Электрон тамхи никотины хамааралтай болгохыг санууллаа | News.MN

Электрон тамхи никотины хамааралтай болгохыг санууллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Электрон тамхи никотины хамааралтай болгохыг санууллаа

Электрон тамхи никотины хамааралтай болгохыг санууллаа

Электрон тамхи хүмүүсийг никотины хамааралтай болгож болзошгүй, электрон тамхины тусламжтайгаар тамхинаас гарах гэсэн хүмүүсийн 80 хувь нь зорилгодоо хүрч чадаагүй хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн дэд сайд Олег Салагай “Говорит Москва” радио станцад өгсөн ярилцлагадаа онцолжээ.

“Манай эрүүл мэндийн байгууллагын тоо баримтаар тамхинаас гарахын тулд электрон тамхи хэрэглэсэн хүмүүсийн 80 илүү хувь нь тамхинаасаа гарч чадаагүй” хэмээн дэд сайд хэллээ.

Хамгийн гол аюул нь никотины хамааралтай хүмүүсийн гол шалтгаан нь электрон тамхи болж байгаа явдал. Электрон тамхи татаж эхлээд улмаар жинхэнэ тамхи хэрэглэж эхэлдэг, эсвэл хоёуланг нь хэрэглэдэг хүмүүс их байгаа нь анхаарал татаж байна” гэж тэр хэллээ.

Электрон тамхи нь жинхэнэ тамхинаас илүү хортой гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй ямар нэг мэдээлэл байхгүй байгааг Олег Салагай бас хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж