“Оюутолгой”-н олборлолт өсөж, “Онтрэ”-ийн лицензийг онцолжээ

“Оюутолгой”-н олборлолт өсөж, “Онтрэ”-ийн лицензийг онцолжээ

“Оюутолгой”-н олборлолт өсөж, “Онтрэ”-ийн лицензийг онцолжээ

“Оюутолгой” ХХК 2025 оны IV улирлын тайлангаа танилцуулжээ. Тус компани өнгөрсөн улирлын турш зэсийн үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй байсныг онцолсон байна. Гүний уурхайн олборлолт хоногт 52 мянган тоннд хүрч дээд амжилт тогтоон, арванхоёрдугаар сарын дундаж олборлолт хоногт 42 мянган тонн болж өссөн. Улиралд 97.8 мянга тонн зэс авах төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, нийт 103.9 мянган тонн зэс олборложээ.

Мөн улиралд 158.7 мянган унц алт үйлдвэрлэсэн нь төсөөллөөс давсан үр дүн. Төлөвлөгөөгөөр 143.8 мянган унц алт авах тооцоолж байжээ. Үүний зэрэгцээ 668.2 мянган унц мөнгө авсан талаар “Оюутолгой” ХХК-ийн тайлангаас харж болохоор байна.  Ялангуяа арванхоёрдугаар сард алт болон зэсийн метал авалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ. Үүнд, ил уурхайн тоног төхөөрөмжүүдийн бэлэн байдал, баяжмал үйлдвэрлэл, тээвэр, ложистикийн гүйцэтгэл өндөр байсан нь нөлөөлсөн байна.

Ерөнхийдөө 2025 оны зэсийн үйлдвэрлэл өмнөх онтой харьцуулахад 61, алтны үйлдвэрлэл 121 хувиар тус тус өссөн. Эдгээр үзүүлэлт нь ил болон гүний уурхайн олборлож буй хүдрийн агуулга нэмэгдсэн, цаашлаад томоохон дэд бүтцүүд болох гүний уурхайн хоёрдугаар анхдагч бутлуур, баяжуулах үйлдвэрийн тавдугаар бөмбөлөгт тээрэм, хүдэр тээвэрлэх туузан дамжуурга зэргийн бүтээн байгуулалтыг дуусган, ашиглалтад оруулсантай холбоотой.

Улмаар 2025 онд олон улсын зах зээл дэх зэс, алт, мөнгөний үнийн өсөлтөөс шалтгаалан компанийн чөлөөт мөнгөн урсгал төлөвлөсөн хэмжээнээс хоёр дахин давсан гүйцэтгэлтэй гараад байгаа аж. “Оюутолгой” компани өнгөрсөн оны IV улиралд 776 тэрбум, 2025 онд нийт  2.34 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлсөн.

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн 2010 оноос хойш татвар, хураамж, үндэсний компаниудад төлсөн НӨАТ зэрэг бусад төлбөрт 14.4 их наяд төгрөг төлснөө тайландаа тодотгосон байна. Энэ дүнд олон улсын арбитрт хэлэлцэгдэж буй 1.3 их наяд төгрөгийн татварын маргааны төлбөр багтсан болохыг тус компаниас тайлбарласан байна.

“Оюутолгой” компани энэ удаагийн тайландаа “Онтрэ”-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлаар Монгол Улсын Засгийн газартай идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар онцолсон. Тухайлбал, “Онтрэ”-гийн лицензийг шилжүүлэх хугацаанаас хамааран “Панель-1” рүү хүн хүч, техникээ хуваарилж, бүтээн байгуулалтыг дахин эхлүүлэх, эсвэл “Панель-2”-ын өмнөд хэсгийн олборлолтыг эхлүүлэх хоёр хувилбараар уулын ажлын төлөвлөгөөгөө гарган, үйл ажиллагаагаа явуулж буйгаа мэдээлэв.

“Ою толгой” олборлолт, үйлдвэрлэлийн тайлан:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-01-30 202.126.91.98

Хайран баялаг минь зүгээр л урсаад

Avatar

Нэргүй 2026-01-30 103.229.122.249

монгол улсад өгөөжгүй юм даа

Avatar

Нэргүй 2026-01-30 202.55.188.82

монголчуудад юу наалдав ямхр өгөөөж хүртэв

Avatar

иргэн 2026-01-30 202.126.91.99

төрийнхний цалин, төрийнхний тансаглал, тэтгэврийн мөнгийг төлөхөд зарцуулагддаг

Avatar

сонгогч 2026-01-30 202.9.47.81

Оюутолгойн “гэрээ” гэгч бол “морь унасан толгойгүй монгол” болсны нэгэн нотолгоо мөн. Монголын баялагаар харийнхан хахаж байхад баялагийн эзэн бид эмнэлэгтээ үзүүлж чадахгүй болтлоо ядуурсан нь монгол төрийн эмгэнэл юм…!!!

Avatar

инженер 2026-01-30 103.229.121.216

158700 унц х 28,35гр = 4 499 145гр : 1000= 4 499,145тн алт бна. 158700 унц х 5000амд = 793 сая 500 000,0амд зөвхөн энэ улиралд олжээ. Үүний 34% гэвэл, 793 500 000,0 х 34% = 269 сая 790 000,0амд болно. За тэгээд яахав. Ухаад дууслаа…

Avatar

Нэргүй 2026-01-30 202.126.88.132

Нээлттэй хэлэлцүүлгээр ил болсон мөн шийдвэрлэснээ одоо ажил хэрэг болгож Монголд ашгтай болгоочээ Монгол банкаар бүх гүйлгээг хийлгээ , уснб төлбөрөө авч, Монгол иргэд ӨР төлөхгүй харин ч баялагаа өгсөн хүмүүс ашигаа хүртмээр бхйна!!!’

Avatar

зочин 2026-01-30 124.158.125.57

Алтны үнэ тэнгэрт хадаж бхад гадны хулгайчид юу гэж зүгээр хараад тайван ажиллах в дээв Аль болох хурдан их хэмжээний алт нууцаар гаргахаа бодолгүй яахав. Манай монгол улс алтны хэмжээ г нь тооцох гэрээг баяр баярцогтын балгаар хийгээгүй м чинь одоо хичнээн их орлого олж бгааг чөтгөр л мэдэх бхв

Avatar

Нэргүй 2026-01-30 202.55.188.97

Энд ажиллаж байгаа монгол ажилчдаараа бахархаж байна. Гэрээ хийсэн улс төрчдөөсөө ичиж байна дөө. Бидэнд хараад бухимдахаас өөр хийж чадах юм алга

Avatar

Нэргүй 2026-01-30 188.162.254.35

сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад туухэн алсын хараатайгаар муу сайн ялаануудыг, Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж мартсан дарга багшаасаа асуугаад зоригтой зохицуулчихна.

Avatar

Зочин 2026-01-30 103.168.34.132

дэлхийд 5д орох баялагаа дээрэмдүүлсэн бүх талын тооцоог хийхгүй хийхыг хүсэхгүй хийж чадахгүй өөрсдийн баялагаа хамгаалж чадахгүй .Хүүк ын бий болгосон луйврын системийн боолчлол Монголд өрнөж бнө

Avatar

Нэргүй 2026-01-30 59.153.114.89

Хугацаанаасаа нь өмнө ухаж дуусгах гээд л бгаа.Тэгээд хэдэн хэрэггүй амбаар хэзээ мөдгүй нурж магадгүй нүх үлдээгээд зугтаж бгаам даа.

Avatar

Зочин 2026-01-30 103.168.34.132

Баярлаж .бахархмаар зүйл юу ч алга .манай талаас талаас их баялагаа л эрчимтэй дээрэм дүүлж байгаа юм бна .Мөн өр нь л ихэсгэж байна. Хөдөлмөрийн мөлжлөгт гэсэн ийм л бна даа

Avatar

Нэргүй 2026-01-30 202.9.46.228

Хулгайч тонуулч рио Монголын баялгийн богино хугацаанд ховх сороод дуусгахаар шийджээ. хулгайчдыг хөөж гаргах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-01-30 203.91.115.46

Зэс, алт, мөнгө бүгд өслөө. Халхын заяа гэж энэ. Одоо хулгайчуудтайгаа тэмцэх л үлдлээ.

Avatar

Нэргүй 2026-01-30 124.158.107.61

Монголчууд нөхөр Фрийдландад талархах цаг иржээ. Зэсийн үнэ өслөө.

Avatar

Нэргүй 2026-01-30 49.0.147.143

Монголд өөр Оюутолгой шиг орд бий. Эхний том гэрээн дээр алдсан, оносон зүйл бий. Бид өөрсдөө баялгыг олборлох технологи ХО байхгүй. Тэгэхээр гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Залуусаа илүү их эрдэм боловсролтой, хүмүүжилтэй болоход анхаарах хэрэгтэй.

Avatar

зочин 2026-01-30 66.181.160.63

Дахиад нэг 4 , -5 Оюу толгойтой болчихвол ч ..юун Дубай ….Үр ачнар маань жаргачихгээд л байна даа

Avatar

Монгол 2026-01-30 66.181.180.246

энэ магтах зүйд биш шүү
гаднынхан, тэдгээртэй мөнгөөр холбогдсон монголчууд оюу толгойн баялаггүй маш яаралтай ухаж аваад Монголоос зайлан гарах тактик явж байна шүү
тун удахгүй Монгол оюу толгой ч үгүй. зэс ч дууссан байх бий

Avatar

зочин 2026-01-30 66.181.160.63

Чамаас илүү мэдээлэлтэй сайд дарга нар нь дуугарахгүй байхад хоосон хонгио чи одоо юу вэ

Avatar

Нэргүй 2026-01-30 202.55.188.81

худалдагдсан бол яахуу дуугай суугаад толгой дохино биздээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж