“Онгоц дээрээс яг л чулуу шиг унасан” | News.MN

“Онгоц дээрээс яг л чулуу шиг унасан”

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

“Онгоц дээрээс яг л чулуу шиг унасан”

“Онгоц дээрээс яг л чулуу шиг унасан”

Альпийн нуруунд онгоц осолдсон талаар өчигдөр /2018.08.06/ мэдээлсэн.  Дэлхийн II-р дайны үеийн “Junkers Ju-52” онгоц осолдож, 20 хүний амь үрэгдсэн билээ. Тэгвэл энэ ослын талаар дэлгэрэнгүй мэдээг хүргэе.


“Авга эгч Жү” нисэх онгоцны түүх

Германы Дессау мужид анх 1895 онд автомашин болон нисэх онгоцны хөдөлгүүр зохион бүтээх зорилготойгоор  ‘Жүнкерс’ /“Junkers/ компани байгуулагджээ. Тус компанийг нисэх онгоцны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Дэлхийн I-р дайны үед төмрөөр хийсэн анхны нисэх онгоц зохион бүтээж байсан бол Дэлхийн II-р дайны үеэр Германы агаарын нисэх хүчин “Luftwaffe”-д зориулж тээврийн болон байлдааны дэвшилтэт онгоцнуудыг зохион бүтээж, үйлдвэрлэж байв.

‘Жүнкерс’ компанийг анх Германы онгоцны инженер “Хуго Жүнкерс” үүсгэн байгуулж байсан бөгөөд тэрбээр 1935 онд нас баржээ. Хуго Жүнкерс дайны эсрэг үзэлтэй байснаасаа болж тухайн үеийн Германы эрх баригчид болон нацистуудтай ихээхэн зөрчилддөг байсан гэдэг.  Түүнийг нас барсны дараа Жүнкерс компанийг  эхнэр Тереза Ида Беннхолд Германы нацист намын мэдэлд өгсөн байна. 1976 онд Хуго Жүнкерсын агаарын нисэх онгоцны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж түүнийг хүндэтгэн нэрийг нь мөнхөлжээ.

Жүнкерс компанийн бүтээсэн хамгийн алдартай нисэх онгоцнуудын нэг болох Жүнкерс Жү-52 буюу “Авга эгч Жү” гэж нэрлэгддэг гурван хөдөлгүүртэй тээврийн болон байлдааны бөмбөгдөгч зориулалттай нисэх онгоцыг анх  1930 онд зохион бүтээжээ. 1930-1945 оны хооронд нийт 4845 Жү-52 маркийн нисэх онгоц үйлдвэрлэгдсэн бөгөөд 2018 оны байдлаар дэлхийд зөвхөн долоон Жү-52 нисэх онгоц үйлчилгээнд нисдэг гэсэн тоо судалгааг гаргасан байдаг.  Тэгвэл Швейцарын Альпийн нуруунд  Жү-Эйр нэртэй компани энэхүү хуучны түүхэн онгоцоор зорчигчдод нислэгийн үйлчилгээ үзүүлж байхад осол гарч.

Альпийн нурууд болсон ослын тухай

ЖҮ-52 онгоц Швейцар улсын Тичино мужаас буцаж байсан бөгөөд агаарт хөөрснөөс 50 минутын дараагаар далайн төвшнөөс 2450 метрийн өндөрт орших Альпийн Пиз Сегнас уулийн хөндийд осолдсон байна. Уг онгоцонд 17 зорчигч, хоёр нисгэгч, нэг үйлчлэгч явсан бөгөөд бүгд амь үрэгджээ. Тэдний ес нь эмэгтэй, 11 нь эрэгтэй байжээ. Ихэнх зорчигчид нь Швейцарь улсын иргэд байснаас гадна Австри улсын хос хүүхдийнхээ хамтаар зорчиж байхдаа харамсалтайгаар осолджээ. Одоогийн байдлаар нас барагсдын нэрийг ил болгоогүй байна.

Холбогдох мэргэжилтнүүдийн мэдээлснээр хуучин онгоц тул хар хайрцаг байхгүй. Чухам ямар шалтгааны улмаас осол болсныг тодруулахад цаг хугацаа шаардлагатай хэмээн мэдэгджээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар онгоц дээрээс маш хурдтайгаар унасан хэмээн дүгнэж байна.

“Онгоц дээрээс яг л чулуу шиг унасан” хэмээн сүйрлийг өөрийн нүдээр харсан нэгэн гэрч мэдүүлжээ. “Жү-Эйр компанийн түүхэнд хамгийн аймшигтай өдөр тохиолоо. Бид нөхөж баршгүй хохирол амслаа” хэмээн авиа компанийн захирал Курт Валдмейер сэтгүүлчдэд мэдэгджээ. Одоогийн байдлаар Жү-Эйр компани бүх нислэгээ хойшлуулсан бөгөөд нас барагсдын гэр бүлд зориулж, тусламжийн сан нээсэн байна.

1982 онд байгуулагдсан ‘Жү-Эйр’ компани Швейцарын агаарын хүчний ашиглалтаас халсан гурван ‘Жү-52’ байлдааны нисэх онгоцыг 600 мянган швейцар.франк буюу 1.4 их наяд төгрөгтэй тэнцэх мөнгөөр засч, зорчих онгоц болгон үйлчилгээ үзүүлж байжээ. Осолд орсон Жү-52 дээрх гурван онгоцны нэг нь аж. “Осолд орсон онгоц өнгөрсөн долдугаар сард үзлэгт орсон ямар ч асуудалгүй байсан” Курт Валдмейер ярьжээ.

Мөн Альпийн нурууд болсон онгоцны ослоос хэдхэн цагийн дараа Швейцарын улсын төвийн бүс болох Хергисвилл мужийн ой модонд жижиг нисэх онгоц осолдсон гэсэн дуудлага бүртгэгдсэн бөгөөд аврах ажилчид ослоос гарсан галыг унтраажээ. Харин уг жижиг онгоцны осолд гурван хүн амь үрэгдсэн нь  14 настай хоёр хүүхэд болон онгоцны нисгэгч  байжээ.

2017 он иргэний нисэх агаар тээврийн үйлчилгээнд хамгийн осол багатай жилээр тодорсон боловч 2018 он гарснаар онгоцны осолтой холбоотой арав гаруй ноцтой том осол дэлхий даяар бүртгэгдээд байна.

Г. БАТМАНДАХ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-07 103.229.120.134

Энэ "Болор дуран" гэж яг ямар гээчийн элий гар байна аа

Avatar

Зочин 2018-08-07 122.201.22.119

1930 ОНД ҮЙЛДВЭРЛЭСЭН ГЭНЭЭ .

Avatar

Мэддэг 2018-08-07 202.131.228.167

Герман хэлний J үсэг /jɔt/ буюу /ёт/ гэж дуудагддаг, Монгол хэлний Я-ийн төрлийн гийгүүлэгчидтэй төстэй үүрэгтэй үсэг юм. Бас U, E үсэг нь Монгол хэлний У, Э эгшигтэй ижил дуудлагатай.
Зүй нь Юункэрс Юу-52 гэж бичих/дуудах ёстой юм.

Avatar

Bolovsrol dutuu 2018-08-07 64.119.21.229

Bi unshaad yu ch oilgosongui. Yaj bicheheeree iim utgagui um bichdeg bnaa. 1945 ond bolson osliig say l medeelj bgaa gesen utgatai um uu?

Avatar

SS 2018-08-07 66.181.168.8

ene hogiin site ugaasaa always iim shde

Avatar

Иргэн 2018-08-07 66.181.176.108

Жүнкерс гэж буруу бичсэнийг эс тооцвол ойлгогдохоор л байна шүү дээ. Харин найруулга муутай юм. Дээр буй хүний бичсэнчлэн Герман хэлний Junkers гэдэг үгийг монголоор "Юүнкэрс" гэж бичиж дуудах нь зөв. Германы нисэх онгоц үйлдвэрлэгч Юнкерс компани энэхүү Ju-52 онгоцыг анх 1930 онд зохион бүтээж 1930-1945 оны хооронд нийт 4845 ширхэгийг үйлдвэрлэсэн ба эдгээрээс 2018 оны байдлаар 7 ширхэг нь ашиглалтад байснаас нэг нь ийнхүү сүйрсэн байна.

Avatar

Зочин 2018-08-07 202.179.27.19

Энэ мэдээгээ нийтлэхийн өмнө гүйлгэж харж баймаар юм аа. Арай ч дээ. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нүүр царай болсон сайт ийм байж боломгүй

Avatar

Зочин 2018-08-07 202.55.191.130

сэтгүүлчид мөнгөний нэгж, тоо тоолол, бүр байг дөрвөн аргын мэдлэг ер нь байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж