Оросын далайн эргийн боомтуудад рублиэр гүйлгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Оросын далайн эргийн боомтуудад рублиэр гүйлгээ хийнэ

Оросын далайн эргийн боомтуудад рублиэр гүйлгээ хийнэ

Далайн эргийн боомтуудад гүйлгээг рублиэр хийх хуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Энэ хууль нь Оросын далайн тээвэр эрхлэгчдийг рублийн ханшийн хэлбэлзлээс сэргийлэх зорилготой юм. Ерөнхийлөгч гарын үсэг зурсан хууль төрийн хууль зүйн мэдээллийн цахим хуудсанд тавигджээ.

Гэхдээ Холбооны хуулиар рублиэс өөр валютаар гүйлгээ хийх ёстой гүйлгээ үүнд хамаарахгүй ажээ.

Хууль албан ёсоор 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хэрэгжинэ. Үүнээс өмнө хуулийн бэлтгэл ажлыг хангах юм. Учир нь, далайн тээврийн дийлэнх компаниуд удаан хугацааны валютын гэрээтэй байгаа юм. Эдгээр нь гол төлөв боомтын дэд бүтцийг хөгжүүлэх, сайжруулан засварлах гэрээнүүд бөгөөд 2025 он гэхэд гэрээний хэрэгжилтийг дуусгаж, төлбөр тооцоог эцэслэсэн байх ёстой.

ОХУ-ын Монополийн эсрэг алба далайн боомтууд дахь гүйлгээг рублиэр хийлгэх талаар урт хугацаанд ажилласан бөгөөд энэ нь Далайн тээвэр эрхлэлтийн холбоо, зам тээврийн яамны зөрчилтэй байнга тулгарч байсан юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж