АНУ-ын шүүх байгууллагаас трансжендер цэргүүдийг армид алба хаахыг нь бүр мөсөн хориглох Трампын бодлогыг эрс няцаасан хуулийн тогтоол гаргалаа.
Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа тус улсын Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Жим Маттистай уулзан Жендер дисфори буюу сэтгэцийн эмгэгтэй гэгдэх трансжендер хүмүүсийг АНУ-ын армид алба хаахыг хязгаарлах шийдвэрээ зарласан юм. АНУ – ын Вашингтон дахь дүүргийн шүүгч Коллен Коллар Коттели Трампын бодлогыг няцаалаа.
Сиаттл дахь холбооны шүүх мөн энэ бодлогыг няцаасан. Мөн тус улсын Засгийн газар Сан Франциско дахь ес дэх тойргийн давж заалдах шүүхэд хандсан байна. АНУ-ын Хууль зүйн яам үүнд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Эх сурвалж: Reuters