Монгол дахь Турк сургуулийн захирал Вэйсел Акчайг өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдөр хулгайлан Монголын хилээр авч гарах гэсэн дуулиан гарсан. Энэ үйл явдалтай холбоотойгоор Монгол Улсын Их Хурлын гишүүд болон холбогдох албаныхан байр сууриа илэрхийлээд байгаа билээ. Мөн Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийсэн. Тэгвэл Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал өчигдөр /2018.08.06/ дээрх асуудлаар сэтгүүлчидтэй уулзсан юм.
Элчин сайд М.Ахмет Язал мэдээллийнхээ эхэнд, БНТУ-ын Засгийн газрын зүгээс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулаагүй, явуулах эрх ч байхгүй гэдгийг мэдэгдсэн билээ. Мөн тэрбээр Вэйсел Акчай нь Туркийн террорист бүлэглэл болох “ФЕТО”-гийн төлөөлөгч бөгөөд Турк улсад эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг онцолсон юм.
"Вэйсел Акчайтай холбоотой хэрэг дөнгөж саяхан Монгол Улсад гарсан зүйл биш. Бид 2013 оноос Монгол Улсын талд энэ хүнийг Туркийн талд хүлээлгэн өгөх хүсэлт тавьсан. 2016 оноос Туркэд төрийн эргэлт хийх гэж оролдсон үйл явдлаас хойш энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Вэйсел Акчайгаас гадна Туркийн нэр бүхий хэд хэдэн иргэд эрэн сурвалжлагдаж байгаа. Хэрвээ Монгол Улсын тал тэдгээр иргэдийг Туркийн талд хүлээлгэн өгвөл тэд туркийн шүүхээр нэр холбогдсон хэргээ шийдүүлнэ. Хэрвээ шүүхийн шийдвэрээр гэм буруугүй гэдэг нь тогтоогдвол бид тэдгээр иргэдийг цагаатгах болно" хэмээн Элчин сайд онцоллоо.
Мөн тэрбээр "Монгол Улсад долдугаар сарын 27-нд болсон хэрэг дээр монголчууд хүний эрхийг хамгаалах чиглэлд зөв хандлага гаргасан. Вэйсел Акчай хэвлэл мэдээллийнхэн болон Турк сургуулийг төгссөн залуучуудыг ашиглан өөрийгөө гэм зэмгүй багш, сурган хүмүүжүүлэгч гэдэг суртал ухуулгаа хийж чадлаа. Угтаа бол энэ хүн чинь “ФЕТО” террорист бүлэглэлийн төлөөлөгч, үүнийгээ өмнө нь ил тод зарлаад явж байсан удаа бий" гэсэн юм.
“ФЕТО” БҮЛЭГЛЭЛ ГЭЖ ЮУ БЭ?
2016 онд Туркэд цэргийн хүчийг ашиглан, төрийн эргэлт хийхийг оролдсон ‘ФЕТО’ бүлэглэл нь 1970 онд байгуулагдсан. Түүний толгойлогч нь Фетхуллах Гюлен билээ. Фетхуллах Гюлен бол Исламын шашин судлаач, номлогч, нийгмийн зүтгэлтэн юм. ‘ФЕТО’ бүлэглэл нийгмийн дунд анх гарч ирэхдээ “Туркэд шашны эрх чөлөө алга байна” хэмээх уриа дор санаа бодлоо илэрхийлж байсан. Үүгээрээ олон гишүүн, дэмжигчдийг татаж чадсан ажээ.
‘ФЕТО’ бүлэглэл боловсрол, хүмүүнлэг гэсэн хоёр чиглэлд үйл ажиллагаа явуулан шинэ гишүүдийг элсүүлдэг. Тэд өөрсдөө сургууль байгуулан амьдралын боломжгүй, ядуу иргэдийн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх замаар тархийг нь угаадаг. Улмаар тэднийг төрийн шийдвэр гаргах албан тушаалд шургуулан, өөрсдийн хорон санаагаа хэрэгжүүлдэг ажээ.
Энэ мэтчилэн 1970-аад оноос хойш өнөөг хүртэл Туркийн төрийн бүхий л салбар, нэгжид “ФЕТО”-гийн гишүүд, дэмжигчид шургалсан ажээ. Тэд даалгавраа ухаалаг утасны аппликейшн ашиглан авдаг төдийгүй тэрхүү аппликейшн нь нууцлалын маш өндөр түвшинд бүтээгдсэн байдаг гэнэ. ‘ФЕТО’ бүлэглэлийн техник технологи төрийн байгууллагын ашиглаж буй техник, тоног төхөөрөмжөөс илүү байх магадлалтай гэнэ. Туркийн цагдаа, прокурор, шүүхийн байгууллага тэдний даалгавраар ажилладаг. Хорих ангийн хянагч нарт ч итгэхэд бэрх болсон ажээ.
Мэдээж, тэдний дундаас баригдсан, баривчлагдсан, буруугаа ухамсарласан хүмүүс олон. “ФЕТО” аливаа байгууллагын хүний нөөцийн албан тушаалд өөрийн хүмүүсээ шургуулж, өөрсдийн хүмүүсээ эрх мэдэлтэй албан тушаалд томилуулдаг юм байна.
"Туркийн Засгийн газар яагаад хариу авдаггүй вэ гэж үү. Мэдээж, бид тэдэнтэй тэмцдэг. Биднийг тэмцээд эхлэхээр тэд хариу барьдаг. Энгийн ард иргэд хохирдог. Бид буруутай юу гэвэл буруутай. Би цаг хугацаа алдсан, эртхэн сэрэмжлэх ёстой байсан. “ФЕТО” бол улс доторх улс гэж хэлэхэд хилсдэхгүй. Туркийн төрийн эргэлт амжилтгүй болсны дараа жагсаал болсон. Тэрхүү жагсаалд таван сая хүн оролцсон. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүс байсан. Улс төрийн намын төлөөлөл хүртэл байлаа. Тэд маш аажим аажмаар, тэвчээртэйгээр хөдөлдөг. Төрийн институтийн хялгасан судас руу нь ортол өөрсдийгөө гэж мэдэгдүүлдэггүй" хэмээн БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал ярьж байлаа.
Элчин сайд М.Ахмет Язал ‘ФЕТО’ бүлэглэлийн талаарх яриагаа үргэлжлүүлэхдээ "Тэд зөвхөн Туркийг заналхийлээгүй. Сургууль, хүмүүнлэгийн үйлс эрхлэн, аж ахуй нэгж байгуулан хилийн чанадад хүрээгээ тэлж байна. Тэдний капитал Туркэд 10-15 тэрбум ам.доллар, дэлхийд 100 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Нүүрэн дээрээ ядууст тусалж байгаа мэт харагддаг боловч үнэндээ тэд дэлхий нийтийг хамарсан террорист ажиллагаа явуулж байна. Монгол дахь Турк сургуулийн эзэмшлийн асуудал хурцаар тавигдаж байна. ФЕТО бүлэглэл сургуулиар дамжуулан шинэ гишүүн элсүүлэх, монголчуудын сургалтын төлбөр гээд өгч байгаа мөнгөөр террорист ажиллагаа зохион байгуулж байгаа юм биш биз дээ гэсэн хардлага төрж байна" гэсэн юм.
“ФЕТО” бүлэглэл нь долоон давхаргаас бүрддэг. Хамгийн дээд талд нь Фетхуллах Гюлен байдаг бөгөөд хамгийн доод давхаргад нь шинээр элссэн гишүүд байдаг ажээ. Харин Вэйсел Акчай бол 3 эсвэл 4 давхаргад байдаг. Тэр үйл ажиллагааны хяналтыг шалгадаг эсвэл үзэл суртал хариуцсан хүн байх магадлалтай хэмээн Туркын талаас тооцоолсон байна.
"Гэхдээ бидний сэтгэлийг амрааж байгаа нэг зүйл бий. Монгол хүний дархлаатай холбоотой юу, турк сургуулийг төгссөн монголчууд тэдний тархи угаалтад автаагүй байгаа нь ажиглагдаж байна. Иймээс бидэнд сургуулиа аврах боломж байна. Сургууль удирдаж байгаа хүн тэндээс ашиг унагааж, террорист ажиллагаа санхүүжүүлж болохгүй, сурагчдын замыг буруу заах вий гэдгээс эртхэн болгоомжилж байна. Өглөө сэрээд хүүхэд сургууль дээрээ очиход сургууль дээр нь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байгаасай л гэж бид хүсч байна" – гэж Элчин сайд тэмдэглэв.
Ийнхүү БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Ахмет Язал мэдээлэл хийсний дараагаар тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Вэйсел Акчай гэж хүн яг одоо хаана байна вэ?
–Би сайн мэдэхгүй байна. Оршин суугаа хаяг нь Монгол Улс гэдгийг мэдэж байгаа. Одоо Монголд байгаа эсэхийг Монголын хууль, хяналтын байгууллагынхан мэдэх байх. Турк улсын иргэн ЭСЯ-нд оршин суугаа хаягаа мэдээлэх үүрэг хүлээдэггүй.
-Гэрийнх нь гаднаас хүмүүс бариад явсан гэсэн. Тэр үйл ажиллагаанд ЭСЯ оролцсон уу? Гаднын хүмүүс Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ирээд өөрийнхөө хүнийг бариад явчхаж байна. Энэ талаарх ойлголт нийгмийн дунд одоог хүртэл бүрхэг байна?
-Би Туркийн Засгийн газрыг төлөөлж байгаа хүний хувьд хэлэхэд, Турк улсын Засгийн газар Монгол Улсын аливаа хууль тогтоомжийг хүндэтгэн үзэхгүйгээр хэн нэгнийг хулгайлаад авч явна гэж байхгүй. Бидэнд ийм эрх ч байхгүй. Хэрэв ийм ажиллагаа явуулах хэрэгтэй бол тухайн улсын хууль, хяналтын байгууллагад албан ёсоор мэдэгдэх ёстой.
-Тэгвэл тэр хүмүүс хэн байсан юм бэ?
-Үүнийг Монголын хууль, хяналтын байгууллагынхан шалгаж байгаа байх.
-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Туркийн сургуулийг одоо яах вэ?
-Энэ асуудал дээр Монголын тал шийдвэрээ гаргах ёстой. Нэг бол Монгол Улсын өөрийн улсын харьяа сургууль болгох эсвэл Туркийн Боловсролын яамд хүлээлгэн өгөх хэрэгтэй. Энэ сургуулийн сургалтын төлбөрийн зардал гэхэд л 35-40 сая ам.доллар эргэлддэг. Энэ мөнгө ‘ФЕТО’ бүлэглэлийг санхүүжүүлэх хэрэгсэл болж байж магадгүй гэж бид хардаж байгаа юм.Мөн Монгол Улс терроризмыг санхүүжүүлэгч улс болж ойлгогдож байна.
Дэлхийн бусад улсад туркийн сургуулиудыг хаасан, улсынхаа харьяанд авсан, эсвэл Туркийн Боловсролын яамд хүлээлгэн өгсөн зэрэг туршлагууд бий. Үүнд, эцэг эх, сурагчид огт хамаагүй. Тэд гэмгүй хүмүүс шүү дээ. ФЕТО бүлэглэл тэдгээрийг ашиглан өөрсдийгөө гэмгүй хүмүүс, энгийн сурган хүмүүжүүлэгчид гэж мэтээр сурталчилж байна. Турк сургуулийн дипломыг Туркийн Засгийн газар 2016 оноос эхлэн хүлээн зөвшөөрөхгүй болсон.
-Тэгвэл турк сургуулийг төгссөн хүүхдүүдийн диплом ямар үнэ цэнэтэй байх вэ. Тэд дипломоо бариад гадаадын сургуульд сурч болох уу?
-Хүүхдүүд Туркийн их дээд сургуульд сурах боломжгүй болж байна гэсэн үг. Харин гуравдагч орон эсвэл Монгол Улсад сураад явж болох байхаа. Харин Туркийн их дээд сургуульд элсэхийг хүсвэл ЭСЯ эрхийг нь сэргээж өгөх тал дээр ажиллах болно. ФЕТО бүлэглэлийн үйл ажиллагаанд Монголын хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхчүүд буруугүй. Бид тэдний эрх ашгийг хамгаалах болно.
-Вэйсел Акчайтай холбоотойгоор Туркийн ЭСЯ-ны гурван ажилтныг шалгаж байгаа гэсэн. Энэ мэдээлэл үнэн үү?
–Элчин сайдын яамны гурван ажилтныг шалгаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд одоогоор ирээгүй байна. Гэхдээ бид энэ асуудалд санаа зовохгүй байна. Би нэг зүйлийг маш итгэлтэйгээр хэлмээр байна. Элчин сайдын яамны алба хаагчдад буруу зүйл байхгүй. Монголын талаас явуулж буй үйл ажиллагаанд бид оролцох боломжгүй. Элчин сайдын яамны ажилтнуудыг шалгахаар бол бидэнд энэ мэдэгдлээ албан шугамаар мэдэгдэх байх гэж найдаж байна.
-Тухайн өдөр гарсан хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсад Туркийн онгоц газардсан. Энэ онгоцны талаар төрөл бүрийн мэдээлэл цацагдаж байна. энэ яг ямар учиртай онгоц вэ?
–Туркийн ЭСЯ Вэйсел Акчайтай холбоотойгоор хууль бус үйл ажиллагаа манай улсад зохион байгуулаагүй гэж байна. Тэгвэл манай төр засгийн аль нэг шатны байгууллагын зөвшөөрөлтэй ч юм уу, магадгүй хамтарсан байдлаар зохион байгуулсан зүйл байгаа юу?
-Вэйсел Акчай гэдэг хүнийг Турк улс авъя гэдгээ 2013 оноос Монголын Засгийн газарт илэрхийлсэн. Гэхдээ тус иргэнийг хэрхэн ямар хэлбэрээр хүлээлгэн өгөхөө Монгол Улс шийднэ. Хэрэв танай Засгийн газар тус иргэнийг шилжүүлэн өгнө гэж шийдвэл бид хүлээн авах ажлыг зохион байгуулна. Хоёр улс хамтран шийдвэр гаргасан байлаа ч Монгол Улсын нутаг дэвсгэр дээр туркүүд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах эрхгүй. Монгол Улс ч гэсэн гаргасан шийдвэрийнхээ дагуу гадаадын улсаас тусламж авах шаардлагагүй байх. Тиймээс энэ асуултад Монголын тал хариулт өгнө. Долдугаар сарын 27-нд Улаанбаатарт болсон үйл ажиллагаанд Турк улс, ЭСЯ ямар ч холбоогүй. Энэ үед бид юу монголын хэвлэл мэдээллээр энэ хэргийг тухай уншаад сууж байлаа шүү дээ.
-Элчин сайд Вэйсел Акчайтай уулзаж байсан удаа бий юу?
–Би ажлаа аваад жил зургаан сар болж байна. Энэ хугацаанд тэр хүн надтай уулзах хүсэлт ганц удаа тавьж байгаагүй. Өмнөх Элчин сайдуудын үед ч уулзаж байгаагүй.
-Өнгөрсөн хавар Туркийн Шадар сайд Монгол Улсад айлчлахдаа Монгол Улсын Шадар сайдтай уулзсан. Энэ үед турк сургуулиудын асуудлыг хөндөж байсан гэсэн. Энэ талаар тодорхой тайлбар өгөөч?
-Тийм ээ. Шадар сайдын айлчлал төдийгүй. Монгол Улсын сайд, дарга нарын айлчлалын үеэр ч энэ асуудал яригдаж байсан. Хоёр улс тус тусдаа хууль тогтоомжтой. Энэ асуудал Монголын тал яаж шийдэхээс хамаарна. Бид сонголт тулгаад байгаа юм байхгүй. Нэг гол зүйл бол сурагчдын эрх ашиг. Бидний зүгээс энэ сургуулиудаа аваръя, ФЕТО бүлэглэлээс холдуулъя л гэсэн хүсэлтэй байна.
-Туркийн зарим нэг хэвлэлээр энэ ажиллагаанд Монголын хууль хүчнийхэн оролцсон гэх мэдээлэл цацагдсан. Энэ бодит мэдээлэл үү?
-Энэ асуудал дээр би та нартай л адилхан мэдээлэлтэй байна. Зөвхөн Туркийн гэлтгүй олон хэвлэл янз бүрийн л юм бичиж байна. Турк улсын хувьд үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулсан гэж мэдээлж байгаа бол тухайн улсын тусламжгүйгээр дангаар үйл явуулах ямар ч боломж байхгүй.
-Туркийн онгоц Монгол Улсад газардахад Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл авсан гэлээ. Яг ямар зөвшөөрөл авсан бэ?
-Онгоц газардахад ямар зөвшөөрөл авах ёстой тэрийг л авсан. Энэ асуудал дээр Монголын тал илүү хариулт өгөх байх.
-Турк Улс давхар иргэншил зөвшөөрдөг үү?
-Тийм ээ. Вэйсел Акчай Туркийн иргэн тэр Монгол Улсын иргэншил авсан эсэхийг сайн мэдэхгүй байна.
Зочин 2018-08-07 66.181.187.230
Лалын т*******т бүлгийн гишүүд сургуулиараа дамжуулан 1-рт монголчуудад лалын шашинаа сурталчилна, 2-рт шавь нараараа дамжуулан төрийн бүх салаа мөчрүүдэд хяналтаа тогтооно, 3-рт Фето бүлгээ санхүүжүүлнэ. Маш ашигтай ажиллаж байгаа биз. Тэднийг үтэр түргэн хөөж зайлуулах хэрэгтэй.
Зочин 2018-08-07 66.181.187.230
Түй чёрт, наад бузрын лалын шашинтнаа өгөөд зайлуулаачээ, турк сургуулиудыг хаа
Irgenig n ogooche 2018-08-07 150.129.143.17
Gadnii t*******t baiguullagiin gemt heregten irgenig n ogood yavuulachee alban yosoor. Mongol uls t*******t baiguullagiig haatsaildag, terrorismig sanhuujuulhed tusaldag uls bolloo. Uls n irgenee meddin bgazde
Daranguilagch Erdogan 2018-08-07 202.9.44.65
2012 онд Эрдоганы 3 сайдын гэрээс боодол дүүрэн мөнгө олдож энэ асуудал эхэлсэн шүү дээ.
Үнэхээр шударга нөхөр байсан бол энэ асуудлаа шийдүүлэх байсан. Даанч хамгаалаад өнгөрөөсөн.
Yazal Erdoganii buunii nohoi 2018-08-07 202.9.44.65
Elchin said nertei ene muu orviisen ym ulaan tsaim medem budilj bolohgui. Chi Turk surguuliig tugsson 1000 1000n tugsugchdiig udaa daraa ih basaj bgaa. Turk surguuli tugsugchid bugd Terror-uud gj helj bsn udaatai shuu. l***r mine mongoloos zailj uz. Ter Erdoganiihaa baasiig ochij doloo. Turkiin elchin saidiin yamniihan nuutsaar mongold ochnoon olon shashnii ger baiguulj zondoo mongol oyutnuudiig shashind uruu tatan oruulj bgaag tagnuuliihan shalgah heregtei. Ta hediin mongold nuutsaar hiij baigaa shashnii uzel lsurtal ih shuu. Udahgui bugdiig ni gargaj tavih bolno. Harj bgaarai. Morooroo mongoliin bolovsrold zutgej yvaa huniig terror ntreer ni duuddag hen ym chi
иргэн 2018-08-07 202.179.16.93
миний хоёр хүүхэд мон-турк сургуулийг төгссөн,сурлага,хүмүүжлийн өндөр боловсрол авсан.Мон-турк онц төгсөгчид гадаадын тэтгэлэгт сургуулиудад суралцдаг бусад нь дотоодын их дээд сургуулиудад төвөггүй элсэн ордог. Энэ сургууль шашны болоод бусад ямар нэг сөрөг үйл ажиллагаа огт явуулдаггүй.Багш нар нь өндөр ёс суртхуунтай үлгэр дууриалтай.Мериам багш манай бага хүүхдийн анги даасан багш байсан.Хүндлэхгүй байхын аргагүй тийм л багш нартай,төгсөгчид нь аль ч салбарт амжилттай хөдөлмөрлөж байгаа.Мон-турк сургууль болон Вэйсел багш түүний гэргийд гүн хүндэтгэл илэрхийлье,үнэн хэзээд ялна,бид танай гэр бүлтэй хамт
Зочин 2018-08-07 122.201.22.94
засгийн эрх булаацалдсан 2 бүлэг бие биендээ т*******т нэр өгөөд л , бид тэрийг нь дагаж намираад л . тэр фето-ийн босс нь АНУ-д хууль ёсны дагуу амьдарч байгаа бололтой юм. тэхээр [Хориотой Үг] нь т*******т
Зочин 2018-08-07 27.123.214.114
Энэ хүнийг буцааяааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа
Зочин 2018-08-07 59.153.115.149
jon.huu z.ikagiin tuhai bichinguut ustagachihdag news mn boliyoo
Зочин 2018-08-07 59.153.115.149
ene 2 hamgiin oir ham hamsaatan n shuu
bayar 2018-08-07 59.153.115.149
Erdogan bol shashnii het burangui uzliig europe-t hugjuulj bui daranguilagch. Gullenii sanaa bol tsever shinjleh uhaan deer undeslesen allah-n nomloliig surtalchildag hun. Erdogan bol Turkiig 1980-aad onii Iran shig l bolgono.
Зочин 2018-08-07 64.119.26.117
Хун хулгайлах ажилагаанд Хурцын гар хел болсон тагнуулынхан оролцсон нууцаа алдсан юм байна иймд Гэрэл огцрох Хурцыг эруугийн хариуцлагад татах естой юм биш уу
RAVDAN 2018-08-07 202.21.96.254
Ene bur uzegdehee baij. Arai nogoo hun durdeg gar baisiin bish bizdee
ЗОЧИН СУДЛААЧ 2018-08-07 202.9.42.1
БИД ТУРКУУДЫГ ЯНЗ БҮРЭЭР ХЭЛЖ ДОРОМЖЛОХИ ХЭРЭГГҮЙ,,ТЭР ЭРДОГАН ГЭДЭГ НЬ ЭХ ОРОНДОО НЭР ХҮНДГҮЙ Ч ГЭСЭН ДАРАНГУЛАГЧ БОЛЖ ДУРААРАА ДУРГИДАГ НӨХӨР ГЭЖ ЯРИГДААД БАЙГАА,,ТЭР НЬ ОДОО БИДЭНД ЯМАР ХАМАА БАЙХАВ,,,ХАРИН МАНАЙД БАЙГАА ХҮНИЙГ УЧИР ЗҮГГҮЙ БАРЬЖ ӨГӨӨД БАЙХ ХЭРОЭГГҮЙ БАЙХООО,,,,ТЭР СУРГУУЛЫН БАЙРУУДЫГ НЬ ТӨРД БУЦААГААД АВХАД БОЛОХГҮЙ ЮУ БАЙХАВ,,ГЭХДЭЭ ТЭР ШИЙДВЭР НЬ ТУРКИЙН ТӨРИЙН БОЛООД ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙД НИЙЦСЭН БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙХ
mongol 2018-08-07 122.201.24.191
Bid erdoganii ushuu avaltiig guitselduuleh heregsel bish hamtragch ch bish mongol ulsiin nutag devsgert mongoliin l huuli uilchildeg yam tegeed huuhduuded humuust chanartai bolvsrol olgodog bolohoor ter surguuliudiig tugssun humuus ni turul buriin salbart ochij ajilladag ni todorhoi teglee geed tedniig t*******t buleg tednii gishuun geed baih uu ene feto geh buleglel haana yamar ulsad t*******t ajillagaa yavuulsan yam,end bichseneer herev mongol ulsiin ih surguuliig er ni ali neg ih deed surguuliig t*******t baiguullaga gej tsolloj boloh yam bn l daa uchir ni tedgeeriig tugssun humuus yanz buriin ajil olon gazar hiij baigaa bugd huivaldagchid terroristuud boloh uu
Зочин 2018-08-07 27.123.214.94
Ene huniig hurdan gargah heregtei taivan amidarmaar bna Mongolchuudin mungiig ugaaj yamar uil ajillagaag snhuujilj bj magadgui ugui sanhuujuulaeh magadlaltai yum bna manai ulsad ersdeltei baij boloh taltai uchir huuj garga
Зочин 2018-08-07 27.123.214.94
Ene huniig hurdan gargah heregtei taivan amidarmaar bna Mongolchuudin mungiig ugaaj yamar uil ajillagaag snhuujilj bj magadgui ugui sanhuujuulaeh magadlaltai yum bna manai ulsad ersdeltei baij boloh taltai uchir huuj garga
Зочин 2018-08-07 27.123.214.94
Ene huniig hurdan gargah heregtei taivan amidarmaar bna Mongolchuudin mungiig ugaaj yamar uil ajillagaag snhuujilj bj magadgui ugui sanhuujuulaeh magadlaltai yum bna manai ulsad ersdeltei baij boloh taltai uchir huuj garga
Зочин 2018-08-07 27.123.214.94
Ene huniig hurdan gargah heregtei taivan amidarmaar bna Mongolchuudin mungiig ugaaj yamar uil ajillagaag snhuujilj bj magadgui ugui sanhuujuulaeh magadlaltai yum bna manai ulsad ersdeltei baij boloh taltai uchir huuj garga
Зочин 2018-08-07 202.9.41.226
Энэ хүнийг хурдан хүлээлгэж өг. Тэр сургуулийг нь хамтрагч монголд нь шилжүү. Том гай авчирна шүү. Ер нь энэ лалын лалруудаас хол бай.
Зочин 2018-08-07 122.201.24.191
chi uuruu z**l muu hulchgar n****
зочин 2018-08-07 103.229.121.86
Манай холбогдох байгууллагууд анхааралдаа авсан нь ойлгомжтой. Сануулга өгч байна манайхан маш нухацтай анхаарал сэрэмжтэй байхад илүүдэхгүй шүү.Элчин сайд санаа авахаар зүйл ярьсан байна.
Зочин 2018-08-07 27.123.214.104
Шалгадаг олон улсын байгууллага нь байдаг бол Турк сургуулийг терроризмыг санхүүжүүлдэг гэдгийг нотолбол олон улсын хууль дүрмийн дагуу тэр Турк-т байна уу НҮБ-д нь хүлээлгэж өгөх хэрэгтэй.
Зочин 2018-08-07 27.123.214.104
Ер нь зарчмын хувьд Монгол улс аль альныг нь дэмжихгүй байх нь зүйтэй. Монголчууд бид Туркуудын хэрүүлд оролцох хэрэггүй.
Зочин 2018-08-07
Терорист биш байхаа.
Зочин 2018-08-07 103.10.21.93
балиар лалуудыг зайлуул хогын юмнууд нэг нэгыгээ барьж идэх нь мань монголчуудад ямар хамаа байна. тэр терористуудыг нь өг манайд терористууд хэрэггүй .Т уркууд айлгаж далайлгаж байхад манай хэдэн дарга нар үхмэл зан гаргахаа боль.
зочин 2018-08-07 202.9.40.141
түүнд манайхан хутгалдах хэрэггүй.хоёр засгийн газар хүнээ татаж авдаг хууль журамаараа авна л биз.зѳюхѳн манай тагнуулынхан мѳнгѳ хараад ѳѳрийн улсын хууль зѳрчиж хулгайлалцах ёсгүй.тэр ямар хүн бх нь манайд чухалгүй. ер нь бол тэр сургууль хаагдаж зг-т ѳгвѳл зѳв.зг ньсургуулиа дахин нээхнэ үү тэд мэдэг
ymr 2018-08-07 194.126.65.194
t*******t hun!!! bi bol t*******t gd zarlaad yvahgui blguidee…gyal tsal ymaar l ongolon daldlalt hiih bh.
худлаа Ху цалдахаа боль 2018-08-07 202.9.40.217
Зочин – 66.181.186.165
т*******т гэдгийг нь нотлоогүй байж хаа байгаа Монголд байгаа хүнийг ингэж гүтгэхээ больмоор юм. Хөгийн Туркүүд тэнэгтэхээ боль. Энэ хүнийг өгч явуулж болохгүй.
Hh 2018-08-07 27.123.212.137
Сири улсад террористууд бгаа гээд дайн явуулсан монгол улсыг даанч чадахгүй. Элчин сайдыг хөөвөл таарна
Зочин 2018-08-07 66.181.186.165
т*******т гэдгийг нь нотлоогүй байж хаа байгаа Монголд байгаа хүнийг ингэж гүтгэхээ больмоор юм. Хөгийн Туркүүд тэнэгтэхээ боль. Энэ хүнийг өгч явуулж болохгүй.
Зочин 2018-08-07 112.72.11.101
Түүнийг сайн шалгах ёстой.
Хүний эрх ..ислам 2018-08-07 2.136.17.240
Хадит-нэг хүн муурыг торонд хашчаал яваад өгчилдээ.алаагүй зүгээр л орхицон л байхгүй юу.зөвхөн энэ үйлийнхээ төлөө тамруу шидэгдэх болсон.гэтэл өөр түүх:нэг биеэ үнэлдэг эмэгтэй хариугүй харангадаж үхэх дөхсөн нохойтой таарчилдээ.ихэд өрөвдөөд өмсөж явсан гутландаа ус хийн уг нохойг аварсан байгаа. Зөвхөн энэ үйлийнхээ төлөө Аллахын ивээлд орж өршөөгдсөн түүх буй.Гэтэл энэ ЭРДОГАН ГЭГЧ нөхөр өөрийнхөө БУЗАР эрх ашгийн төлөө ямар ч гэмгүй өчнөөн хүмүүсийг [Хориотой Үг] хориж байна. Тэгээд ислам яриад байх….БУЗАРТАЙ иймэрхүү нохойнуудыг Аллахын сориод байна шүү дэн
Зочин 2018-08-07 202.9.42.6
Фето 60 тэрбум 2 бол шал балай зохиомол хэрэг хэрэгч гэж дээ
ЭРДОГАН т*******т 2018-08-07 84.78.18.110
ЭРДОГАН ЧИНЬ ӨӨРӨӨ ЖИНХЭНЭ ТЭРРОРИСТ ХҮН ШҮҮ ДЭЭ. НААД ХҮНЭЭ ТАЙВАН ОРХИОЧЭЭ
haasaa 2018-08-07 122.201.24.168
tseverhen nudrahgui, butelgui yum turkuud
Дөнер ба лал 2018-08-07 103.10.23.114
Дөнер идвэл бас торрист болхуу
Зочин 2018-08-07 27.123.212.135
Энэ хүн терорист гэнгүүт тэр хүн нь терорист болчдог юмуу. Тэнд энд тийм ийм терорист үйл ажиллагаа явуулсан гэж баримт нотолгоотой хэлж яримаар юм. Харин ч Эрдоган өөрөө терорист бишүү
Зочин 2018-08-07 202.179.27.191
Улстөрийн өрсөлдөгч л байна. т*******т байх нь хаашаа юм. Энэ мусульманчууд нэгнээ дургүй нь хүрэхээр т*******т болгодог нь орчин цагийн тренд нь.
Зочин 2018-08-07 83.76.94.209
Erdagon is a t*******t and dictator
Зочин 2018-08-07 202.179.27.93
Энэ хүн ийм муу хүн биш байх аа, надад л лав их аятайхан нүдэнд дулаахан хүн юм
Зочин 2018-08-07 83.76.94.209
Fuck you t*******t and dictator Erdagon
Зочин 2018-08-07 43.242.243.2
Аль улс өөрийн иргэнээ мэдэх эрхтэй биз дээ. Хэрвээ үнэхээр террористуудтай холбоотой бол бөмбөг дэлбэлэхээс нь өмнө нутагт нь хүлээлгэн өгч буцаах нь зөв шдээ.
Зочин 2018-08-07 83.76.94.209
Aimhai Mongol bitgii s***
Paвcaл 2018-08-07 174.216.10.84
Манайхан Эрдоган, Гюллен хоёр яах нь бидэнд хамаа алга. Хамгийн гол нь манайхан дундуур нь санжигналддаг л сонин байна.
хр 2018-08-07 64.119.21.75
Аль улс өөрийн иргэнээ мэдэх эрхтэй биз дээ. Хэрвээ үнэхээр террористуудтай холбоотой бол бөмбөг дэлбэлэхээс нь өмнө нутагт нь хүлээлгэн өгч буцаах нь зөв шдээ.
Зочин 2018-08-07 65.49.68.195
huuj zailuulaach naad terror sanhuujuulegch uvgunuu. mongold terror l dutaagu ishuu uursdu usurguulia baiguul yun turk surguuli busad ulsuud ali ert haadgiin haagaad duusgachaad bhad manaih zahiral baagiig ni buunuuruu umuurj guij ene ter onigoonii umbuunuud
He he 2018-08-07 203.91.115.38
Elii orkuud giinaad naatsan ta nart patlii bhgui shde .nom jurmaaraa mongol tur yah iihee shiideed yavna turk ulsad olon mongol hun bga uchiraas darvagnaad bh hereg bnuu
зочин 2018-08-07 66.181.180.207
Турк сургуулиудыг хаацан гээд байгаагүй билүү?
Зочин 2018-08-07 202.9.42.10
Яаж ийж байгаад бушуухан л Америкруу грагаад явуулчих.Тэд учираа олно биз.
зочин 2018-08-07 202.21.106.103
Террористууд хэзээний монголд бэлтгэгдэж байгаа юм биш үү. Бүр терроризмыг санхүүжүүлэгч болчихсоон явж байгаа юм биш үү. Турк сургуулиудыг хэрхэн шийдэх талаар Туркийн засгийн газартай яаралтай хэлэлцэх хэрэгтэй юм. Энэ намрын хичээл сургалтын ажил эхлэхээс өмнө. Тэгэхгүй бол бас өчнөө хүүхдийн эрх ашиг хөндөгдөнө дөө. Туркийн боловсролын яамтай харилцаад Яамнаас нь багш сургагчийг нь томилуулж аваад хичээлийг нь эхлүүлж болох юм биш үү.
Зочин 2018-08-07 111.239.144.109
Туркын явдал.Монгол улсд түйч хамаагүй зүгээр зайлаад өгцгөө Түрэг гэдэг үг Турктэй ямарч холбоогүй Хүннү гэдэг үгийг Унгарчууд онт тоохгүй байгаа биздээ
zochin 2018-08-07 59.153.87.36
ulaan tsaim yum hiicheed deer ni ulaan tsaim guriijiina da ene turkuud gehdee l Manai huchniihen mundag shuu
Зочин 2018-08-07 202.21.106.165
Эрдоган бол дэлхийд хүчтэй хүн болох нь аль эрт мэдэгдсэн …энэ муу Вейсел Акчайг зүгээр өгөөд явуул бидэнд ямар хамаа байна …нэг үхсэн хэвтэнэ дээ эзэн холбогдогч нь тогтоогдохгүй нэг хэрэгтэй манайхан зууралдана даа…
Зочин 2018-08-07 66.181.166.24
Оюутануудын төлбөр террозимыг санхүүжүүлж байгаа юм байна даа
Зочин 2018-08-07 103.229.121.8
Turkuud bantsanda bolood odoo eren survaljlagdaj bga bolgoj bna. Mongoliig zugeer l doromjilson bna. Ta nariig surgaj ezelj yavsan uvug g deedsiin huuhduud shu mongolchuud. Turkuudiig bairand n tavij chadah l bh shu.
Зочин 2018-08-07 202.131.225.197
хха чи юу
saruul 2018-08-07 66.181.182.106
Manai bolobsroliin uam ene surguulid zobsnoorol ogson bgaa snuu dee, anh nuaj baiguulagdsan um be, tuuniigee nuagtlaad sniideh heregtei dee, ajlaa meddeggui um bh daa
Зочин 2018-08-07 175.223.35.58
ҮМБҮҮ НАРТ ОРОЛЦОХГҮЙ ХОШУУ ДҮРЭХГҮЙ ХЭРЭГ ГЭЖ БАЙХГҮЙ, ШҮҮМЖЛЭХГҮЙ СЭДЭВ ГЭЖ АЛГАА НЭЭРЭЭ БҮГД Л ЦЭЦЭН МЭРГЭН ХҮМҮҮС, УХААНТНУУД АЯТАЙ УТАСНЫ ЦААНААС ҮГ ШИДЭЭЛ. ТА НАРЫН НААД ГАЛТАР КОМЭЭНТИЙГ ТЭДНҮҮС ОЛЖ УНШИХ УУ?!
zochin 2018-08-07 59.153.87.36
cham shig iljgend ooooogt hamaagui za
Зочин 2018-08-07 175.223.35.58
ҮМБҮҮ НАРТ ОРОЛЦОХГҮЙ ХОШУУ ДҮРЭХГҮЙ ХЭРЭГ ГЭЖ БАЙХГҮЙ, ШҮҮМЖЛЭХГҮЙ СЭДЭВ ГЭЖ АЛГАА НЭЭРЭЭ БҮГД Л ЦЭЦЭН МЭРГЭН ХҮМҮҮС, УХААНТНУУД АЯТАЙ УТАСНЫ ЦААНААС ҮГ ШИДЭЭЛ. ТА НАРЫН НААД ГАЛТАР КОМЭЭНТИЙГ ТЭДНҮҮС ОЛЖ УНШИХ УУ?!
Зочин 2018-08-07 103.229.123.189
Манай талаас энэ Турк сургууль олон улсад зөвшөөрөгдсөн сургууль мөн эсэх, Акчай захирал тэрхүү шалгуурыг хангасан эсэхийг шалгаад,шийдвэрээ гаргахад хангалттай.
Зочин 2018-08-07 103.229.121.8
Zugeer l erdongonii ursuldugchiig delhii dayar tirorist gj l zarlaj bna. Edniid daranguilal uusch bga yum bna. Ene zahiral zaluu odoo ardchilal huchtei orond durveh heregtei. Turkuud hulgailah gj bsniiga heleed ugluushde uursdu.
Иргэн 2018-08-07 27.123.214.82
Турк улсын дотоод асуудал байна, засгийн эрхийн төлөөх тэмцэл нь бүүр халиад өөр улсад амьдарч байгаа эсрэг үзэл бодолтой иргэдээ хүртэл агнаж байгаа мэт. Ардчилсан улс биш бололтой энэ Турк чинь. Манай улс 2-ланг нь хөөмөөр юм. Эд нарын хэрүүл тэмцэл бидэнд огт хэрэггүй. Хоноц хоноцдоо дургүй хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг дээ.
Зочин 2018-08-07 66.181.160.82
FETO GULEN GD L NEG L IH MEDLEGTEI BOLTSGOOTSON. ZAH GARCH HICHEELIIN HEREGSLEE BELDETSGEE HUUHDUUD
11111111 2018-08-07 203.91.119.163
Уг нь эхэлж ингэж хүмүүсийн тархийг угааж байгаад дараа нь тусгай ажиллагаагаа явуулах байсан юм. Хэтэрхий өөрсөддөө бардах юм даа. Манай ТЕГ ч гэсэн өөрсөддөө ашигтай нөхцлөөр туслалцаа үзүүлж болно ш дээ. Энийг л улс орны эрх ашиг гэдэг болхоос биш хэдэн оюутан, багш гарч ирээд хүний эрх ярих бол аль ч улсад байдаг л асуудал…
SS 2018-08-07 66.181.168.8
Ene Erdogoan ni neg heseg ene Tehullah Gulen'teigee tevreldeed uilaldaad buun uilaan mailaan boldog baisan biz dee. Uls toriin zorilgoor negnee darj avaad delkhiigeer neg naad chin t*******t gej tsolloh ni her zuv bdag yum bol doo? Tegeel buhel buten ard tumniig huuraad l.. humuus teneg bish shuu dee atsnuud min! En azindan sizin kadar vardir amcik hosaflar
Тэнэг 2018-08-07 202.21.111.42
"Монгол улс терроризмыг санхүүжүүлж байгаа". Энэ элчин сайд энэ улсыг чинь доромжлоод байна хө. Манай ямар даргад авилга өгснөө хэл. Султан Эрдоган өөр үзэлтэн болгоны хэлмэгдүүлж эрүүдэн шүүж байгаа.
111111 2018-08-07 203.91.119.163
Тэр султан эрүүдэн шүүх эсэх нь тус улсын дотоодын асуудал мөн
Мон-Турк төгсөгч 2018-08-07 124.158.77.28
Өө шал худлаа мэдээлэл байна. Энэ сургуульд анх элсэнээс хойш 20 жил өнгөрч байна. Одоо ч холбоотой байдаг. Багш нар болон ангийнхантайгаа хааяа уулздаг. Юун шашны хэт үзэл, терроризм бэ!!! Зүгээр л үнэхээр сайн сурган хүмүүжүүлэх байгууллага шүү дээ. Төлбөрөө төлсөн хүнд л сайн боловсролын үйлчилгээ үзүүлэхийг хичээдэг газар. Ядуу хүмүүст үнэгүй боловсрол олгож тархийг нь угаадаг газар биш хха. Монголчуудыг тэнэг гэж бодсон юм байх даа.
Зочин 2018-08-07 66.181.160.2
чиний төлсөн мөнгө чинь хаашаа ордгийг мэдэх хэрэгтэй.
Зочин 2018-08-07 202.9.42.9
124.158.77.28-д. Яг чамшиг ийм л зомбий-бүтээгтхүүнийг олон тоогоор бий болгох зорилготой "сургууль" юм шүү.
Зочин 2018-08-07 64.119.18.253
mongold khun khulgaylakh gesen erdogan daranguylagchyn elching khuun gargakh kheregtey
Зочин 2018-08-07 122.201.24.25
АРДЧИЛСАН СОНГУУЛИАР ЭРХЭЭ ЭДЭЛЖ СУУГАА ТӨР ЗАСГИЙГ НЬ ХҮНДЭЛЖ ОЛОН УЛСЫН ХУУЛЬ ЖУРМЫНХ НЬ ДАГУУ НЭГ ШИЙДВЭР ГАРГАХ БИЗДЭЭ ЗЭСЭГЛЭН ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙСЭН БОЛГОН АРДЧИЛАГЧ БИШ БАЙЛГҮЙ ДЭЭ ОЛОН ХҮН ЭНДСЭН ШҮҮ МӨН СИРИ.ИРАК ГЭЭД ОЙРХИ ДОРНОДОД АРДЧИЛАГЧИД ЯМАР АЛЛАГА ҮЙДЭЖ БАЙГААГ ХАРЖ БАЙГАА БИЗДЭЭ УЛС ОРОНД НЬ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛОВУУ ДАА
Zochin 2018-08-07 64.119.26.146
Turk ulsyn elchin saidyn yamyg haah heregtei. Turkh agaaryn teevriin daavarsan kompanyg mongoloos huuguud gargah heregtei. Turkuud Erdogany gar huluud davarj bna
1 2018-08-07 202.170.71.157
er ni bol FETO bolon Veysel Akcay giin talaar unen l yum helsen bn daa.
Зочин 2018-08-07 202.21.120.66
Турк сургуулийн төлбөр маш өндөр байгаа нь өөр юм санхүүжүүлдэгт байгаа юм биш үү тиймээс МУ тэр сургуулийг болиулах эсвэл улс худалдаж авах хэрэгтэй
ОСОЛТОЙ ЮМАА 2018-08-07 202.9.40.217
МАНАЙ ТАЛ БОЛГООМЖТОЙ БАЙХ НЬ ЗӨВ
Зочин 2018-08-07 202.179.25.186
Хүн хулгайлахыг Олон улсын гэрээ, хэлэлцээрээр хориглодог. Турк улс буруугаа хүлээж уучлал гуйх ёстой. Эс бөгөөс Монгол Улсыг доромжилж ийм мэдэгдэл хийсний төлөө хөөх хэрэгтэй
zochin 2018-08-07 202.9.42.1
энэ хүнийг нь Туркд өгөөд 2 орны харилцаагаа сайжруул…1 хүнээс болж асуудал үүсгээд яахнав…
Зочин 2018-08-07 103.10.21.93
үмхий туркууд нэг нэгнийгээ ингэж шүүж эрүүдэж хядаж байгаа нь маш сайн баяр хүргье.
SS 2018-08-07 66.181.168.8
Ats min chi uuriinhuu bugsnii nuhiig eruuden shuu haha
Зочин 2018-08-07 43.228.129.65
Ardchilsan huchindee t*******t baigulllaga gesen ner zuujee.
Зочин 2018-08-07 202.9.42.9
Одоо мөрдөгдөж байгаа хууль дүрмээр бол Монголд боловсролын салбарт ажилдаг гадны байгууллагууд татварын хөнгөлт эдлэх эсвэл бүр мөсөн чөлөөлөгдсөн байдаг. Үүнийг нэн яаралтай шалгах хэрэгтэй.
Асуудал тодорлоо 2018-08-07 103.26.195.134
Эрдоган гадаад улсад буй өөрөөр сэтгэгчдээ намнаж байдаг. Барьж аваачаад эрүүддэг нь яах аргагүй үнэн. Энэ Элчин сайд яах аргагүй Туркийн энэ байр суурийг дэмжихээс өөр аргагүй юм чинь. Эсвэл өөрөө ч гэсэн гэр бүлтэйгээ Акчатайгаа адил Монголоос орогнол гуйхаас өөр яахав.
Асуудал тодорлоо 2018-08-07 103.26.195.134
Эрдоган гадаад улсад буй өөрөөр сэтгэгчдээ намнаж байдаг. Барьж аваачаад эрүүддэг нь яах аргагүй үнэн. Энэ Элчин сайд яах аргагүй Туркийн энэ байр суурийг дэмжихээс өөр аргагүй юм чинь. Эсвэл өөрөө ч гэсэн гэр бүлтэйгээ Акчатайгаа адил Монголоос орогнол гуйхаас өөр яахав.
Зочин 2018-08-07 202.21.106.134
Хаха
Зочин 2018-08-07 202.179.27.19
Энэ одоо тийм ойлгомжгүй байдаг юм байхдаа. НҮБ тэр ФИТО-г нь т*******т байгууллага гэж үздэг бол давай, шууд сургуультай хамаатай бүх хүнийг нь хөөж гаргаад, байшингуудад нь нөгөө алдартай хэрүүл болоод байдаг монгол сургууль, цэцэрлэг болгох хэрэгтэй. Ямар сураагүй юм биш, Йонсей эмнэлэгийг бол ёстой баавартай дээрэмдээ биз дээ? Тэрнээс ч амархан. Шалтаг нь байгаа юм чинь. Хэрэв НҮБ энэ бол жирийн нэг боловсролын байгууллага гэж тодорхойлох юм бол, турк найзууд аа, бүгдээрээ бусдаараа бууз кебаб шиг найзууд явъя, Акчай багш мөрөөрөө мөөмөө унжуулаад сууж байг л гэж хэл. Данснаас нь хаашаа хэдэн төгрөг явж байгааг захын теллер шалгаад өгдөг юм байгаа биз дээ? Наймаачин миний дансны хуулгыг л лав ТТГ хэвлээд тавьчихсан дуудаж байсан удаатай. Гээндээ ч, гоондоо ч асуудал байна даа
Зочин 2018-08-07 202.131.242.254
Элчингийн хэлснээр бол турк сургууль төгссөн Монголын олон мянган залуучууд амьдралын боломжгүй, ядуу айлын хүүхдүүд, тархиа угаалгасан, улмаар төрийн албанд шургаж, хорон санаагаа хэрэгжүүлэхээр зэхэж байгаа юм байна. Төгсөгчид үгээ хэлэх хэрэгтэй.
зочин 2018-08-07 66.181.180.207
Гадны онгоц газардахад Га яам зөвшөөрөл өгдөг гэж анх удаа сонсож байна.
Зочин 2018-08-07 64.119.18.253
TURK SURGUULI MASH SAYN , ENE YARIAD BAYGAA ZUIL NI SHAL KHUDLAA , ERDOGAN GEDEG DARANGUYLAGCH UURIINKHUU URSULDUGCH NARYG TOLGOY DARAALAN ZAYLUULJI BAYGAA , TUUNII L NEG NI
Зочин 2018-08-07 202.21.124.129
ОУ эрх зүйн үүднээс сайхан судалгааны сэдэв
Зочин 2018-08-07 202.131.225.197
ОУ эрхзүйд энийг чинь аль хэдийн шийдчихсээн. албан ёсны сонгуулиар гарч ирсэн засгийн газрыг хүлээн зөвшөөрч харилцанаа гээд. монгол шиг алийгаа мэдэхгүй бантан хутгаад байж байдаг юм гэж юу байхав
Равдан 2018-08-07 202.9.42.250
Терроризмын аюул нүүрлэх юм биш биз? Энэ турк сургууль чинь хүүхдийг гэрт нь хариулахгүй дотуур байранд хорьж байгаад сургах энэ тэр гээд их учир битүүлэг юм хийгээд байдаг сурагтай. Яагаад сургалтын процесс нь тийм нууц байдаг юм? Хүүхдүүдийн тархи угаагаад байдаг юм биш биз? Ирээдүйд баахан террористууд гарч ирээд энд тэнд бөмбөг дэлбэлээд гүйгээд унавал хэн хариуцах юм? Ер нь л дотроо бодолтой, дороо суурЬтай л байхгүй бол боловсролын гэх энэ эмзэг салбараа гадаадыханд найр тавьж өгч болж байгаа юм уу?
Paвcaл 2018-08-07 174.216.10.84
Хэрэв монгол улсын иргэн бол манай улс хамнаалах эрхтэй. Хэрэв манай харьяат биш бол улс нь иргэнээ, аав нь хүүгээ мэдэг. Туркийн иргэнээсээ хасуулаагүй байж монголын иргэн болох үндэс байхгүй. Харин манайх турктэй сэжигтэн, яллагдагч солилцох гэрээтэй юу, байхгүй бол засгийн газрын хэмжээнд шийдээд тохирох хэрэгтэй. Түүнээс хэн нэг монгол хурганцар нь мундаг хүн болж харагдах гээд монголынхоо хуулийг зөрчлөө. Tэнэг хүн бодсон ч туркууд арай улайм цайм ийм мaнгap зүйл хийхгүй дээ. Гишүүн Баатарбилэг мэтсийн хүмүүс онгоцноос буусан 4 нөхөр нь бичиг баримтаа шалгуулахаас татгалзаж эсэргүүцэл үзүүлсэн мэт юм ярьдаг мaнгap нөхдийг яах вэ? Тэр онгоцоор ирсэн хүмүүс чинь хил гааль гэдгийг Баатарбилэгээс 100 дахин илүү мэддэг нөхөр байж таараа. Энэ бол туркийн талын хүсэлтээр манай нэг дарганцар нь мундаг хүн болж нүүр засах гэж хийгээд азаартсан юм л байхгүй юу. Харин бид хүүхдүүдээ бодож байвал туркийн засгийн газартай зөвшилцөлд сургуулийн талаар хүрэх ёстой. Тэдний боловсролын бичиг баримтыг зөвшөөрөхгүй бол яах вэ гэдгийг.
зочин 2018-08-07 103.9.90.50
Зөөз.. Туркад Эрдоген гэж хүний дарангуйлал, их хэлмэгдүүлэлт эхэлсэн юм биз дээ? Чухам яагаад Фето т*******т бүлэглэл гэж нэрлэсэн, ямар ямар т*******т акц хийснийг нь огт дурьдсангүй. 2016 онд төрийн эргэлт хийхийг оролдсон л гэнэ. магадгүй тэдний зөв ч юмбил үү? Эрдоген, түүний тойрон хүрээлэгчдийг ч бас т*******т бүлэглэл гэж үзэж болно шүү дээ.. Туйлын үнэн, туйлын худал нь хаана байна вэ? Цаг хугацаа, түүх бүгдийг шүүнэ биз ээ. Хүний улсын дотоод хэрэг байтугай өөрийн улсын дотоод хэргийг ойлгохоо больсон цаг оо.. .. Цөвүүн цаг ирэхэд сайн нь буруутаж, муу нь хүчээ авдаг цаг санж.. Эх дэлхий тайван, хүн ард нь амар амгалан байг ээ! Хүн хүнээ барьж идэхгүй энх тайвнаар зэрэгцэн оршвол юутай сайхан..
Зочин 2018-08-07 202.55.191.130
юу гээд бөөрөнхийлөөд өмнө хэлснээ дараа нь үгүйсгээд холион батан хутгаад балайраад бйгаа юм бэ. монгол улс саран дээр очоод тусгаар тогтоночоогүй, дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн орон мөн л юм бол албан ёсны засгийн газартай нь сөргөөцөлдөх ямар ч ёс байхгүй шдэ
Зочин 2018-08-07 202.21.126.30
Манай хүүхэд суралцаж төгссөн. Сургалт маш сайн сургууль, элдэв суртал ухуулга энээ тэрээ юм хийдэггүй. Энэ бол жинхэнэ гүтгэлэг бна.
Зочин 2018-08-07 64.119.26.117
Эрдагоны тангараг ергех еслолын ажилагаанд Зи Энхболд оролцсход нь энэ хунийг туркийн тал шилжуулж авах хусэлтээ гаргахад за гэсний дагуу энэ ажилагаа явагдсан юм билээ шуу7
Sonnen 2018-08-07 27.123.212.141
Туркийн засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулдаг. Орлогоо хэрхэн хуваарилдаг талаар судлах л хэрэгтэй.
Paвcaл 2018-08-07 174.216.10.84
Тэр нь бидэнд хамаагүй.
ЧД иргэн Бат 2018-08-07 202.179.25.138
Ганц хүний төлөө манайхан ямар их сүр дуулиан болгож байна вэ. Тэр Турк сургууль чинь анх1994 д байгуулагдаж байхад ядуу өрх айлын хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургаж байсан гэж сонинд бичсэн байна. Одоо жилийн төлбөр нь 15-20 сая төгрөг болсон гэнэ. Энэ ямар учиртай юм бэ .. Хонины арьс нөмөрч орж ирээд одоо л жинхэнэ чонын арьс нь цухуйж байгаа юм биш виз….
Зочин 2018-08-07 202.9.42.7
Бусад улсууд турк сургуулийг нь хаагаад терроризм санхүүжүүлдэг гээд бхад манай [Хориотой Үг] төрийнхөн айгаад бдгиймуу энэ нөхрийг туркт нь шилжүүлж өгч сургуулийг нь хаагаач. Муу түргүүдийн сургалтаар манайх дутаа юу. Түрэг хэл сурлаа гээд лалын хүнтэй л гэрлэхгүйн бол хаана хэрэгтэйн ккк
Зочин 2018-08-07 202.70.38.18
Дарангуйлагч Эрдагон өөрийнхөө эсрэг байр суурьтай бүх хүнийг арчиж байгаа нь тодорхой. Харин Монголын талаас ямар эрх мэдэлтэн нь энэ ажилгааг хамтарч зохион байгуулж байгаад баригдсан бэ. Тэрийг тодорхой болгох ёстой.
Зочин 2018-08-07 202.55.191.130
танай бүлэглэл мэдэж байгаа байлгүй дээ
Зочин 2018-08-07 66.181.187.246
Энэ нөхөр хүн хулгайлах гэсэн оролдлогоо далдуур хэлчихлээ шүү дэж. Дипломат аргаар..
зочин 2018-08-07 66.181.161.89
ТУРК СУРГУУЛИАС ХҮҮХДЭЭ ГАРГАЦГААЯ
solior chini huuhed bhguin bna l daa turk surguulid 2018-08-07 202.131.227.82
solior chini huuhed bhguin bna l daa turk surguulid
Bb 2018-08-07 66.181.187.246
Soliordog nuxur bna