“Русал”-ийн цэвэр ашиг хоёр дахин өсөв

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

“Русал”-ийн цэвэр ашиг хоёр дахин өсөв

“Русал”-ийн цэвэр ашиг хоёр дахин өсөв

Хөнгөн цагаан үйлдвэрлэлийн Оросын гол компани болох “Русал”-ийн 2018 оны эхний хагасын цэвэр ашгийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин өслөө хэмээн “Русал” мэдээллээ. Үнэлгээг олон улсын санхүүгийн тайлангийн аргаар хийсэн байна. Ингэснээр тус компанийн цэвэр ашиг энэ оны эхний хагаст 952 сая ам.доллар болсон байна.

Гэхдээ 2018 оны хоёрдугаар улиралд эхний улиралтай харьцуулахад 25 хувиар буурсан байна.

Оны эхний хагасын байдлаар хөнгөн цагааны үйлдвэрлэл 2,1 хувь өсч 1,87 сая тоннд хүрчээ.

“Русал” нь дэлхийн хөнгөн цагааны үйлдвэрлэлийн долоо хувийг нийлүүлдэг. Дэлхийн 13 улсад өөрийн активтай. Бүтээгдэхүүнээ Европ, Хойд Америк, Зүүн өмнөд Ази, Япон, Хятад, Өмнөд Солонгосын зах зээлд нийлүүлдэг.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж