Японы Ямагата мужид үер буужээ

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Японы Ямагата мужид үер буужээ

Японы Ямагата мужид үер буужээ

Япон улсын Ямагата мужид наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж тог тасран, хөрсний нуралт болж,  хурдны гал тэрэгний үйл ажиллагааг зогсооход хүргэжээ.

Ямагата дахь орон нутгийн цаг уурын хүрээлэнгээс 24 цагийн турш бороо тасралтгүй орсныг тогтоосон байна. Мөн энэхүү үер нь наймдугаар сард бусад мужуудад орсон хур тунадастай тэнцэж байгаа аж.  Бороо орсны улмаас тог тасарч Тохокү бүсэд байрлах нийт 12 орон нутгийн 4890 гаруй өрх гэр цахилгаангүй болжээ.

Тозава тосгоны Кураока дүүргийн 85 өрх гэрийн цахилгаас тасарснаас борооны ус шавхах төхөөрөмж нь ажиллахгүй болж үерт автжээ.

Аврах ажилтнууд одоогийн байдлаар Кураока тосгоны 80 иргэнийг хийлэгч завины тусламжтайгаар авраад байна.

Мөн Ямагата мужийн Гол болон үндэсний хурдны зам тээвэр зорчигч хариуцсан албанаас Үндэсний 47, 13 замууд хөрсний нуралтаас болж автомашинаар зорчих боломжгүй гэдгийг мэдээлжээ. Түүнчлэн Японы зүүн зүгийн хурдны төмөр замыг хариуцсан East Japan Railway компаниас Ямагата руу явах чиглэлтэй хурдны галт тэргүүдийг түр хугацаагаар зогсоожээ. 

 

Эх сурвалж: Asahi

Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж