Хаппи Веритас оношилгооны төв В, С вирусийн идэвхжил тоолуулсан хүмүүстээ элэгний үрэвслийн маркер алат, асатын шинжилгээ үнэгүй хийж байна
“Хаппи Веритас” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдэд чанартай, хүртээмжтэй, тусламж үйлчилгээг цаг үргэлж хүргэхийг зорин ажилладаг. Өнөөдрийн байдлаар Монгол улсад элэгний өвчлөл, түүнээс шалтгаалах нас баралт өндөр байна. Өвчлөлийн бууруулахын тулд эрт илрүүлэг, зөв оношилгоо, чанартай эмчилгээ нэн тэргүүний ажил гэж хэлж болно.
Хаппи Веритас оношилгооны төв эрүүл мэндийн даатгалаар элэгний В,С вирусийг 100 хувь хөнгөлөлттэй тоолж байгаа бөгөөд “Хаппи Веритас” ХХК 10 жилийн ойн хүрээнд 8-р сарын урамшуулал болгож В, С вирусийн идэвхжил тоолуулсан хүмүүстээ элэгний үрэвслийн маркер алат, асатын шинжилгээ үнэгүй хийж байна.
Элэгний өвчлөлийн үед эмчилгээний хугацаа удаан байдагтай холбоотой эмчлүүлэгчид эдийн засгийн хүндрэл багагүй тохиолддог. Энэ ташрамд дуулгахад Хаппи Веритас оношилгооны төв элэгний В вирусийн эмэн эмчилгээг үнэ төлбөргүй олгож байна.
Эрүүл монгол хүний төлөө