Ахмед аль-Шараа ОХУ-д айлчилжээ

Ахмед аль-Шараа ОХУ-д айлчилжээ

Ахмед аль-Шараа ОХУ-д айлчилжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр (2026.01.28) Сирийн удирдагч Ахмед аль-Шараатай Кремльд уулзлаа. Энэхүү уулзалтын гол зорилго нь Орос улс Сирид байрлах цэргийн баазуудаа хадгалж үлдэхийг хүсэж байгаатай холбоотой юм.

Орос улс Сирийн 14 жил үргэлжилсэн иргэний дайны турш өмнөх ерөнхийлөгч Башар аль-Ассадыг хүчтэй дэмжиж байсан. Гэвч Ахмед аль-Шараагаар удирдуулсан босогчдын хүч Ассадыг огцруулснаар Оросын тус улс дахь нөлөө суларсан. Улмаар Сирид байрлах Оросын цэргийн баазуудын ирээдүй тодорхойгүй болсон юм. Ассад огцорсны дараа Путин Шараатай харилцаа тогтоохыг оролдож эхэлсэн. Гэсэн хэдий ч Путин Ассад болон түүний эхнэрт Москва хотод орогнол олгосон нь харилцааг сайжруулахад том саад болсоор байна.

Уулзалтын үеэр Путин Орос, Сирийн харилцаа сайжирч байгааг онцолжээ. Мөн Сирийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээх Шараагийн хүчин чармайлтыг сайшаалаа.

Энэ нь Сирийн зүүн хойд хэсэгт курд хүчний эсрэг явуулж буй сүүлийн үеийн ажиллагааг илэрхийлсэн байна. Шараа Орос улсыг Сирийн төдийгүй бүс нутгийн нэгдэл, тогтвортой байдалд түүхэн үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэдэгдэв. Удирдагч нар Оросын цэргийн баазуудын талаар олон нийтэд ил тод яриагүй ч Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг асуудлыг хэлэлцэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлсэн. Одоогоор Орос улс Сирид хоёр цэргийн баазтай байна. Үүнд Газар дундын тэнгисийн эрэгт байрлах Хмеймим нисэх бааз болон Тартусын тэнгисийн цэргийн бааз багтдаг. Эдгээр нь хуучин ЗХУ-ын хилээс гаднах Оросын цорын ганц цэргийн баазууд юм.

Энэ долоо хоногийн эхээр Орос улс Сирийн зүүн хойд хэсэгт курдуудын хяналтад байдаг Камышли нисэх онгоцны буудлаас цэргээ татсан байна. Шараагийн засгийн газар Оростой хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч Башар аль-Ассадыг шилжүүлэн өгөхийг дахин дахин шаардсаар байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2026-01-29 66.181.160.63

Асадын авч зугтаасан мөнгийг л нэхээд яваа байх л даа

Avatar

Нэргүй 2026-01-29 59.153.112.94

АНУ-аар донтсон орнууд ОХУ-д талтай юм шиг жүжиглэхээ болих хэрэгтэй. Тэдний айлчлалууд Оросын Ерөнхийлөгчид садаа болдог.

Avatar

Нэргүй 2026-01-29 178.174.229.45

MUU HULMASUDD ARD TUMNIIG ZUNDUUNUUR N ALJ UGCH BSAN DAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж