Хууль төрөхийн өмнө: Хувийн өмчийг хамгаална

Хууль төрөхийн өмнө: Хувийн өмчийг хамгаална

Хууль төрөхийн өмнө: Хувийн өмчийг хамгаална

"News" агентлаг энэ удаагийн“Хууль төрөхийн өмнө” буландаа УИХ-ын хаврын чуулганаар Ардчилсан намаас өргөн барихаар бэлтгэж байгаа Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг онцолж байна. Хууль санаачлагчдын зүгээс  “Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж, хувийн өмч, хувийн санаачилгад суурилсан зах зээлийн эдийн засгийг эргэлт буцалтгүй сонгосноо Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэвч 35 жилийн турш Үндсэн хуулийн уг үзэл санаа аажмаар бүдгэрч, чөлөөт эдийн засгийн орон зайг хумьж ирсэн. Эдийн засгийн хөгжлийн дараагийн шатанд гарахад Монгол Улсын өмнө тулгарч буй хамгийн том саад тотгоруудын суурийг шийдвэрлэхгүйгээр, зөвхөн салбарын явцуу асуудлуудыг хөндсөн хууль тогтоомж батлах нь дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс бидний боловсруулсан 5 бүлэг, 19 зүйлтэй Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл нь Үндсэн хуулийн заалтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэхэд чиглэж байгаа” гэдгийг хэлж байгаа юм. 


 АНУ-ын “Heritage Foundation”-аас эрхлэн гаргадаг “Эдийн засгийн эрх чөлөөний индекс”-ийн 2025 оны үнэлгээгээр Монгол Улс 62.6 оноо авч, дэлхийн 184 орноос 74 дүгээр байранд эрэмбэлэгдсэн бөгөөд ялангуяа Өмчийн эрхийн хамгаалалт (49/100), Төрийн үйл ажиллагааны шударга байдал (35/100), Шүүхийн үр нөлөө (45.1/100) зэрэг хууль дээдлэх ёсны суурь үзүүлэлтүүд туйлын хангалтгүй үнэлэгдсэн нь хөрөнгө оруулалтын орчны эрсдэлийг нэмэгдүүлж, бизнесийн өсөлтийг боомилж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан үзэл санааг бодит агуулгаар баяжуулах, эдийн засгийн харилцааг зохицуулсан бусад хууль тогтоомжийг тайлбарлах, хэрэглэхэд баримтлах суурь зарчмыг тогтоох, улмаар хууль дээдлэх ёсонд суурилсан, тогтвортой, урьдчилан таамаглахуйц, шударга эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Эдийн засгийн эрхчөлөөний тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг хууль санаачлагч УИХ-ын гишүүд онцолж буй.

Хуулийн төсөл нь эдийн засгийн харилцааны эрх зүйн суурийг цэгцлэх, Үндсэн хуулийн зарчмыг бодит агуулгаар баталгаажуулах хүрээнд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг тусгажээ.

  • Хууль ёсоор олж авсан өмчийн халдашгүй, дархан байдлыг баталгаажуулж, түүнд зөвхөн нийтийнзайлшгүй хэрэгцээг үндэслэн, шүүхийн шийдвэр, зах зээлийх бодит үнээр урьдчилан олгосон нөхөн олговортойгоор халдах нарийвчилсан журмыг тогтоосон.
  • Иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан татварын болон бусад хууль тогтоомжийг буцаан хэрэглэхийг хориглож, эрх зүй орчны тогтвортой байдлыг хангах.
  •  Талууд сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээний эрх чөлөөг төр хүндэтгэх бөгөөд түүний биелэлтийг шударга, хараат бус шүүхээр хамгаалах баталгаагбий болгосон.
  •  Хуулиар хориглоогүй аливаа аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх эрхийг баталгаажуулж, шударга өрсөлдөөний орчныг бүрдүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн.
  • Энэхүү хуульд заасан эдийн засгийн суурь эрхийг зөвхөн Үндсэн хуульд заасан нийтийн эрх ашгийн үүднээс, зөвхөн хуулиар, зайлшгүй шаардлагатай, хамгийн бага хэмжээнд хязгаарлах зарчмыг тодорхойлсон.
  • Хууль батлагдсанаар төрийн дур зоргыг хязгаарлаж, иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг баталгаажуулснаар хуулийн засаглал бэхжиж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөл бүрдэх бөгөөд төрд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Г.Очирбат "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 70 орчим хувийг төсөв болон төрийн өмчит компаниудаар дамжуулан төр эзэлж байна. Энэ тогтолцоо цаашид явбал Монгол Улс дарангуйллын системд орж, Ардчилсан чөлөөт нийгэм цаашид хөгжихгүй гэдгийг бидний амьдрал харуулж байна" гэдгийг хэлсэн юм.

Хуулийн төсөлд тусгагдсан эдгээр зарчмуудаас өмчийн эрхийн халдашгүй байдлыг баталгаажуулсан зохицуулалт нь эдийн засгийн тогтвортой байдлын суурь болдог. “Heritage Foundation”-ийн Өмчийн эрхийн хамгаалалт үзүүлэлтээр Монгол Улс 49 гэсэн туйлын хангалтгүй үнэлгээ авсан нь хууль ёсны өмчлөгчийн эрх нь бодит амьдрал дээр зөрчигдөх эрсдэл өндөр, төрийн зүгээс “нийтийн зайлшгүй хэрэгцээ” гэсэн тодорхойгүй үндэслэлээр хувийн өмчид халдах боломжтой, шүүхийн хамгаалалт сул байгаагийн илрэл юм. Энэхүү эрх зүйн орчны доголдолнь иргэд, аж ахуйн нэгжүүдийг урт хугацааны хөрөнгөоруулалт хийх, хуримтлал үүсгэх сонирхолгүй болгож, эдийн засгийн хөгжлийг сааруулж буй гол шалтгаануудын нэг болсон.

Иймд хуулийн төслийн долдугаар зүйлд хувийн өмчийг дайчлан авах ажиллагаанд зөвхөн “нийтийн зайлшгүй хэрэгцээ”-г үндэслэх, энэхүү хэрэгцээг зөвхөн “шүүхийн шийдвэр”-ээр нотлох, нөхөн олговрыг “зах зээлийн бодит үнэ”-ээр “урьдчилан” олгох гэсэн дөрвөн давхар хамгаалалтын механизмыг хуульчилсан болно. Энэхүү зохицуулалт нь төрийн дур зоргыг бодитойгоор хязгаарлаж, өмчлөгчийн эрхийг олон улсын жишигт нийцсэн түвшинд хамгаалах эрх зүйн бат бэх орчныг бүрдүүлнэ.

Хуулийн төслийн онцлох заалтуудаас:

  • Төр нь эдийн засгийн харилцаанд оролцохдоо төрийн эдийн засгийг зохицуулах эрх мэдлийг ашиглан аж ахуй эрхлэгчтэй өрсөлдөхийг хориглоно.
  • Хувийн өмчийг дайчлан авах төрийн шийдвэр нь зөвхөн нөхөх олговор, үнэ бүрэн төлөгдсөн бол хэрэгжинэ.
  • Аж ахуй эрхлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан аливаа санхүүгийн ачаалал, татвар, төлбөрийн зохицуулалтыг буцаан хэрэглэхийг хориглоно.
  • Төрийн байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаагүй бол аж ахуй эрхлэхтэй холбогдох зөвшөөрлийг олгосонд тооцно.
  • Төрөөс аж ахуй эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжид үйлчилгээ үзүүлэхдээ хуульд заагаагүй баримт бичиг, нэмэлт мэдээлэл шаардахыг хориглоно.
  • Аж ахуй эрхлэгч төрийн хууль бус шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд төр гомдлыг тасралтгүй, шуурхай шийдвэрлэх, эрхийг сэргээх, нөхөн төлбөрийг барагдуулах үүрэгтэй.
  • Монгол Улс олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад үндэслэлгүй саад тавихгүй бөгөөд төр үндэсний хууль тогтоомжийг олон улсын гэрээтэй уялдуулан, хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаална.
  • Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийн талаар жил бүр Улсын Их Хуралд танилцуулж хэлэлцүүлнэ.
  • өрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн тооны дээд хязгаарыг Улсын Их Хуралд танилцуулан батлуулсаны үндсэн дээр тогтоож, шинээр үүсгэх, өөрчлөн байгуулах шаардлага бий болсон нөхцөлд өөр нэгийг хувьчлах, хувьд шилжүүлэх, татан буулгах зарчмыг барих.

Иргэд та бүхэн D-Parliament.mn сайтаар орж хуулийн төсөлтэй бүрэн танилцах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-30 103.57.95.134

Хулгайч хулгайчийг бариарай үг үнэн байдаг. Үүнийг доор нэг а**с баталж МАН руу чихжээ. 90-ээд онд АН хувьчлал нэрээр халхалж 70 жил бүтээсэн бүхнийих ашигтайг нь шилж бүгдийг луйвардаж дуусгасан, яг эзэнгүй хотонд орсон чоноос долоон дор авирлаж гэнэн цайлган ард түмнийг минь элэг барьж, басан доромжилсон зууны их луйвар болж түүхэнд үлджээ

Avatar

ИРГЭН 2026-01-30 103.212.119.117

Хууль бусаар бусдын өмчийг дээрэмдэж болон Авилга хулгай, луйвраар олж авсан Өмчийг бас Хуулиар хамгаалах уу,,,,

Avatar

Нэргүй 2026-01-30 124.158.107.61

Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж чадахгүй юм бол Төрийн өмчийг хувьчлах хэрэггүй. Жижиг хувьцаа эзэмшигчид бол ард түмэн шүүдээ. 1990 -ээд оны хувьчлал бол згээр л луйвар болсон. Одоо үүнийг давтаж болохгүй. Үндсэндээ өмнөх хувьчлалын хариуцлагыг МАН хүлээх ёстой. МАН -ын ЗГ хувьчлалыг явуулсан.

Avatar

зочин 2026-01-30 66.181.182.94

Хөгшдийн тэтгэвэрийг бусдад бүр 3 жилээр завшуулж зовоож байгаа этгээдүүдийн нэг бол энэ нөхөр,,Хувийн өмчийг хамгаална гэж иргэдэд хайртай хүн болж жүжгэлж сууна ,Хөгшдийн тэтгэвэр хувийн өмч биш юм уу, Олон хөгшид хэн нэгэнд тэтгэвэрийн зээл нэр дор тэтгэвэрээ 3 жилээр алдаад хармаа хоосон бусдын гар харж хагас өлсгөлөн эмээ ч авах мөнгөгүй зовж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж