Япончууд тэтгэвэрт гарах дургүй

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Япончууд тэтгэвэрт гарах дургүй

Япончууд тэтгэвэрт гарах дургүй

Японд тэтгэврийн насанд хүрсэн 50-69 насны ажилчдын 80 орчим хувь нь  хийж буй ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх сонирхолтой байдаг байна. Тэдэнд нийгмийн харилцаа чухал ба тогтмол орлого олох нь таатай байдаг учир тэтгэвэрт гарч гэртээ суух сонирхолгүй гэжээ. Ажиллах хүсэл эрмэлзэл их бий ч эрүүл мэндийн шалтгаан, гэр бүлдээ тавих анхаарал, боломж бололцоо хомс гэх мэт шалтгаанууд бий. 

Японы ‘Мэйжи Ясуда Aмьдралын эрүүл хэв маяг’ институтээс 50-69 насны 6300  хүнд судалгаа явуулжээ. Эдгээрийн бүтэн цагаар ажилладаг ажилчдын 50-54 насны хүмүүсийн 78 хувь нь тэтгэвэрт гарсан ч үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой гэжээ. Харин 55-59 насны хүмүүсийн 78.4 хувь, 60-64 насны 82.6 хувь нь мөн л тэтгэвэрт гарахгүй ажилласаар байх сонирхолтой гэжээ. Судалгаанаас харахад Япончууд тэтгэвэрт гарах нас ойртох тусам ажлаа орхих дургүй байдаг нь харагдаж байна. Нийтэд нь аваад үзвэл тэтгэвэрт гарах насанд хүрч яваа япончуудын 82 хувь нь ажилдаа үлдэх сонирхолтой гэжээ.

Тэтгэвэрт  гарах сонирхолгүй байдаг шалтгааныг нь асуухад 70 орчим хувь нь сар болгоны байрны төлбөр, хоол хүнс гэх мэт зардлаа төлөхийн тулд ажиллах хэрэгтэй гэжээ. Мөн зарим нь ажилдаа дуртай учраас тэтгэвэрт гарлаа гээд ажлаа орхих сонирхолгүй байна гэжээ.

Эх сурвалж: asia.nikkei

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж