Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун айдсыг засаглалын хэрэгсэл болгох нь урьд урьдынхаасаа илүү нэмэгдэж байгааг Солонгосын Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн шинэ тайланд дурджээ. Тодруулбал, тэрбээр аливаа албан ажлыг шалгаж, танилцахаар очихдоо буруутай хүмүүст газар дээр нь сахилгын арга хэмжээ авах болсон байна. Өнгөн дээрээ эелдэг зөөлөн харагдахаас тэр татгалзаж буй бололтой. Бодлогын алдаа гаргасан ажилтанд шууд шийтгэл оноох нь эрх мэдлээ бататгаж буй нэг хэлбэр гэж олон нийт үздэг.
Хүрээлэнгийн ахлах судлаач Пак Ын Жүгийн хэлснээр, хуучин цагт Ким Жон Уны шүүмжлэлийг хүлээсэн хувь хүнд нам эсвэл шүүх байгууллагуудаар дамжуулан захиргааны арга хэмжээ авдаг байжээ. Харин сүүлийн үед Ким Жон Ун эрх мэдлээ газар дээр нь шууд хэрэгжүүлэх болсон.
Эргэн сануулахад, Ким Жон Ун шадар сайд Ян Сун Хог "Рёнсонг" машин механизмын цогцолборын шинэчлэлийн төслийн эхний шатны нээлтийн ёслолын үеэр халсан явдал саяхан болсон билээ. Түүнийг чухал ажил үүрэг даалгахад тохиромжгүй хүн гэж тодорхойлоод, газар дээр нь халсан. "Шулуухан хэлэхэд, ямаанд үхэр тэрэг хөллөсөнтэй адил байлаа. Энэ бол манай боловсон хүчний томилгооны явцад гарсан санамсаргүй алдаа. Эцсийн эцэст тэргийг шар үхэр л чирнэ шүү дээ, ямаа биш" гэж Ким хэлжээ.
Мөн цогцолбороор зочлохдоо машин механизмыг орчин үежүүлэх төслөөс хойш татаж байгаа бусад албан тушаалтныг ч бас буруутгажээ. Тэрбээр "Хариуцлагагүй, бүдүүлэг, чадваргүй албатуудтай байвал энэ цогцолборын шинэчлэлийн төслийн эхний шат бэрхшээлтэй тулгарах болно. Одоогийн эдийн засгийн бодлого боловсруулагчид улс орны аж үйлдвэрийг бүхэлд нь дахин товхинуулж, технологийн хувьд шинэчлэх ажлыг бараг удирдаж чадахааргүй байна" гэсэн юм.
Ким Жон Ун энэ мэт үйлдлээрээ өөрийгөө хянагч, цаашилбал, шүүхийн шийдвэрийг газар дээр нь гаргадаг шүүгч гэж батлан харуулж байгааг Пак Ын Жү хэлэв. Сүүлийн жилүүдэд ийм хандлага түүнээс олон ч удаа гарсан.
Жишээлбэл, 2024 онд үерийн дараах сэргээн босголтын ажлын үеэр Ким Улс төрийн товчооны яаралтай хурлыг зарлаж, хэд хэдэн өндөр албан тушаалтныг халсан. Тухайн үед удирдагч Ким Жон Ун намын улс төрийн товчооны яаралтай хуралдаанаар үг хэлэхдээ хариуцлага алдсан албаны хүмүүсийг шийтгэнэ гэж байв. Энэ хэрэгтэй холбоотойгоор Хойд Солонгос улс цөөнгүй албан тушаалтнаа цаазалсан ч байж магадгүйг Өмнөдийн тагнуулын алба мөн мэдэгдсэн билээ.
Ким засаглалынхаа эхний жилүүдэд ард түмэнд ээлтэй дүр төрхтэй байв. Гэвч түүний сүүлийн үеийн шийдвэрүүд энэ дүр төрхтэй нь зөрчилдөх боллоо. Тиймээс түүнийг айдаст суурилсан засаглал руу буцаж байна гэж тайланд тодорхойлжээ. Ийм дадал нь Хойд Солонгосын төрийн албан хаагчдын дунд байнгын түгшүүрийг бий болгож, хэн ч хэзээ ч шүүлтийн бай болж магадгүй гэсэн ойлголтыг бэхжүүлж буй.
Үүний зэрэгцээ Хойд Солонгост яг одоо шилжилтийн цаг хугацаа үргэлжилж байна. Тодруулбал, эрх баригч Ажилчдын намын ес дэх их хурал энэ оны эхээр болох төлөвтэй байгаа юм. Ким Жон Уны баримталж буй айдсын тактик энэ шилжилтийн цаг хугацаатай холбоотой байж ч мэдэх юм.
Ажилчдын намын их хурлаар Хойд Солонгос улс сүүлийн таван жилийнхээ гүйцэтгэлийг хянаж, дүгнэнэ. Гэвч олон улсын хориг арга хэмжээ, нөөцийн хомсдол зэргээс шалтгаалаад анх зарласан алсын хараандаа хүрэхээргүй байгаа нь үнэн. Мөн их хурлын үеэр Ким Жон Ун гэр бүлийн засаглалаа улам бэхжүүлж, охин Ким Чу Аэгээ илүү нэр хүндтэй олон нийтийн албан тушаалд томилж магадгүй гэх таамаглал ч гарчээ.
Эмзэг цаг үед Ким Жон Ун айдаст суурилсан манлайллын хэв маягийг баримталбал дотоодод эсэргүүцэл өдүүлж, сөрөг үр дагаварт хөтөлж магадгүй. Эцэстээ дэглэмийн эв нэгдлийг алдагдуулахад ч хүргэж магадгүйг судлаач Пак Ын Жү хэлжээ.
3,548.92


















































Нэргүй 2026-01-30 103.57.92.178
Дараагийн Мадуро
Зочин 2026-01-30 66.181.182.94
эхлээд хойт Солонгос шиг юм хийж сур. Дараа нь шүүмжил
BBC 2026-01-30 202.131.225.197
Агуу их удирдагч цаасан дээр бичсэн гэрээ улс эх орныг н хамгаалахгүй гээд шууд мэдсэн ардчилал бол зүгээр улсыг устгах зориулалттай гэдгийг шууд мэдэж байна бандаашаа оёж чадахгүй байгаа малнуудад хэлхэд эд цөмийн з****г хийж байгаа бид нараас хол тасартлаа хөгжсөн улс цөмийн шумбагч суудлын тэрэг хүртэл хийж байна
AGUU ARDCHILSAN HOID SOLONGOS MANDTUGAI 2026-01-30 202.55.188.122
AGUU IH UDIRDAGCH SUUT JANJIN KIM JON UN TA TUM BUM NASLAH BOLTUGAI !!! ta bol mongolchuudiin baharhalt humuun bilee !!!!!!!!
Гоод 2026-01-30 59.153.112.153
Манайх сэлмээ далайсан бол буулгаж чаддаг удирдагчтай байсан бол хулгай,авилга,хариуцлага алдах байдал гарахгүй дээ.Уг нь жаахан чангалахад бүгдээрээ чацгаа савируулана.Муу ч бай сайн ч бай бид ардчилсан тогтолцоотой улс.Бүгд л улсдаа эрхэлж тунирхан,нэг л их том толгойнууд болжээ.Хууль үйлчлэхээ больж шударга ёс алдагдлаа.Энэ нь маш их урхагтай.
xsgyif, bdni 2026-01-30 132.194.13.92
U ?
Нэргүй 2026-01-30 202.126.89.36
манайх ардчилсан Үндсэн хуульт орон. Ерөнхийлөгч маань ч дарангуйллыг тэвчихгүй, миний ард түмэн дарлуулаад бдаг хүмүүс биш гэсэн шүү
Нэргүй 2026-01-30 122.201.31.203
КИМ ЖОН УН ГЭДЭГ ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН, ЭРХ НЬ ДЭНДСЭН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ХОЙД СОЛОНГОС ЩВЕЙЦАРЬ ЛУУГАА АДИЛ ХӨГЖИЖ ЧАДНА. ХАРИН МОНГОЛЧУУД БОЛ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ГАЗРЫНХАА ХЭВЛИЙД ЕСӨН ЭРДЭНЭТЭЙ, ТАВАН ХОШУУ МАЛТАЙ, ДУРААР ТЭНҮҮЧЛЭХ ӨРГӨН УУДАМ ГАЗАР НУТАГТАЙ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ХЭРНЭЭ БАЙГАА БОЛОМЖОО ОГТХОН Ч АШИГЛАЖ ЧАДДАГГҮЙ.
Вдадииир 2026-01-30 202.9.46.254
Украйнь ялсан дараа Хойд Солонгост бослого гарч Кимийг цаазлах болно..гэхдээ Ким Москва оуу зугатах байх лдаа..Хойд Солонгосын жинхэнэ дарангуйлагч нь крeмль Путин юм..Ким бол ард түмнийхээ дайсан азгүй шаар..
М.Амар настан. 2026-01-30 59.153.112.153
Бидэнд хамаагүй хүртсэн хүүрээ аваад явж чадахгүй юун ч олон үгтэй юм бэ.Ардчилсан нэртэй бид хөл нь толгой,толгой нь хөл болчихоод дийлэнх нь гуйлгачин амьдарч байна даа.