Туркууд уг онгоцоор дипломат шуудан авчирна гэсэн | News.MN

Туркууд уг онгоцоор дипломат шуудан авчирна гэсэн

Туркууд уг онгоцоор дипломат шуудан авчирна гэсэн

Туркууд уг онгоцоор дипломат шуудан авчирна гэсэн

Монгол, Туркийн хамтарсан “Эмпати” сургуулийн захирал Вэйсэл Акчайг хулгайлж, улмаар авч явахыг завдсан гэх TT4010 онгоц ямар шугамаар Монголын газар нутагт нэвтэрсэн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулсан юм.


-Бусад орны онгоц Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрэх эрхийг хэрхэн олгодог вэ?

-Монгол Улсад суугаа Элчин сайдын яам олон улсын байгууллагын шугамаар Монголд ирэх гэж байгаа тусгай үүргийн онгоцны талаар /Үүнд хувийн онгоцноос бусад төрлийн онгоц орж байгаа гэж тайлбарлав./ манайд мэдэгдэж, түүнийг нь бид Иргэний нисэхийн ерөнхий газарт уламжилдаг. Ингээд Иргэний нисэхийн ерөнхий газар тухайн хүсэлтийг хянаад, бидэнд эргэн мэдээлдэг. Үүнийг нь бид Элчин сайдын яаманд дахин мэдээлдэг.

-Вэйсэл Акчайг аваачихаар өнгөрсөн сарын 27-нд ирсэн гэх TT4010 дугаартай онгоц Монголд хэний, ямар байгууллагын зөвшөөрлөөр газардсан  бэ?

-Тухайн онгоцны хувьд Туркийн албан шугамаар ирнэ гэж мэдэгдсэн. Энэ төрлийн нислэг байдаг л зүйл. Монгол Улс долоо хоногт 10 гаруй удаа гадаадын онгоцонд зөвшөөрөл өгдөг. Монголд газардах болон агаараар дамжин өнгөрч байгаа л бол Элчин сайдын яамаараа дамжуулан манайд мэдэгдэж бид түүнийг нь Иргэний нисэхийн ерөнхий газарт уламжилдаг. Өөрөөр хэлбэл, манайх мэдээлэл дамжуулах гол байгууллага болон ажилладаг.

-Тухайн өдөр тус онгоцыг газрын үйлчилгээ авах зөвшөөрөлтэйгөөр газардсан гэж байсан. Энэ ямар учиртай юм бол?

-Газрын үйлчилгээтэй холбоотой зөвшөөрөл манайхаар дамждаггүй. Ингэний нисэхийн байгууллага үүнийг хийдэг байх. Манайх зөвшөөрөл олгодог байгууллага биш.

-Албан шугамаар гэдгээ тодруулахгүй юу. Үүнд яг ямар үйлчилгээ багтах вэ?

-Бид энэ талаар тодруулахад “дипломат шуудан авчирч байна” гэсэн. Дипломат шуудан нь байнга хийгддэг. Долоо хоногт бараг 10 онгоцонд зөвшөөрөл олгож байна. Үүнд дипломат шуудан ч багтаж байгаа.

Онцгой үүргийн нислэг үйлдэх журмын дагуу Онцгой үүргийн нислэг үйлдэж буй агаарын хөлгөөр нислэгт оролцох зөвшөөрөл авснаас өөр зорчигч, ачаа, тээш тээвэрлэхийг хатуу хориглодог ажээ.

Р.Ренчиндулам

 

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-07 182.160.1.202

Бүр хоёр онгоц ирсиимуу?

Зочин 2018-08-07 58.108.114.186

Молиго модон xoшнoго гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж