News.mn сайт Милан Кортина 2026 өвлийн олимпыг Итали улсаас сурвалжилна

News.mn сайт Милан Кортина 2026 өвлийн олимпыг Итали улсаас сурвалжилна

News.mn сайт Милан Кортина 2026 өвлийн олимпыг Итали улсаас сурвалжилна
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Э. Бадар-Ууган нар өчигдөр/2025.01.29/ өвлийн олимпын наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн багийг Олимпик хауст хүлээн авч уулзан, амжилт хүслээ.
МССХ-ны спортын гэрэл зурагчин Д. Нямбилэг “Токио 2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпын наадмуудыг, спортын гэрэл зурагчин Э. Харцага “Пёнчан 2018”, “Токио 2020” олимпын наадмыг тус тус сурвалжилсан туршлагатай бол news.mn сайтын спортын сэтгүүлч Б.Мөнгөнтамир анхны цагаан олимпоо сурвалжлахаар Зохион байгуулах хорооноос ирүүлсэн оролцох эрхийн мандатаа гардан авлаа.
Мөн Милан Кортина 2026 өвлийн олимпын наадмыг NTV болон бусад 6 телевиз шууд дамжуулах бөгөөд өчигдөр Итали улсад ажиллах төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Милан Кортина өвлийн олимпын наадмын мөсний хоккей, уулын цана, люж, сноуборд, кёрлингийн спортын төрлийн урьдчилсан шатны тоглолтууд хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж