС) гаргах, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Улмаар тус арга хэмжээг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр болж, буцаагдсан юм.

Тус хөтөлбөр бэлэн болсон эсэх талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Хөтөлбөрийг боловсруулж дууссан. Засгийн газрын хуралдааныг хүлээж байна. Хуралдаанаар хөтөлбөр батлагдвал 24 сараас 12 хүртэлх настай хүүхэд төрийн өмчийн болон ЭМДС-ийн журам хангаж, шалгуурт тэнцсэн хувийн хэвшлийн аль ч шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчилгээ хийлгэсэн төлбөрийг ЭМДС-гаас гаргана” гэлээ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж