Саудын Араб Канад руу хийх нислэгээ зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Саудын Араб Канад руу хийх нислэгээ зогсоолоо

Саудын Араб Канад руу хийх нислэгээ зогсоолоо

Саудын Арабын төрийн мэдлийн ‘Саудиа’ агаарын тээврийн компани Канадын Торонто руу хийх нислэгийг зогсоосноо твитертээ мэдэгдлээ. Энэ мэдэгдэл нь хоёр улсын харилцаанд маш том сэв суулгасан асуудал боллоо хэмээн шинжээчид үзэж байна.

Саудын Арабын эрх баригчид Канад улсын ЭСЯ-ын төлөөлөгчийг буцааж, худалдаагаа зогсоон, шинэ гэрээ хэлэлцээрүүдийг цуцалж, харилцаа холбоогоо тасалсан шийдвэр гаргасан. Учир нь Канадын Гадаад харилцааны Сайд Кристиа Фреланд өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын эрх баригчдаас хүний эрхийг хамгаалагчдыг суллахыг шаардсанд ийн хариу барьсан юм. Рияд Канадтай хамтын ажиллагаагаа зогсоож, худалдаа, боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа царцааж эхлээд байна. 

Эх сурвалж: RT

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж