Ухаалаг утасны “Найзууд”

Хуучирсан мэдээ: 2018.08.06-нд нийтлэгдсэн

Ухаалаг утасны “Найзууд”

Ухаалаг утасны “Найзууд”

Сүүлийн үед техник технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн оюун ухааныг хөгжүүлэх, цаашлаад ухаалаг болгоход чиглэж байна. Уншигч та бүхэндээ ухаалаг утсандаа суулгах аппликешнуудыг  танилцуулахаар бэлдлээ. Таалагдсан аппликэйшнээ гар утсандаа татаж аваад цагийг зугаатай, басхүү үр дүнтэй өнгөрүүлж болно.

Спорт

ESPN– Спортын алдарт “ESPN” сувгийн гар утсанд зориулан гаргасан  албан ёсны программ нь таны  дэмждэг баг, дуртай тэмцээний талаарх  сүүлийн үеийн мэдээллүүдийг харах бүрэн боломжтой аппликешн юм.

TheScore– Спортын уралдаан тэмцээн, тоглолтын талаар сүүлийн үеийн мэдээллийг яг цагт нь тогтмол хүлээж авахыг хүсвэл  The Score  аппликешнийг  утсандаа суулгаарай.

                     

Кино болон бичлэг

Netflix– Кино, ТВ-ийн цуврал зэрэг хүссэн бичлэгээ, хүссэн үедээ үзэх боломжтой үйлчилгээ юм. Сард найман доллар төлж захиалах бөгөөд нэг захиалгын эрхээр дөрвөн хэрэглэгч үйлчлүүлэх боломжтой юм.  

YouTube– Дэлхийн хамгийн алдартай бичлэгийн вэб хуудасны гар утсанд зориулсан хувилбар. Энгийн хувилбар нь үнэгүй боловч “ Youtube Red” хувилбарыг захиалсанаар нэмэлт контентууд үзэх, дэлгэцээ унтарсан үед дуу сонсох зэрэг олон боломжтой юм.

Periscope– Энэхүү аппликешн нь хэрэглэгчдэд эргэн тойрондоо болж буй үйл явдлуудыг бусадтай шууд хуваалцах боломж олгодог. Дэлгийн өнцөг булан бүрт яг одоо юу болж байгааг эндэс сонирхох бүрэн боломжтой юм.

Блог

Medium– Аливаа зүйлийг энгийн болгохыг хүсдэг хүмүүст, маш их таалагддаг аппликешн юм. Мөн хэрэглэгчидийн нь тоо тасралтгүй нэмэгдэж байгаа учраас алдартай сэтгүүлч, зохиолч, жүжигчдийн анхаарлыг татах болсон. Эндээс  та маш сайн бичигдсэн өгүүлэг, эссэ зэргийг үссэн үедээ үзэх боломжтой.

Blogger-Интернэт дахь хамгийн удаан оршин тогтнож байгаа, хамгийн алдартай блогийн албан ёсны программ.

Tumblr– Бүх төрлийн агуулгатай контент энд бий. Блогтоо хүссэн зураг, бичлэгээ нийтэлж болохоос  гадна хэлэлцүүлэгт нэгдэж бусад хүмүүсийн санаа бодлыг сонсох бүрэн боломжтой.

Уншихад тань зориулж

Kindle reader– Ухаалаг гар утсандаа онлайнаар номнууд уншихад тулгарч байсан асуудлуудыг шийдсэн “Kindle reader” программын санд эрэлт ихтэй байгаа номнуудаас эхлээд сонгодог зохиолууд хүртэл 900 мянган ном байдаг.

Comixologe- Алдарт” Мarvel”, “ DC” –гийн цувралуудынг уншихийг хүсвэл уг аппликешнг утсандаа суулгаарай. Мөн  уг аппликешнд 40  мянган комик номын сантай бөгөөд маш сонирхолтой юм.

News360– Ухаалаг гар утасны ухаалаг мэдээ уншигч, Сонирхож буй сэдвйин талаар мэдээлэл бүхнийг өгөх бөгөөд унших бүрт мэдээллийн чанар сайжирдаг давуу талтай.

Perfect Viewer- Комик ном, ном унших тус тусын программууд бий бөгөөд утсандаа суулгсанаар  бүх төрлийн ном, файлыг унших боломжтой. Зураг үзэх, PDF файлыг үзэх, “Google Drive”, “Dropbox”  ба   “OneDrive”-тай холбогддог зэрэг ухаалаг давуу талуудтай.

Хувь хүний хөгжилд

Headspace– Буддын шашны лам, “TED”-ийн илтгэгч нарын бүтээсэн бясалгалын программ юм. Энэ нь эрүүл мэнд, төвлөрөл, үр бүтээлч байдал гээд хүсэл  зорилгынхоо дагуу бясалгал хийхэд зааварчилгаа өгдөг учраас маш том давуу тал болж өгдөг.

Duolingo– Бүх насныханд зориулсан хөгжилтэй, сонирхолтойгоор хэл сурах боломжтой аппликешн та утсандаа татсанаар Англи, Франц, Испани, Герман гээд 20 орчим хэлнийг үнэгүй сурах боломжтой.

Fabulous- motivate me! – Таньд эрүүл зөв хэвшил, амьдралын зөв хэв маягтай болоход туслах бөгөөд шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэсэн гэдгээрээ онцлог юм.

Дасгал сургуулилт

Freeletics– Ямар ч нөхцөлд хийж болох бүх төрлийн дасгалуудыг хэрэглэгчиддээ санал болгодог аппликешн.

Daily Yoga– Иог тогтмол хийх нь итгэмээргүй үр дүнг авчирдаг. Уян хатан байдал, төвлөрлийг сайжруулах ба стресс тайлна. Мөн жинээ хасхад тустай төдийгүй эрүүл мэндэд  олон төрлийн ач холбогдотой. Энэ аппликешн нь таны өдөр  тутам хийх иогийн хувиарыг гаргаж өгнө. Мөн алхам алхмаар хүндрүүлэх ухаалаг систем, өндөр нягтаршилтай бичлэгээр аргачилуудыг нь заах учраас иог заах хамгийн сайн бөгөөд ухаалаг   аргад тооцогддог байна.

Хоол

Food Network–  Мэргэжилийн  чадварлаг тогооч нарын хоолны жор, телевизийн нэвтрүүлгийг гар утсаараа хэдхэн хормын дотор олж  хоолныхоо амт чанарыг сайжруулаарай.  Мөн тус аппликешнд хоол хийх аргачлал, хүнсний бүтээгдэхүүний мэдээлэл зэрэг нэмэлт мэдээлэл нь таны ажилыг хөнгөвчлөх болно.

MyFrtnessPal- Calore Tracker– Илүүдэл жингээ хасч, цаашлаад жингээ барихыг олон хүн хүсдэг. Тэгвэл та энэ аппликешнийг утсандаа суулагсанаар та хэрэглэж буй хүнснийхээ илчлэгийг мэдэж, тооцож хэрэглэх боломжтой юм.

Yummly– Хоолны жорны цуглуулаг болсон уг аппликешнд сая орчим хоолны жор бий. Эндээс өөрийн хоолны дэглэм, амьдралын зөв хэв маягт тохирох жороо авч байхаар тохируулж болно. Хүссэн жороо олсон бол түүнд хэрэгтэй орцууд нь таны худалдан авах жагсаалтад шууд нэмэгдэх болно. 

Р.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж