2026 онд 1.1 их наяд төгрөгийн тендер шалгаруулна

2026 онд 1.1 их наяд төгрөгийн тендер шалгаруулна

2026 онд 1.1 их наяд төгрөгийн тендер шалгаруулна

Нийслэл хот 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан тендерт оролцох иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан “Open procurement” сургалт, өдөрлөгийг өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд 2025 онд 267 төсөл, арга хэмжээ төлөвлөснөөс 92 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлсэн бөгөөд эдгээрийн 97 хувьд дотоодын аж ахуйн нэгжүүд шалгарч ажилласан байна. Салбараар нь авч үзвэл:

  • Авто замын салбарт -48 төсөл
  • Барилга байгууламжийн -44 төсөл
  • Барилгын засварын -110 төсөл, арга хэмжээ тус тус хэрэгжжээ.

Харин 2026 онд нийт 1.1 их наяд төгрөгийн өртөг бүхий 200 орчим төсөл, арга хэмжээнд Орон нутгийн болон төрийн худалдан авалтын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар 102 төсөл, арга хэмжээг нээлттэй зарлаад байгаа бөгөөд хуульд зааснаар тавдугаар сарын 31-ний өдрөөс өмнө шалгаруулалтыг зохион байгуулах шаардлагатай юм.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас тендерт оролцогчдод зориулж цахим системээр хэрхэн алдаагүй оролцох талаар сургалт зохион байгуулах хүсэлт ирүүлсэн. Хуулийн дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар цахим системийн ашиглалт, хөгжүүлэлтийг хариуцдаг бөгөөд систем хэвийн ажиллаж байна.

Гэвч зохион байгуулалтын асуудлаас шалтгаалж хиймэл ачаалал үүсч, систем гацах тохиолдол гардаг. Тухайлбал, захиалагч байгууллагууд Даваа гаригийн өглөөний 09:00 цагт бүх тендерээ нэгэн зэрэг нээхээр зарладаг. Манай цахим систем цагт 200 тендер нээх ачааллыг саадгүй даах чадвартай.

Харин системийг цагт 700 тендер боловсруулах хүчин чадалтайгаар хөгжүүлэх нь бусад үедээ ашиглалтгүй, илүүдэл хөрөнгө оруулалт болох эрсдэлтэй. Иймд бид зохистой түвшинд хөгжүүлж, ашиглаж байна.

Захиалагч байгууллагуудад хандаж хэлэхэд, оролцогч талуудын оролцоог хангах үүднээс сонгон шалгаруулалтыг Мягмар гаригт эсвэл Даваа гаригийн үдээс хойш нээх зэрэг уян хатан зохион байгуулалт хийх нь зүйтэй. Амралтын өдрүүдээр лавлагаа, тодорхойлолт гаргадаг байгууллагууд амардаг тул оролцогчгүй тендер үүсэх эрсдэлтэй. Ингэснээр төр ч ажлаа алдаж, хувийн хэвшил ч оролцох боломжоо алддаг нөхцөл байдал үүсдэг гэдгийг хэллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-30 66.181.185.118

АВИЛГАЧ ТЕНДЕРЧИД Ч БУРЗАЙХ НЬ ДЭЭ… ГҮЛДИЙСЭН АВИЛГАЧДЫГ САЙН ХАРЖ АВЦГАА

Avatar

Нэргүй 2026-01-30 202.9.40.227

Хулгайч х***а манж лаларуудыг х***а манжруун хөөж далдруул.

Avatar

Нэргүй 2026-01-30 202.9.40.227

Зайл цаашаа сохор зоосоор чин ьендр гэж х***а манж хулгай шаадгийг болиул

Avatar

Зочин 2026-01-30 103.145.234.36

Хот маань улам сайхан болоосой.

Avatar

иргэн 2026-01-30 103.229.121.216

Тээндэрийн авлига уг нь 10% энэ тэр бсан бол одоо бүр үнийн дүнгийн 90%-ыг авдаг болсон гэхээр ажил хийх боломжгүй болсон юм бна л даа. МАНАН сөнөхөөр л МУ нар харах юм бна.

Avatar

Зочин 2026-01-30 66.181.179.23

хэн энэ залуусийг тагнуулч болгоно гэж худлаа хөөргөжж бузар зорилгдоо ашиглаад бна вэ

Avatar

R 2026-01-30 103.212.163.229

100 тэрбумын авилга орж ирэх нь дээ.

Avatar

Нэргүй 2026-01-30 66.181.160.30

МАН оршин байгаа цагт монгол хэзээ ч өөдлөхгүй. эрчим хүчний хомсдолоос гадна, удахгүй дахиал бензиний хомсдол, дахиад түүхий эдийн хомсдол, үр тарианы хомсдол, түгжрэл утааны асуудлууд ээлж дараалан үүснэ. гол асуудал нь төрд МАН хулгайчуудын хулгай нь хэмжээ хязгааргүй дэндүү их болчоод байгаагаас үүдэлтэй. ямарч ажил төсөл хийх болход зарцуулж байгаа мөнгөний 90 гаран хувийг МАН хулгайчууд хуваагаад идчихэж байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж